Mongolian Subaru Owners Auto club

Mongolian Subaru Owners Auto club

Share

Монголын СУБАРУчдын албан ёсны хуудас

10/07/2026

Чингүүний 8 дахь мотороо тавиад асаасан паянгаас 🤟

Янзтай гоё дуутай мотор авж. өвлөөс хойш унаагүй машинаа унах гоё байлаа. даанч дэндүү гоё тэрэг лдээ.

Түгжрэл тойрдог хүн болж био комбинатаар явтал гол үерлээд тэрүүгээр дүүрэн живсэн машин хамараа онгойлоод зогсоцгоочиж. Би ч өндөрлөсөн, шаврын дугуйтай, сноркелтой. Тэрэндээ бардаад дуалдаа татаж байгаад шууд л хаазлаад орчихлоо.

Түй гөлөг ямар новшоо хийчихвээ. Яг голд нь дөхтөл хойд 2 дугуй хөвжээ. Урсгал дагаад хонго урсаад хоншоор урсгалаа сөрөөд эргээд эхэллээ шүү. Удалгүй урд 2 ч мөн адил хөвөөд мотор ч унтарж. За тэгээд 1.4 метр хавьцаа гүн ус байж. Ямар ч байсан дахиж стартер эргүүлж болохгүй гэдгээ мэдэж байгаа болхоор тэгээд орхилоо. Эрэг лүү машинтайгаа орсоноороо алхаж явхад цээжээр ус татаж байлаа.

Бараг 20 минут усанд байсан байх. Ирсэн тэрэг болгон луу харж гуйж байгаам. Эцэст нь нэг ланд ирлээ. борховонд нь тросс углаж аваад нөгөө үзүүрийг нь аваад буцаад усруугаа орлоо. Мэдэхгүйээ усан дунд явхад хажуугаар бондгор бор юмнууд ганц нэг хөвөөд л байсан бодвол бохир байсан л биз. Дүүрсэн хэрэг ямар ч байсан тросоо шумбан байж чирэгч гогцоондоо холбож аваад татуулаад уснаас гарлаа.

Яг уснаас гараад ирсэн 4 амаржин бүүр доошоогоо тултал хэвтчиж. Кабин дүүрэн ус. Хаалгаа онгойлтол урдаас асгахтай зэрэгцээд л амаржин босоод ирж байна. Заа тэгээд тэр хавиар байсан эвдэрсэн машинтай хүмүүсээс багаж гуйж аваад сэвчээгээ тайлж ядаж цлиндр доторх усыг гаргалаа.

Усыг бүх сэвчээг авсаны дараа стартер эргүүлээд гаргаж байлаа. Тэр үед харин копуданд гал асдаг байгаа. Компютер норсон болхоор масслаад нэг порсункаа тасралтгүй онгойлоод бензин шахчихсан байсанг поршен түлхэж гаргаад тэр дээр нь катушка тог хаяаад асаасан боловуу.

Найз ирээд бараг 30 км чирээд намайг граш дээр маань авчирлаа. За тэгээд хямрал шдээ. Касчерний хүйсний боолтоо тайлсан чинь ус гоожжийнөө. Бараг 200 к р авж хийсэн ENEOS тос моторондоо 3 хоноол ингээл хог.

Мотороо суга татаад авчихлаа. intake manifold. манайханы хэлдэгээр аалз, мэдээж дотроо устай. Гол айдас нь шатун гулзайсан байх вий дээ. Ямар гоё гилцтэй хэдхэн хоногийн өмнө ямар үнээр авлаа бодогдоод л хямарж бгаам чн. Ямар ч байсан урт тэмдэглэгээтэй төмөр олж аваад бүх поршенгийн өндрийг хэмжлээ, бүгдээрээ адилхан байна.

Шатун гулзайгаагүй байх шиг байна. Бөөн баяр . Харин 1,3 р цлиндрийн нударган голны гал 3 шүд зөрж. Өмнө нь долоогийн долоон мотор илээсэн хүн чинь 3 шүд зөрхөд доголдоно тэрнээс биш клапн мөргөхгүйг мэдэж байгаам чн.

Усанд орсон мотор бүх духны шарик дуусдаг юм бна. хуучин моторныхоо духны сетийг боогоод галаа тааруулаад хийчихлээ. Бүгдийг нь буцааж бөөгнүүлж боогоод, бүх залгуур релейнүүдийг компрессороор үлээлгэж цэвэрлэж хатаагаад тог дамжуулдаггүй товууд түрхээд, шинэ масло, шүүр тавиад асаах гэж үзлээ. Чекний гэрэл байдгүйээ. Өө тэр мэдээж хашаанд хэвтдэг сэлбэг машинаасаа компютерийн авчраад хийчлээ. Чекний гэрэл асж байна. Ганц л дарсан шууд ассан. Доголдож байна. Шатун гэж бодоод хямраад сууж байтал чекний гэрэл аслаа шүү. Скайнер залгатал ашгүй нэгдүгээр яндан мэдрэгчний алдаа зааж бн. Сэлбэгнээсээ аваад л тавьчихлаа.

