Шинэ эхлэл клуб

Шинэ эхлэл клуб

Share

Политехник коллежийн дэргэдэх клуб

05/08/2026

Бага насны багийн андууд. Насан туршийн найзууд. 🏐

ЗУНЫ БЭЛТГЭЛ💪🏐

Photos from Шинэ эхлэл клуб's post 28/07/2026

🏐 ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН БЭЛТГЭЛ
🌟 Ирээдүйн шилдэг тамирчдыг хамтдаа бэлтгэе!
📅 Эхлэх хугацаа: 8-р сарын 1
⏳ Үргэлжлэх хугацаа: 14 хоног нийт 28 удаагийн бэлтгэл
👦👧 Насны ангилал: 6–13 нас
💪 Бэлтгэлийн хөтөлбөр: 🏐 Техник, ур чадварыг хөгжүүлэх
🎯 Суурь болон ахисан түвшний техник эзэмшүүлэх
🧠 Тоглолтын тактик, зөв шийдвэр гаргалтыг сайжруулах
🔥 Багаар ажиллах чадвар, тоглолтын дадлыг хөгжүүлэх
⏰ Өглөө болон өдрийн 2 удаагийн эрчимжүүлсэн бэлтгэлтэй.
📣 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
Хүүхдийнхээ зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлж, спортын ур чадвар, бие бялдар, өөртөө итгэх итгэлийг нь хөгжүүлэхийг хүсэж байвал амжиж бүртгүүлээрэй! 🏐🔥
Төлбөр 100.000 Төлбөр төлснөөр бүртгэл баталгаажна 5954545400 Х.Бат-Эрдэнэ овог нэр бүтэн бичих
Холбогдох дугаар: 99 221688
99 922136

08/07/2026

🇲🇳 ШИНЭ ЭХЛЭЛ КЛУБ

🎉 Эрхэм тамирчид, эцэг эхчүүд, дэмжигчид, Монгол түмэн та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

Тулгар төрийн минь сүр хүч бадарч,
Түмэн олны минь хийморь өөдөө байж,
Хурдан хүлэг нь хурдалж,
Хүчит бөх нь хүчээ гайхуулж,
Мэргэн харваач нь цэцээ сорьсон
Дэнж хотойтол сайхан наадаарай! 🇲🇳

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ШИНЭ ЭХЛЭЛ КЛУБ 🏐❤️

07/07/2026

ЗУНЫ БЭЛТГЭЛ🏐💪

29/06/2026

🏆💪

25/06/2026

ШИНЭ ЭХЛЭЛ КЛУБ🏆
Их ажлын ард гарлаа🥇
ОУХМ Ж.ХАЯНХЯРВААГИЙН НЭРЭМЖИТ МИНИ ВОЛЕЙБОЛЫН УЛСЫН АВАРГА БАГ БОЛСОН ХҮҮХДҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ🏆🥇✅
ЗУРАГ БОЛ ДУРСАМЖ ЮМ🏐

Photos from Шинэ эхлэл клуб's post 23/06/2026

2026 оны Мини волейболын УАШТ-ний U12 насны "Алтан медаль" хүртсэн баг тамирчдадаа халуун баяр хүргэе. 👏👏
Жилээс жилд чансаа өндөртэй, хичээллэгч ихтэй болж буй энэ топ спортоор маш олон хүүхэд багачууд хүмүүжиж, хөгжиж, өрсөлдөж байна аа. 🥰🥰🥰

Бид бүхэн чансаа өндөртэй УАШТ-нд боломжоороо хүчээ нэгтгэн нутаг орныхоо нэрийг гаргахаар хамтран ажиллаж байгаа билээ. 🤗🤗🤗

Мөн баг тамирчдаа амжилттай дасгалжуулан амжилтын буухиагаа үргэлжлүүлж буй Baagii Bat-Erdene Xaky Khasbaatar Anujin Lhagvadorj илүү их амжилт.🥰🥰🥰

Өсөх Ирээдүйтэй Тамирчин
Ю. Содбаяр
У. Мөнхтулга нар тодорлоо💪🏆

Политехник коллежийн Шинэ Эхлэл клуб нь
U12 нас эрэгтэй баг "Алтан медаль"🥇
U11 нас эрэгтэй баг Шигшээ 8-д
U10 нас эрэгтэй, эмэгтэй баг Шигшээ 8-д
U9 нас эрэгтэй, Эмэгтэй баг Шигшээ 8
U8 насны эмэгтэй,эмэгтэй баг Шигшээ 16-д үлдсэн амжилттай оролцлоо. 💪💪💪

Хэнтий аймгийнхаа нэрийг дуурсгах бяцхан волейболчдодоо цаашдынх нь спортод өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе. 🤗

ШИНЭ ЭХЛЭЛ КЛУБ🥇🏆

Photos from Шинэ эхлэл клуб's post 21/06/2026

Мини Улсын Аварга шалгаруулах тэмцээн Хөвгүүдийн day 3 🏐💪

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Undur Khan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

Khentii
Undur Khan