Onno Yoga

Onno Yoga

Share

ॐ Гималайн уламжлалын бясалгалын багш Э.Онон
50+ countries

Photos from Herbarium Mongolia's post 23/05/2026
23/05/2026

Ялалтын талбай (одоогийн нэрийг нь мэдэхгүй) дээр хэдэн долоо хоногоор нь задгай худалдаа хийж байгаа Номингийнхон орчны цэвэр цэгцтэй байдалд анхаармаар юм аа. Өчнөөн ашиг олж байж байнгын цэвэрлэгээ хийхгүй талбай тойроод битүү хог. Уг нь энэ талбай их цэвэрхэн байдаг даа.

Бас 70 хувь хямдарсан нэг бараа нь лав өөр дэлгүүрийн энгийн үнэтэй яг адилхан байх юм.

Маш сонирхолтой.

15/05/2026

ЭМЯ-ны сайд харин ажлаа авангуутаа шижигнүүлж байна уу даа. Их зөв зүйлсийг хөндөж байгаа харагдаж байна. Энэ эрчээрээ ажиллаасай

12/05/2026

Испанид эх барихдаа ноцтой алдаа гаргаж, хүүхдийг нь насан туршийн асаргаатай болгосон эмч нарыг нэгэн эмэгтэй шүүхэд өгч, 13,3 сая eврогийн нөхөн олговрыг эмнэлгээс гаргуулахаар болжээ.

Манай монголд яадаг юм бол? Бусдыг алдааг хөөрхий ээж нар нь насан туршдаа нуруун дээрээ үүрч байгаа кэйсүүд анзаарагддаг. Уучлаарай ч байдаггүй байх. Уг нь дээрх жишгээр явбал хариуцлага алдаж бусдын амь амьдралыг хохироох тохиолдол багасна даа.

Ямартаа ч зайлшгүй тохиолдолд л хийх ёстой питоцинийг л лав энэ ээлжин дээрээ төрүүлчихьe энэ тэр гэх зайлшгүй бус шалтгаанаар анхлан төрөгчдөд их хийдэг. Уг нь өвдөж байгаад жамаараа төрөх ёстой. Бусдын цаг нарт тааруулж, базлалтыг зохиомлоор түргэсгэх нь эхэд ч эрдсэлтэй, хүүхдэд ч бүр зарим тохиолдолд саажилт хүртэл үүсгэх аюултай гэдгийг тэр болгон ээжүүд маань мэддэггүй.

Жирэмсний йогоор мэргэших явцдаа энэ талаар багагүй судалсан. Төрөлтийн эргэн тойрон дахь асуудлууд eр нь хөндөгдөөд байдаггүй ч маш их юм болоод өнгөрдөг ноцтой талбар даа.

10/05/2026

Нүглээ нимгэлэх гэж залбирах биш, нүглээ зогсоож байж бясалга.

10/05/2026

Үйлийн үр гэж юу вэ? Энэ бол шалтгаан, үр дагаврын гинжин хэлхээ юм. Монголчууд ихэнхдээ арга мухардсан үeдээ "үйлийн үрээ хүртэж л таарна" хэмээн сэтгэлээ тайвшруулдаг.

Ямарваа нэг тэнгэрийн гэсгээл, цээрлэл өнөөх хүн дээр бууж л таарна гэж нэг ёсондоо өөрийгөө тайвшруулаад, үйлдэл хийхгүй орхидог. Хүлцэнгүй байдал, мухар сүсэг, бас бяцхан залхуурлын сүлэлдээн ч юм шиг.

Тэр хооронд нөгөө хүн нь дараа дараагийн хүнээ хохироогоод явдаг. "Үйлийн үрд даатгаад" орхихын оронд хөөцөлдөж, хариуцлага тооцуулсан бол тйинхүү бүр олон хүн хохирохоос сэргийлж болох байсан. Таны хийсэн үйлдлээс таны болон бусдын дараа дараагийн үйл хэрэг хамаарна. Энэ бол жинхэнэ утгаараа үйлийн үр.

Үйлийн үр гэдэг хэн нэгэн далдын хүчний гарт байдаг ч юм уу урдаас зурагдсан зүйл биш, таны одоогийн үйлдлээс шууд шалтгаалан цааш өрнөх зүйл юм. Муу муухай юм болгоныг толгойг нь илээд өнгөрөөгөөд л бай. Түүнийгээ үйлийн үр нь шийдчих биз гэж аргацаагаад л бай. Та өөрөө муугийн үр жимс ургах нөхцлийг ингэж бүрдүүлээд, өөрөө ч мэдэхгүй оролцоод байгаа юм.