Ямар ч догол алга маш гоё асж бн. 10 минут ажиллуулаад шүп татаж үзлээ. тос нь ээдчихэж. Тэр мэдээж шдээ би кастер авж цэвэрлээгүй юм чинь. Асгаад дахиад тос. тосны шүүр солиод. бүтэн өдөр гадаа тавиад орхичихлоо. Цонх нтр титаник дээр гардаг шиг дотроосоо битүү цан. Паарыг нь үлээлгэе гэж бодоод паараа асаах гэсэн таг. Шууд гал хамгаалагч нь шатаж бн. бодвол паарны мотор нь дотроо болхоо байгаа биз.

Бүх асуудлын эх үүзвэр нь үхчийсэн муу сноркелийн холбоос завсар гарчиж. Тэрүүгээрээ сайхан ус татаж аваад унтараад энэ бүхний эхлэл тавигдаж.

Ямар ч байсан 6 хоног үзээд асаалаа . Одоо хатааж элдэв тэр бохир голын үнэрийг гаргах их ажил үлдэж байна даа.

Манайхаан битгий над шиг балай юм хийгээрэй. Биднүүсийн машин хөнгөн шүүү хөвөөд л урсаад л явчихна

01/12/2025

Субар аль бүс нутагт их хэрэглэдэг вэ гэж үү?

Борлуулалтын хамгийн хүчтэй бүсүүд дараах дарааллаар гардаг:

🌍 1. АНУ — Subaru-ийн хамгийн том зах зээл

Subaru-гийн нийт дэлхийн борлуулалтын 60%+ нь АНУ-д зарагддаг.

Яагаад АНУ-д ийм их вэ?
• AWD (All-Wheel Drive) систем бүх загварт байдаг
• Цас, бороо ихтэй бүсэд маш тохиромжтой
• SUV төрлийн Forester, Outback, Crosstrek маш эрэлттэй
• Найдвартай, удаан эдэлгээтэй имижтэй

Онцгой олон зарагддаг мужууд:
• Washington
• Oregon
• Colorado
• Vermont
• New Hampshire
• Alaska

Эдгээр нь цастай, уултай мужууд тул AWD Subaru хамгийн тохирдог.

🇯🇵 2. Япон — Subaru-ийн төрөлх зах зээл

Subaru Японд тогтвортой борлуулалттай.

Японд эрэлттэй загварууд:
• Levorg
• Forester
• Impreza
• WRX STI

🇦🇺 3. Австрали

Subaru Австралид маш өндөр борлуулалттай брэндүүдийн нэг.

Шалтгаан:
• Замын нөхцөл төрөл бүрийн
• 4WD/ AWD эрэлт өндөр
• Outback, Forester хамгийн борлуулалттай

🇨🇦 4. Канад

Цас их ордог, хүйтэн уур амьсгалтай тул Subaru Канадын хамгийн тохиромжтой машинуудын нэг гэж тооцогддог.

🇪🇺 5. Европ (харьцангуй бага борлуулалттай)

Европт борлуулалт АНУ-тай харьцуулахад бага, учир нь:
• Европ брэндүүд (BMW, Audi, VW) давамгай
• Дизель загвар хомс
• Борлуулалтын сүлжээ бага

Гэхдээ:
• Швейцарь
• Норвеги
• Швед
эдгээр хүйтэн орнуудад Subaru харьцангуй сайн зарагддаг.

Дүгнэлт

Товчхондоо бол Subaru хүйтэн сэрүүн, шавар шавхай, цастай бүс нутагт хамгийн их зарагддаг машин болой:

Photos from Mongolian Subaru Owners Auto club's post 12/11/2024

Хүүхэд баярлуулдаг уламжлалт арга хэмжээгээ энэ жил нэг хийчих үү?

Оролцох нь +1 коммент үлдээнэ үү?

30/01/2024

Машины хоббитой эмэгтэйн шинэ жилийн гоёлын түфль 🤪🤪🤪

07/11/2023

Ээээ

12/09/2023

Thunder н тоглолт дээр (цэнгэлдэх) с ийм түлхүүр олсон байна. Холбогдоод аваарай. 91091266
Цааш нь түгээгээд өгөөрэй субаручид

20/07/2023

Энэ жилийн эвент удахгүй болохнээ 😎

SubiFest Mongolia 2023 coming soon…
😎😎😎

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address

Ulaanbaatar