Tsog Berlin

Tsog Berlin Mongol Sport klub

10 сарын 9 нд Берлинд
19/09/2026

10 сарын 9 нд Берлинд

VIBRATION presents MAD SUEY
ТАСАЛБАР ЯГ ОДОО ХУДАЛДААНД ГАРЛАА!!
ЗӨВХӨН PORTAL.MN - ЭЭС!

Hello, Berlin! 🇩🇪
Mongol Axan Deuce, we are coming!

After successfully bringing the “Come Back Is Real” show to our hometown, Ulaanbaatar, and releasing B Tamir’s second solo album, “For The Homies,” we decided to take this momentum even further.

We brought our music to Seoul, Japan, and Australia, with sold-out shows at every stop, marking some of the biggest moments of our journey so far.
Now, MAD SUEY is heading to Europe this September and October to meet our fans, share unforgettable moments, and bring our energy to you.

MAD SUEY
B Tamir | B Tamir
Hoidaav | Tuguldur Baigalmaa
MadB1shrel | b1shrel

BERLIN, ARE YOU READY?

📍 BERLIN · 9 OCTOBER
Maaya
Revaler Str. 99, 10245 Berlin
Berlin, Germany

Doors open 21:00
Concert starts 22:00
Concert ends 00:00
After Party starts 00:00
End 04:00

INFO
+49 176 62926426

Ticket price: 267.000₮, 60€

TICKETS EXCLUSIVELY AVAILABLE AT: Portal.mn - Ticketing & Investment platform
Presented by VIBRATION

ЦОГ КЛУБЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ, НАМРЫН БАЯР.Цог клубын хамт олон нэгдсэн уулзалтаа зохион байгуулж, намрын баяр, шинэ улирлы...
19/09/2026

ЦОГ КЛУБЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ, НАМРЫН БАЯР.

Цог клубын хамт олон нэгдсэн уулзалтаа зохион байгуулж, намрын баяр, шинэ улирлын нээлтээ хамтатган тэмдэглэлээ.

Энэ үеэр шинэ улиралд оролцох уралдаан тэмцээн, спортын болон нийгмийн үйл ажиллагааны төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар санал бодлоо солилцож, цаашдын зорилго, хамтын ажиллагаагаа тодорхойллоо.

Мөн клубт шинээр элсэж буй гишүүдээ халуун дотноор хүлээн авч, алхалт, авиралт болон бусад спорт, олон нийтийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон баг, тамирчид, хувь хүмүүстээ баяр хүргэн, талархал илэрхийллээ.

Ийнхүү клубын нийт гишүүд инээд хөөр, халуун дулаан уур амьсгал дунд нэгэн сайхан оройг хамтдаа өнгөрүүллээ.

Цог клубын хамт олон бидний эв нэгдэл, нөхөрлөл, спортын амжилт улам бүр өргөжин хөгжих болтугай!
Бүгдэд нь шинэ улирлын спортын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал хүсье!

12/09/2026
Цог клубын ууган гишүүдийн нэг, эрхэм Т. Сувдаадаа шинэ клуб, нийгэмлэгийг санаачлан байгуулж, үйл ажиллагааг нь амжилтт...
11/09/2026

Цог клубын ууган гишүүдийн нэг, эрхэм Т. Сувдаадаа шинэ клуб, нийгэмлэгийг санаачлан байгуулж, үйл ажиллагааг нь амжилттай эхлүүлж байгаад чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Шинэ хамт олноо зөв зохион байгуулж, спорт, нөхөрлөл, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Цаашдын ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, шинэ клубын үйл ажиллагаа нь өргөжин дэвжиж, олон сайхан амжилтаар арвин байх болтугай!

Мэдээлэл түгээж байна.ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ СУРЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН
02/09/2026

Мэдээлэл түгээж байна.
ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ СУРЫН АНХДУГААР ТЭМЦЭЭН

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ҮНДЭСНИЙ СУРЫН АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА🇲🇳

🔹Монголын Үндэсний харваачдын холбооны Европ дахь салбар холбоо албан ёсоор байгуулагдсантай холбогдуулан Европ дахь монголчуудын үндэсний сурын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Плзен хотноо болно.

