Mongol KIDS IN Australia

Mongol KIDS IN Australia

Share

Австрали тивд амьдарч буй Монгол хүүхдүүдийн тухай

07/03/2026

Сидней хотын хамгийн том лигүүдийн нэг Comets лигийн U16 насны ангилалд дивизон 2т тоглож буй Монгол багууд өнөөдөр 2 талбай дээр зэрэг тоглолтоо хийлээ.ОУХМ Г.Ихбаяр дасгалжуулагчтай Knights баг С.Мөнхсайхан дасгалжуулагчтай Hustlers багууд тоглолтоо хийж хоёр баг маань хоёулаа хожил байгууллаа.Хэрэв 2 баг маань баг бүс бүсээ тэргүүлж чадвал дивизон 2-ын Аваргын төлөө тоглох боломжтой юм. Hustlers одоогоор хожигдолгүй байгаа бол Knights 1 хожигдолтой бүс бүсээ тэргүүлж байгаа юм

Donate to Support the U14 GOLD Sydney Comets JPL Basketball Tour., organized by Kimberly Luffman 04/02/2026

Австрали тив Сагсанбөмбөгийн хөгжлөөрөө тив Дэлхийд дээгүүр бичигддэг.Тэр хэрээрээ дотоодын өрсөлдөөн ширүүн тэмцэл дунд өрнөдөг.

Тэгвэл Сидней хотын хамгийн том клубийн нэг Comets Сагсанбөмбөгийн багт Монгол хүү багтаж Монголоор дээд лиг гэж нэрлэж болох Премер лигт тоглох гэж байгааг та мэдсэн үү.

Мөнхсайханы Тэмүгэ энэ жил Comets клубийн U14 насны GOLD ангилалд шалгарсан бөгөөд багтайгаа хамт ирэх 10 сард зохиогдох Австрали улсын Үндэсний Аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх гэж байгаа юм.

Энэхүү тэмцээнд хүссэн клуб оролцох боломжгүй бөгөөд муж бүрээс шалгарсан шилдэг клубүүд өрсөлддөг чансаа өндөр тэмцээн юм.Энэ бол зөвхөн нэг хүүхдийн амжилт биш Монгол хүүхэд дээд түвшинд тоглож чаддаг ямар нөөц боломж байгааг харуулж байгаагийн нэг баталгаа билээ.

Кометс клубийн хувьд жил бүр шалгаруулалт явуулж нас насны ангилалаар тоглогчдоо сонгон шалгаруулж авдаг.Энэ шалгаруулалтанд Монгол хүүхдүүд ч мөн олноороо хамрагддаг юм.
Одоогийн байдлаар Comets клубт Монгол эрэгтэй 3, эмэгтэй 1 хүүхэд багт сонгогдоод байна.Миний зүгээс та бүхнээс юу хүсэх гээд байна вэ гэвэл… энэ тэмцээнд оролцоход тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа тул Сидней хотод амьдарч буй Монгол ахан дүүсээсээ бага ч болов туслалцаа, дэмжлэг хүсэхээс өөр аргагүйд хүрлээ.Өнөөдрийн бидний өгч буй тусламж маргаашийн олон Монгол хүүхдүүдийн замыг зассан суурь болж өгнө гэдэгт би итгэлтэй байна.

Хандив бүр үнэ цэнэтэй 🙏🏻 Хэрвээ та бүхэн хандив өргөхийг хүсвэл доорх линкэн дээр дарж хандивт нэгдээрэй. Гүйлгээний утган дээрээ MONGOLIA гэж бичээрэй.Таний бичсэн үг өөр нэгэн Монгол хүүхдийн Мөрөөдлийг бодит болгох Монголчууд Сагсанбөмбөгт ямар хайртай ард түмэн бэ гэдгийг таниулахаас гадна Comets клубт сонгогдох Монгол хүүхдийн тоог нэмэхэд тус дөхөм болох юм 🙏🏻

Donate to Support the U14 GOLD Sydney Comets JPL Basketball Tour., organized by Kimberly Luffman The U14 Gold Sydney Comets gearing up for an exciting Junior … Kimberly Luffman needs your support for Support the U14 GOLD Sydney Comets JPL Basketball Tour.

