JustJohn Alliance Football Club

JustJohn Alliance Football Club

Share

Хөлбөмбөг бол эв нэгдэл юм.
Монголд хөлбөмбөг хөгжихийн төлөө

07/06/2026

Ногоон талбайн төв цэгт
Нэр төр бол бидний өргөсөн туг.
Сүүлчийн шүгэл дуустал тэмцэх тангарагтай
Сэтгэл нэгт нөхөд минь ялалтын зүг урагшаа

энэ тойрогт Монголын хөлбөмбөгийн хүчирхэг өрсөлдөгч Дөчин Мянгат Юнайтед багтай хүч сорих гэж байна.

📍 06.07 | 16:00 | MFF Цэнгэлдэх хүрээлэн

⚽ Нэг баг.
⚽ Нэг зүрх.
⚽ Нэг зорилго.

Эхний хоёр тоглолтоос бид сургамж авч, өнөөдөр илүү хүчтэйгээр эргэн ирж байна. 3.2.1 Alliance

27/05/2026

🌅 Дорнын зүгээс наран мандаж, домгийн шувуу даль жигүүрээ дэлгэлээ.
⚔️ Домогт лигийн шинэ улирал ийнхүү эхэлж байна.

Манай багийн эхний учраа Монголын хөлбөмбөгийн түүхэн, хүчирхэг өрсөлдөгч Эрчим FC.

Хүндхэн тоглолт биднийг хүлээж байгаа
🔥 Нэг баг
🔥 Нэг зорилго
🔥 Нэг ялалтын төлөө хамтдаа

📍 05.27 | 19:00 | MFF Цэнгэлдэх
⚔️ Хүчээ нэгтгэвэл ялалт ойрхон.
Өнөөдөр хөлбөмбөгийн бурхан тэнгэр бидний талд байх болно.

19/11/2025

Хүүхдийн сургалтандаа нэмэлт элсэлт авсаар байна.
Баянзүрх -
Кино үйлдвэрийн дээд сургууль Мягмар , Баасанд 17-оос 19-н цаг
Баянгол -
Модны 2 Русская Гимназия сургууль Бямба , Ням 14-өөс 16-н цаг

Бүртгэл хийлгэх бол утсаар эсвэл чатаар холбогдох боломжтой.
Утас : 95528143

06/11/2025

Хүүхдийн хөлбөмбөгийн сургалт маань элсэлт авч эхэллээ.
Анги дүүргэлт 20 хүүхэд.

Та бүхэн чатаар болон утсаар холбогдон бүртгэлээ баталгаажуулаарай.

27/08/2025

Ховдын Хүлэгүүд - Khovd BroncOs FC баг дахь зээлийн хугацаа дуусч гэртээ эргэн ирлээ.

#44

Photos from JustJohn Alliance Football Club's post 06/12/2024

Мэдэгдэл
[English below]

ЖастЖон багтай хамтын ажиллагааны хүрээнд
LWJ TRADING COMPANY нь манай клубын ерөнхий спонсороор ажиллахаар боллоо.

Түүнчлэн манай багийн нэр JustJohn Alliance Football Club болж өөрчлөгдөж байгаа, ирэх жилээс шинэ өнгө төрхтэй эргэн уулзацгаая.

Бид бүхнийг тусалж дэмжиж байгаа LWJ Trading Company хамт олонд талархал илэрхийлье.

Announcement

In cooperation with the JustJohn FC
LWJ TRADING COMPANY will be the general sponsor of our club.

Also, the name of our team is changing to JustJohn Alliance Football Club, and we will see you again next year with a new look.

We would like to thank the LWJ Trading Company for their support.


Photos from JustJohn Alliance Football Club's post 04/12/2024

Та бүхэнтэйгээ эргэн таатай мэдээгээр уулзсандаа баяртай байна.
[English Below]

Аллианс клуб Африк тивийн Нигери улсын ЖастЖон клубтэй хамтын ажиллагааны гэрээг амжилттай үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд 2 багийн хооронд тамирчин солилцоо хийгдэх түүнчлэн өсвөрийн залуу хөлбөмбөгчидийг олон улсын тавцанд өрсөлдүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаар боллоо.

Мөн манай клубд ирэх хаврын тойргоос ЖастЖон клубын шилдэг 2 тоглогч ирж тоглох болсоныг та бүхэнд дуулгахад таатай байна.