🔹Тус тэмцээнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний харваачдын холбооны Европ дахь салбар холбоо, Үндэсний бөхийн “Ширмэл зодогтон” холбоо хамтран зохион байгуулна.

🔹Мөн энэ үеэр “Ширмэл зодогтон” холбооноос намрын нээлтийн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулж, насанд хүрэгчид болон хүүхдийн ангиллаар бөхчүүд хүч үзнэ.

Хэзээ: 2026 оны 9 дүгээр сарын 19, Бямба гараг
Нээлт: 11:00 цаг
Хаана: K Svatému Jiří 13/60, Plzeň 4 – Doubravka

🔹Чех Улс дахь үндэсний сурын харваачдын санаачилгаар Европт байгуулагдсан Монголын үндэсний сур харвааны салбар холбооны анхны томоохон арга хэмжээ болж буй энэхүү тэмцээн нь монгол үндэсний өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах ач холбогдолтой юм.

🔹Чех Улсад ажиллаж, амьдарч буй нийт монголчууд Та бүхнийг гэр бүл, үр хүүхдийн хамт өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний сурын харваа, бөхийн барилдаанаа үзэж сонирхон, монгол өв соёлоо хамтдаа түгээн дэлгэрүүлэхийг урьж байна.

01/09/2026

Ахмад сагсан бөмбөгчдийн Еропын аварга шалгаруулах ХVII тэмцээн 2027 онд Турк улсад зохион байгуулагдахаар боллоо.

Мэдээлэл түгээж байна.🇪🇺🏐 Эрхэм волейболчид оо, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Европын орнуудад ажиллаж, амьдарч бу...
29/08/2026

Мэдээлэл түгээж байна.

🇪🇺🏐 Эрхэм волейболчид оо, та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.

Европын орнуудад ажиллаж, амьдарч буй волейболын спортод хайртай та бүхэн маань зуны амралтаа сайхан өнгөрүүлж, эрч хүч дүүрэн намрын улирлаа угтаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

🏆 Европын Монголчуудын Волейболын Аварга шалгаруулах XII тэмцээний УДИРДАМЖ бэлэн боллоо..

Тэмцээнд оролцох баг, тамирчид та бүхэн удирдамжтайгаа сайтар танилцаж, ялангуяа 5.2 дугаар заалт буюу баг бүрдүүлэлт, тамирчны оршин суух хугацаа болон өөр улсаас тамирчин оролцуулахтай холбоотой зохицуулалтыг анхааралтай уншиж танилцана уу.

Ингээд бидний хүсэн хүлээдэг тэмцээний бэлтгэл албан ёсоор эхэлж байна. 💪🏐

Цаашид тэмцээний зохион байгуулалт, бүртгэл, хуваарь болон бусад шаардлагатай шинэ мэдээллүүдийг үе шаттайгаар хүргэх болно. Та бүхэн мэдээллээ тогтмол авч, баг хамт олондоо түгээгээрэй.

За эхэлцгээе... 🇲🇳🇪🇺🏐🙂

Та бүхэндээ амжилт хүсье.
Европ дахь Монголчуудын Волейболын Холбоо
#ЕМВХ #Волейбол #МонголВолейбол #ЕвропынМонголчууд #ЕвропынМонголчуудынВолейбол #ВолейболынТэмцээн #Эхэлцгээе
Монголын Волейболын Холбоо - Mongolian Volleyball Association MVA
Oyunkhuu Lkhagva
Embassy of Mongolia to the Czech Republic
Usukhbayr Munkhbat
Otgoo TJ

03/08/2026
13/07/2026

Adresse

Retzbacher Weg 31
Berlin
13189

Benachrichtigungen

Lassen Sie sich von uns eine E-Mail senden und seien Sie der erste der Neuigkeiten und Aktionen von Tsog Berlin erfährt. Ihre E-Mail-Adresse wird nicht für andere Zwecke verwendet und Sie können sich jederzeit abmelden.

Service Kontaktieren

Nachricht an Tsog Berlin senden:

Verknüpfungen

Hervorgehoben

Teilen

Kategorie