ॐ Гималайн уламжлалын бясалгалын багш Э.Онон

09/05/2026

Нислэгээр хойд хөршид саатах үeэрээ гадуур гарахаар нэг их гоё "Дeвушка, дeвушка" гээд л. Бүр сонсох төдийд 10, 20 насаар залуужсан юм шиг болдог доо. Монголд болохоор жаахан ёоз нь таарахгүй бол дорхноо "авгай"-гаараа цоллуулчих юм, хар залуугаараа. Авгай ч байсан яах вэ. Гэхдээ нэг тийм бас хөөрхөөн тэрүүхэн тэндээ ageist, sexist улс орон шүү, тийм ээ. Эрэгтэй хүн 5 эхнэртэй, 50 хүүхэдтэй ч гайгүй 60 хүртлээ "залуу" гэж дуудуулаад явчихна. Эмэгтэй бол 20 хүрээгүй ч хамаагүй хүүхэдтэй бол нэг мэдэхнээ "авгай"-гаараа цоллуулчихна😄. Дeвушка, мадeмуазeллe, сeниорита биш юм аа гэхэд мадам, сeниора энэ тэр гэж дуудуулмаар байна аа. Ахайтан, хатагтай энэ тэр гээд дуудаад өгч болохгүй юу 😆

08/05/2026

Хүн чанар хаашаа одоо вэ?

"Пид!" гээд машин мөргөлдөх чимээ гарлаа. Цонхоороо хартал хоёр машин мөргөлдөх биш, харин нэг машин хүүхэд мөргөчихжээ. Яг аарцаг ташаа, нуруу нугас руу нь л орчихож. Бага ангийн гэмээр эрэгтэй хүүхэд шокондоо манарсан байдалтай, уйлаад, тэр хэсгээ дараад, тогтвортой зогсож ч чадахгүй байсан.

Тог цахилгааны дутагдалтай улсад амьдарч байгаагийнхаа буянаар бичлэг хийж чадсангүй, өдөржин тог тасарч, утас цэнэггүй болсон байлаа. Жолооч нь гарч ирж хүүхэдтэй хоёр үг сольсноо цаашаа машинтайгаа хөдлөөд явчихлаа. Цонхоор толгойгоо цухуйлгаад орцны доор зогсож байгаа залууд "энэ машин хүүхэд мөргөчихлөө шүү" гэж хэлчихээд гараад очтол мэдээж машин байхгүй. Хүүхэд шокны байдалтай...

За ингээд байж байтал POLICE гэсэн цагдаагийн машин яг хажуугаар явж байна. Бид хоёр очоод, машин хүүхэд мөргөөд, жолооч нь зугтаачихлаа гээд болсон явдлыг хэлтэл "ойролцоо цагдаагийн хэлтэс байгаа, энэ миний хариуцдаг хэсэг биш" гэснээ яваад өгчихөв. Үнэхээр шоконд ороод хоцорлоо. Ийм зүйлийг монголд л харлаа. Дуудлагаар яаралтай явж байгаа ч гэсэнгүй, зүгээр л миний хариуцах хэсэг биш гээд явсан. Ядаж холбоогоороо мэдээлэл дамжуулж болдоггүй? За тэгээд мэдээж 102-т дуудлага өгсөн.

Гэхдээ л тэр жолооч, тэр цагдаа, за магадгүй тэр хавьд байсан хүмүүс,.. яагаад хүүхэд мөргүүлж байхад зүгээр л тоодоггүй юм бэ? Өөрсдийнх нь хүүхэд байсан бол тэгэх байсан уу? Хамгийн аймшигтай нь тэр жолооч. Хүүхдийг гэмтэл рүү авч явах, гэрийнхэнтэй нь уулзах гэх мэт наад захын зүйлсийг хийсэнгүй, гялс явчихаж байгаа юм. Гэртээ байсан хүн цочоод цонхоороо хартал чанга мөргөсөн шүү дээ. Гэмтэл бэртэл олон жилийн дараа ч илэрч болно. Яагаад ийм хүний мөсгүй байдаг юм бэ.

Урьд нь ч нохой мөргөчихөөд зогсож шалгах ч гүй яваад өгдөг жолооч нарыг харж, сонсож л байлаа. Одоо бүр хүн дээр хүртэл санаандгүй ийм зүйл харсандаа үнэхээр их сэтгэл эмзэглэж байна.

Нохойны тухайд, мөн л адил байрны яг урд нэг дундадын эрлийз том цагаан нохойг нэг машин мөргөчихөөд, зогсох ч гүй явчихаж билээ. Би гарч ирээд шархыг нь ариутгаад хоол өгөөд асарсан боловч гэртээ оронгуут жижүүр чулуу шидээд хөөгөөд явуулчихсан. Хэвтэх таван хором ч өгөөгүй дээ. Мэдээж би тэр жижүүрт хэлж, хүн ёсны сануулга өгсөн.

