Judo.fanatics

Judo.fanatics

共有する

Judo.fanatics, スポーツチーム, 東品川2-1-3, Shinagawa-kuの連絡先情報、マップ、方向、お問い合わせフォーム、営業時間、サービス、評価、写真、動画、お知らせ。

07/01/2025

Celebrating my 3rd year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Photos from Judo.fanatics's post 21/02/2022

Монголын жүдо бөхийн түүхэн дэх анхны дэлхийн аварга, Олимпийн их наамдын хүрэл медальт, ДАШТ-ий хүрэл медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар алдарт бөх Хашбаатарын Цагаанбаатар 1984.03.19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн.

20 настайдаа Олимпийн наадмаас медаль авч, Афины олимпийн наадмаас Монгол улсын цорын ганц медалийг эх орондоо авч ирсэн юм. Тэрээр карьертаа олон улсын тэмцээнд 316 барилдаан хийж 213 ялж, 103 удаа ялагдсан байдаг.
Олимпийн наадмаас 1, ДАШТ-ээс хос медаль, жин жингийн шилдэг 16 тамирчин урилгаар оролцдог Ворлд Мастерс тэмцээнээс иж бүрдэл медаль, Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 медаль, Бага дэлхийн аварга гэдэг Токиогийн их дуулга тэмцээнээс 3 хүрэл медаль, Гранд слам, Гранд при ангилалын тэмцээнээс нийт 18 медаль хүртсэн алдарт жүдочийнхоо барилдааны бахдам амжилттай танилцая.
• Олимпийн наамдын хүрэл медаль / Афин, 2004/
• ДАШТ-ий алтан медаль / Роттердам, 2009/
• ДАШТ-ий хүрэл медаль / Токио, 2010 /
• Багийн ДАШТ-ийн хүрэл медаль / Астана, 2015/
• ДАШТ-ий V байр / Рио Де Жанейро, 2007 /
• Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медаль / Чежү 2003, Ташкент 2005 /
• Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3 мөнгөн медаль / Кувейт 2007, Чежү 2008, Абу Даби 2011/
• Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль / Алмати, 2004/
• Азийн тоглолтын аварга /Доха, 2006/
• Ворлд Мастерс тэмцээний алтан медаль / Баку, 2011 /
• Ворлд Мастерс тэмцээний мөнгөн медаль / Алмати, 2012 /
• Ворлд Мастерс тэмцээний хүрэл медаль / Тьюмен, 2013 /
• Москва их дуулга тэмцээний алтан медаль /2009/
• Парисын их дуулга тэмцээний алтан медаль /2013/
• Риогийн их дуулга тэмцээний мөнгөн медаль /2009/
• Токио их дуулга тэмцээний 3 хүрэл медаль /2010, 2011, 2012 /
• Парисын их дуулга тэмцээний хошой хүрэл медаль /2010, 2012/
• Дьюселлдорф гран при тэмцээний алтан медаль /2010/
• Дьюселлдорф гран при тэмцээний мөнгөн медаль /2012/
• Улаанбаатарын гран при тэмцээний хошой мөнгөн медаль /2013, 2014/
• Ташкент гран при тэмцээний мөнгөн медаль /2014/
• Загреб гран при тэмцээний мөнгөн медаль /2015/
• Амстердам гран при тэмцээний хүрэл медаль /2011/
• Ташкент гран при тэмцээний хүрэл медаль /2013/
• Алмати гран при тэмцээний хүрэл медаль / 2013 /
• Будапешт гран при тэмцээний хүрэл медаль / 2014 /
• Астана гран при тэмцээний хүрэл медаль / 2014 /
• Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль / Улаанбаатар 2006/
• Универсиад наадмын хүрэл медаль /2003/

Тэрээр 2009 оны эрэгтэйчүүдийн самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68кг-ийн жинд алтан медаль хүртсэн.
Олимп, тив, дэлхийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулж, Монголын жүдогийн нэр хүндийг олон жил өндөрт өргөж явсан агуу аварга бол Х. Цагаанбаатар юм.

17/02/2022

Б.БААСАНХҮҮ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
"Тель Авив-2022" Их дуулга тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группын тамирчин ОУХМ Бавуудоржийн Баасанхүү хүрэл медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны хүрэл медалиа хүртлээ.




