21/11/2025
🎾 Теннисний хичээлийн шинэ элсэлтийн бүртгэл хаагдлаа 🎾
Анхаарал хандуулж, сонирхон бүртгүүлсэн элсэгчиддээ баярлалаа.
Бүртгүүлсэн та бүхэнтэйгээ хагас сайн өдөр орой 18:00 цагт уулзья!
Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа🙌😊
19/11/2025
🎾 ТЕННИСНИЙ ШИНЭ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!
11-р сарын 22-нд 18:00 цагаас анхан шатны шинэ ангийн хичээл эхэлж байна!
📍 Байрлал: Hollywood Primary School – Tennis Court
💵 Төлбөр: Сард 180$
📅 Долоо хоногт 2 удаа хичээллэнэ. Дараагийн анги нь Мягмар гаригт 19:30–д явагдана.
Хэрэв та:
✔ Теннисийг зөв техник, зөв сууриас нь сурахыг хүсвэл
✔ Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай болохыг хүсвэл
✔ Найрсаг, урам зоригтой орчинд спортоор хичээллэх сонирхолтой бол
👉 Энэ сургалт танд хамгийн тохиромжтой!
Энэ сургалтны давуу талууд:
✨ Мэргэжлийн дасгалжуулагч
✨ Анхан шатнаас эхлэн суурьтай заана
✨ Тохилог, аюулгүй талбай
✨ Зөвхөн насанд хүрэгчдийн анги
📩 Бүртгүүлэх бол шууд мессеж илгээгээрэй!
Шинэ ангийн бүртгэлд 4 хүний зай үлдсэн байна. Та яараарай. 🏃🏻➡️🏃🏻♀️➡️
🎾 Теннисний талбай дээр уулзацгаая!
06/08/2024
Mongolians In Perth, Western Australia
06/08/2024
2024оны 6 сарын 22нд Австрали улсын Перт хотод зохион байгуулагдсан газрын теннисний тэмцээн 1 жилийн ойн дээрээ амжилттай болж өндөрлөлөө.
Перт хотод оршин сууж амьдарч байгаа газрын теннис сонирхогчдын дунд улирал бүр зохион байгуулагддаг уг тэмцээн нь улам бүр өргөжин тэлж байна. 😍
Энэ удаагийн тэмцээнд Хятад 🇨🇳улсын 2 тамирчин оролцож, өрсөлдөөнийг маш сонирхолтой, хүчтэй болголоо. 😎
Тэмцээнд оролцсон мөн оролцож амжаагүй нийт теннис сонирхогчиддоо талархал илэрхийлье.
Зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Redsteelworks Pty Ltd захирал Jargalsaikhan Ganbold-д маш их баярлалаа.👏
Тэмцээнд
1-р байр: Г. Жаргалсайхан🇲🇳
2-р байр: Jasper 🇨🇳
3-р байр: Anne 🇨🇳
Гадаад улсад ажиллаж амьдрахын зэрэгцээ өөрийн эрүүл мэндийн төлөө цаг заваа зориулж, теннисний спортоор тууштай хичээллэж байгаа нийт сурагчдаараа бахархаж байна.😎🎾💪
Хүндэтгэсэн: Багш, ОУХМ Б. Энхжин.
ШИНЭ ЭЛСЭЛТ ЭХЭЛЖ БАЙГААГ ҮҮГЭЭР МЭДЭГДЬЕ.✌️✌️