08/10/2025

Зуны амралт эхэлсэн Сагсчин хүүхдүүдийн оройн тоо

10/09/2025

клубын хамгийн бага насны сургалт.Хамгийн бага нь 6 настай ... дасгалжуулагч багш ОУХМ Ганбаатар Ихбаяр

08/09/2025

Сидней хотод байрлах сагсан бөмбөгийн заалнуудыг цувралаар танилцуулах болно. Эхний Заал байрлах

Photos from Mongol KIDS IN Australia 's post 03/09/2025

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Сиднейн Орон нутгийн тэмцээнүүдийн нэг болох Comets Local comp тэмцээн өндөрлөж аваргаа тодрууллаа.

Нас насны ангилалаар бүтэн жилийн турш зохиогддог энэхүү тэмцээн улирал бүр аваргаа тодруулдаг юм.

Энэ улиралын U16 насны ангилалд өрсөлдсөн Saikhana MB дасгалжуулагчтай Inner City Hustlers баг нэгч ялагдалгүй улиралыг дуусгаж алтан медалийн эзэд боллоо.

4-р дивизонд түрүүлсэн тэд ирэх улирал дивизон 2-т тоглохоор болоод байна.Ингэснээр тэд Дүүрэг дүүргийн шигшээ баг цаашлаад мужийн шигшээ багт тоглодог хүүхдүүдтэй өрсөлдөхөөр болж байна.

Хүүхдүүддээ шинэ улиралд нь амжилт хүсье 🇲🇳🏆🔥

Photos from Mongol KIDS IN Australia 's post 24/08/2025

Австрали улсын NSW мужийн чөлөөт бөхийн цомын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Оноо цуглуулах чухал тэмцээнүүдийн нэг энэхүү тэмцээнд тамирчид амжилттай оролцож 1 алт 4 мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

35 kg Patrick Yu /10-11 / нас Gold 🥇
52kg /8-9 нас/ Мөнхбаярын Хүслэн 🥈🇲🇳
38 kg / 8-9 нас/ Бямбадоржийн Мандахнар 🥈
50 kg /12-13 наc/ Анхбаатарын Өсөхбаярбаатар 🥈🇲🇳
56 kg /12-13 нас/ Галхүүгийн Итгэлтөгс 🥈хүртлээ 🇲🇳

тамирчид өнгөрсөн 6-р сард зохиогдсон Австрали Тивийн Аварга шалгаруулах 2025 оны тэмцээнд бага нас 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, мастер болон насанд хүрэгчдийн ангилалд 2 алт нэг мөнгөн медалийг хүртсэн юм.

Хүүхдүүдийнхээ дараа дараагийн тэмцээнд илүү их амжилтыг хүсье 🔥🇲🇳💪🏼🏆


Photos from Mongol KIDS IN Australia 's post 17/07/2025

Шинэ Өмнөд Уэлс NSW шигшээд Монгол 🇲🇳 хүү багтлаа 💪🏼

Дэлхийд сагсан бөмбөгийн хөгжлөөрөө эхний 10т багтдаг Австрали тивийн сагсанбөмбөгийн өсвөрийн багт Монгол хүү багтлаа.
Тодруулж хэлбэл Австрали тивийн Шинэ Өмнөд Уэлс NSW мужийн сагсан бөмбөгийн U13 насны шигшээ багт Мөхсайханы Тэмүгэ багтаж энэ сарын 26-наас 8-р сарын 1 өдрүүдэд Күинсланд мужид зохиогдох Австрали тивийн АШТ оролцохоор боллоо.
Тус тэмцээнд муж ( Western Australia, Northern Australia,South Australia,Queensland, Victoria, New South Wales) бүрийн шигшээ багууд нас насны ангилалд хүч үзэх юм.

Шинэ Өмнөд Уэлсийн хувьд сагсан бөмбөг сонирхогч хүүхдүүд ихтэй шилдэг сагсчид төрөн гарсан сагсан бөмбөг өндөр хөгжсөн муж юм.

М.Тэмүгэ энэ жил 12 нас хүрж байгаа бөгөөд Сагсан Бөмбөгөөр 7 настайгаасаа хичээллэж эхэлж байжээ.
Мөн түүний хувьд ирэх 11 сард Улаанбаатар хотод зохиогдох Өсвөр үеийн УАШТ оролцохоор бэлтгэлдээ гараад байгаа юм

Saikhana MB 🇲🇳🏆✅💯

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Sydney?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Sydney, NSW
2205