12/01/2022
СЭТГЭЛ СЭРГЭЭСЭН САЙХАН МЭДЭЭ
FIBA ААШТ-2025 тэмцээний Үндэсний шигшээ багуудын хэсгийн оноолтыг зарлалаа. МОНГОЛЫН БАГ Зүүн Ази болон Далайн орнуудын бүс буюу D хэсэгт Таити, Тайланд, Малайз, Вьетнам улсуудтай нэг хэсэгт орсон бөгөөд Азийн аваргын урьдчилсан шатанд орох эрхийн төлөөх тэмцээн 2022.05.31-нээс 06.05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Хэсэг тус бүрийн тоглолтууд тухайн хэсгийн аль нэг улсад зохион байгуулагдах ба ФИБА зарлана. Урьдчилсан шатны эрхийн тэмцээн 2 үе шаттай явагдана. Өнөөдөр зарлагдсан 1-р шатны тэмцээнээс эхний 3 байрны багууд 2 дах шатанд шалгарна. Энэ шат 2023 оны 2-р сард зохион байгуулагдах ба А-B, C-D хэсгүүдээс шалгарсан багууд нэг хэсэг болж тоглоно. Нэг хэсэг болохдоо өмнөх хэсгийн хожлуудаа авч орон эсрэг хэсгийн багуудтай тоглож амжилтаараа хэсгийнхээ эхний 4-н баг Азийн аваргын урьдчилсан шатанд оролцох эрхийг авах болно. Сагсан бөмбөг сонирхогч бидний удтал хүлээсэн 🇲🇳Үндэсний шигшээ багийнхаа тоглолтыг үзэж, уухайлан дэмжих цаг ирлээ.
24/11/2021