Налайх дүүргийн "Өв эрдэнэ" харваачдын холбоо

Налайх дүүргийн "Өв эрдэнэ" харваачдын холбоо

Share

Монгол хэв маяг, уламжлалт сэтгэлгээ.

Photos from Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 03/08/2026

Нийт баг тамирчдад халуун баяр хүргэж, амжилтын дээдийг ерөөе. 👏👏👏👍✨️

03/08/2026

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН ЗУНЫ 8-Р ИХ НААДМЫН
УРИАНХАЙ СУРЫН БАГИЙН ХАРВААНЫ ДҮН МЭДЭЭ.

БАЙР ЭЗЭЛСЭН БАГ ТАМИРЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ.

МОНГОЛЫН УРИАНХАЙ СУРЫН ХОЛБОО

03/08/2026

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивали наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болно

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг ирэх наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority

30/07/2026

With Налайхын үйлдвэрлэл, технологийн парк – I just got recognized as one of their top fans! 🎉

28/07/2026

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул, Налайх дүүргийн Өв эрдэнэ харваачдын холбооны тамирчин Спортын дэд мастер Хурцгэрэлийн Баярмагнай 2026 оны Улсын чуулга харваагаар 40 сумандаа 32 онож Монгол улсын Спортын мастер цолны болзол биелүүллээ.

Харваач танд халуун баяр хүргэж, цаашдын харвуул тэмцээнүүдэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Алтан шар зурхайдаа үргэлж ивээгдэж байх болтугай. 🏹👍✨️

Дараагийн цол нь ойрхон байг ээ.

Bayrmagnai Hurtsgerel Б. Нанжилмаа

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Улаанбаатар хот ?

Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Улаанбаатар Хот