17/02/2022

Б.ЦОГТ-ОЧИР ГРАНД СЛАМ АНГИЛАЛААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА
Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Бямбажавын Цогт-Очир Гранд Слам ангилалаас анхны медалиа гардлаа. Тэрбээр Тель Авив-2022 Гранд Сламын -60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөө Гүрж гаралтай Недерландын жүдоч, Токио-2020 олимпын тавдугаар байрын шагналт Торнике Цжакадоег нэмэлт цагт буулгаж авлаа.




17/02/2022

Г.ХЭРЛЭН ГРАНД СЛАМ АНГИЛАЛААС ЭЭЛЖИТ МЕДАЛИА ГАРДЛАА
Тель Авив-2022 Гранд Сламын эхний өдөр -66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ. Г.Хэрлэн эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Узбекистаны Бобур Яджиевийг дархан хөмөрөөгөөрөө вазари авч ялсан бол хэсгийн аваргын төлөө Украйны Богдан Ядовыг нэмэлт цагт иппон буулгасан билээ. Гэвч манай бөх хагас шигшээд Азербайжаны Нажафов Яшарт ялагдсан ч хүрэл медалийн төлөө Францын Дайки Боубаг торгуулиар ялсанаар Гранд Слам ангилалаас ээлжит медалиа гардлаа. Ингэснээр манай улс медалийн чанараараа Тель Авивын Их дуулгын эхний өдөр гурван хүрэл медальтайгаар 34 орноос наймдугаар байрт бичигдэж байна.

15/02/2022

МУГТ Г.Одбаяр тэргүүтэй манай 14 жүдоч хүч үзнэ

Жудо бөхийн Тел Авивын их дуулга тэмцээнд манай 14 жүдоч хүч үзнэ.

Энэ сарын 17-19-ний өдрүүдэд Израиль улсын Тел Авив хотноо зохион байгуулагдах жудо бөхийн Тел Авивын их дуулга тэмцээнд 34 орны 309 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна. Өнгөрсөн онд тус тэмцээний -81кг жинд Сайд Моллай Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож мөнгөн медаль хүртэж байлаа. Харин энэ удаад манай улсаас дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Г.Одбаяр тэргүүтэй эрэгтэй 11, эмэгтэй гурав буюу нийт 14 жүдоч оролцох мэдүүлгээ өгөөд байна.
Тел Авив их дуулга тэмцээнд оролцох Монголын улсын баг, бүрэлдэхүүн
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
Хоёрдугаар сарын 16-ны Лхагва гараг
20:00 цагт: Сугалаа
Хоёрдугаар сарын 17-ны Пүрэв гараг
16:00 цагт: Эрэгтэйчүүдийн -48, -52, -57кг, эрэгтэйчүүдийн -60, -66кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт: Дээрх жингүүдийн шигшээ барилдаан
Хоёрдугаар сарын 18-ны Баасан гараг
16:00 цагт: Эрэгтэйчүүдийн -63, -70, эрэгтэйчүүдийн -73, -81кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт: Дээрх жингүүдийн шигшээ барилдаан
Хоёрдугаар сарын 19-ний Бямба гараг
16:00 цагт: Эрэгтэйчүүдийн -78, +78кг, эрэгтэйчүүдийн -90, -100, +100кг жингийн хэсгийн барилдаан
23:00 цагт: Дээрх жингүүдийн шигшээ барилдаан

27/12/2021

Афин-2004 олимпын хүрэл медальт, Роттердам-2009 ДАШТ-ий аварга, Токио-2010 ДАШТ-ий хүрэл медальт, Астана-2015 багийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам, Азийн АШТ-ий аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар

Tsagaanbaatar Khashbaatar

24/12/2021

Улсын начин Э.Энхбат таалал төгсчээ

Улсын өсөх идэр начин Э.Энхбат олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй эмчлүүлсэн. Түүнд эмч нар хоёр ч удаа унтуулгатай мэсэл засал хийсэн ч бие нь дээрдэхгүй байсаар түүний эхнэр, дүү нь БНСУ руу эмчлүүлэхээр авч явсан. Харин тэр саяхан эх орондоо ирж, Сонгдо эмнэлэгт хэвтэн, эмчилгээгээ үргэлжлүүлж байсан юм. Харамсалтай нь Э.Энхбат таалал төгсчээ.. Түүний ар гэр, хамаатан садан, ах, дүүд гүн эмгэнэл илэрхийлье.

あなたの事業をジム/スポーツ施設のトップリストShinagawa-kuにしたいですか?

ここをクリックしてあなたのスポンサー付きリスティングを獲得。

場所

カテゴリー

ウェブサイト

住所


東品川2-1-3
Shinagawa-ku, Tokyo