I am delighted to reconnect with you all with some exciting news.

Alliance Club has successfully signed a partnership agreement with Just John FC, a club from Nigeria, Africa.

Under this collaboration, player exchanges will be conducted between the two teams, focusing on developing young football talents and providing them with opportunities to compete internationally and enhance their skills.

Additionally, we are pleased to announce that two of Just John FC's top players will join our club for the upcoming spring season.

Photos from JustJohn Alliance Football Club's post 25/10/2024

Заза үнэхээр ТУЙЛДЛАА. Миний бие Ганпүрэв Аллианс клубын эзэн хүсэл мөрөөдлөө даган хөлбөмбөгийн багаа өөрийнхөөсөө хувиас санхүүжүүлэн нийт 5 дах жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн улирлын Монголын хөлбөмбөгийн 1р лигийн 2 дугаар байрын шагналын мөнгө мөн клуб лицензжүүлэлтийн мөнгөө хүлээж бараг 4 сарын хугацааг өнгөрөөлөө. Одоо шинэ улирал нь эхлээд намрын тойргтйн тоглолтууд эхлээд нийт 7 тойрог тоглоод одоо өвлийн завсарлагаа эхэлсэн.

Хөлбөмбөгийн холбооноос гуйлга гуйгаад тусалж дэмжээд өгөөч гэсэнгүй өгөх ёстой юмаа цаг хугацаанд нь өгөөчээ. Тэмцээний шагнал ер нь хэзээ олгогдох ёстой зүйл байдаг юм бэ? Би энэ мөнгөний нэг төгрөгийг өөртөө зарцуулах гэсэнгүй. Өнгөрсөн улиралд дээд лигт орчих бодолтой тамирчидаа бэлтгэлээр сайн хангахын тулд машин тэргээ хүртэл зараад байгаа бүхнээ зориулаад зүтгээд play off ийн тоглолт хийгээд харамсалтайгаар хожигдсон одоо харин хүмүүсээс зээлсэн мөнгө төгрөгөө өгмөөр байна өгье гэсэн миний хэлсэн хугацаанаас өнгөрөөд сүүлдээ худалч луйварчин болж дууслаа.

Миний урам зориг хүсэл тэмүүлэл энэ хүрээд бараг унтарч байх шиг байна. Монголд хөлбөмбөг нь өөрөө үзэгч багатай дээрээс нь энэ улирлын нэгдүгээр лигийн ганц ч тоглолтыг шууд дамжуулалт хийсэнгүй мөн нэгдүгээр лигийн албан ёсны page хуудсан дээр ямар ч мэдээ мэдээлэл постерууд орсонгүй. Хөлбөмбөгийн багт спонсор олно гэдэг бол маш хэцүү яг үнэндээ спонсортоо бодитоор хүртээх өгөөж маш ховор ийм байхад дээрх хүчин зүйлс нөхцөл байдлыг өнгөрсөн улирлаасаа ч илт дордууллаа. /Өнгөрсөн улирал биднийг спонсорлосон Chi ус болон МУБИС Бтс хамт олондоо маш их баярлалаа./

Одоо ингээд миний хувьд бууж өгөх цаг нь иржээ энэхүү цаг хугацаанд багийнхантайгаа сайхан найз нөхөд ах дүү гэр бүл шиг байж маш их дурсамжтай цаг хугацааг үдлээ. Монголд ер нь хүн хүсэл мөрөөдөлтэй байна гэдэг нь ч . . .
Ямартай ч клубдээ шинэ сайн эзэн хайж олох болноо. Эцэст нь бүх тусалж дэмжиж байсан хүмүүсдээ баярлалаа, сүүлийн энэ хэсэг хугацаа надад маш их хэцүү байлаа үнэхээр туйлдлаа бас ядарлаа эцсээ хүртлээ бууж өгөхгүй байхыг хичээсэн ч чадсангүй ээ уучлаарай.

06/10/2024
13/09/2024

Манай Баткуш Банкир тэмцээндээ түрүүлжээ. Баяр хүргэе 🥰

"БАНКИР 𝟐𝟎𝟐𝟒"

⚽Монгол улсад банкны тогтолцооны үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээн дэх "Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн"-ий

🏆АВАРГА "ХАС БАНК"

Тэд ийнхүү тав дахь АЛТАН МЕДАЛИА хүртлээ.

Want your business to be the top-listed Gym/sports Facility?

Website