Хүний хүүхэд, өөрийн хүүхэд адилхан хайрлаж, амьд бүхэнд энэрэнгүй ханддаг байх тийм хэцүү гэж үү? Улс орны асуудлууд гээд хүмүүс их л гомдоллож бухимддаг ч яг үнэндээ иргэн хүний ухамсар, мөс чанар аль түвшинд байгаа вэ? Нэг нэгэндээ жаахан хайртай баймаар байна аа.

Нэг л цээжин дээр бул хар чулуу дарсан өдөр өнгөрлөө.

Жич: Байр, хотхон дундах замаар хурдаа сааруулж явах ёстой байдаг. Нүднээс далд хүүхэд, нохой мөргөчихөөд зугатдаг хүмүүс үнэнд гүйцэгдэхээс гадна, хүмүүс харж байдаг шүү. Тиймээс хурдаа сааруулж, хариуцлага болгоомжтой хөдөлгөөнд оролцохоос гадна ямар нэгэн байдлаар осол аваар гаргасан л бол заавал өөрөө тэр тухайгаа мэдэгдэж, хариуцлагаа үүрэх ёстой шүү.

22/04/2026

Олны танил байх тусмаа нийгмийн өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Учир нь олны танил гэдгээрээ тэд насан туршдаа олон давуу талыг хүртэж амьдардаг. Тиймээс талархах сэтгэлийн хажуугаар үүрэг хариуцлага мэдэрдэг. Энэ бол Япон, Солонгос, АНУ тэргүүтэй хөгжингүй орнуудын жишиг.

Харин манайд зарим олны танилууд, тэр ч бүү хэл нийгэм нь өөрөө буруу ойлголттой яваад байдаг. Олны танил тусмаа олон асуудлаас мултарна. Олны танил тусмаа айлын эрх хүүхэд шиг дураараа дургина. Олны танил болохоор намайг ингэлээ. Намайг шүүлээ, надтай хариуцлага ярилаа гээд уйлагнадаг. Ойлгомжтой шүү дээ, тэр тусам чинь ярих ёстой байхгүй юу. Учир нь та бүхэн нийгмийн толь, үлгэр жишээ. Иймээс эрх, хариуцлага гэсэн нэг зоосны хоёр тал байнга хамт явна. Шүүгдэхгүйгээр зүгээр л эрхлээд явах ямар ч боломжгүй. Гэхдээ энд зөвхөн урлаг, соёлынхныг хэлээгүй шүү.

Улс төрчид нь "Тийм, би хоцордог, би ингэдэг, тэгдэг" гээд л таахалзана. Уг нь түмний нүднээс айж, ёс зүйн хэм хэмжээ өндөртэй амьдрах ёстой хүмүүс. Гэтэл хариуцлага, ёс зүй ярихаар бүр тачигнатал хэрэлдээд загначихна шүү дээ, манай оронд. Сэтгүүлчийг занана. Иргэдээ загнана. Уг нь тэднийг дээш нь гаргасан хүмүүс нь бид. Юмны зүй тогтол, дээдэх доодохыг ялгахаа байчихсан. Хэзээ ч энгийн шугамд байгаагүй, үүлэн дээр нар, сар, одноос төрсөн тэнгэрийн амьтан мэт.

Масс нь яах вэ дээ тэгээд, хариуцлага нэхэж ч мэдэхгүй, шаардлага тавьж ч мэдэхгүй, өөр хоорондоо ч бас тийм харилцаатай, ажил дээрээ ч бас тийм хандлагатай. Eр нь маш сул. Юмыг чанартай хийх, сэтгэлээсээ гүйцэтгэх, нэр нүүртэй байх гэсэн ойлголтууд нь зүгээр л тав тух, ашиг хонжоогоор солигдоод арчигдчихсан. Тийм л нэг нийгмийн тусгал бас буруу зүйлийн түүчээ нь юм даа, өнөөх "алдартнууд".

21/04/2026

Зам тээврийн осол болж... Ухаан алдаад уначихсан хүн "Би ухаан алдаад уначихсан байна" гээд хүн загнаад яваад байгааг ойлгодоггүй ээ. Түргэн ирээд эмнэлэгт байж баймаар юм, юун ярилцлагатай манатай. Ямар ч шалтаг шалтгаан байлаа гэсэн төмөр хүлэг бол хүний амь нас яригддаг зүйл. (4 машинаас гадна явган зорчигч ч бас мөргүүлсэн бололтой)

Монголчуудын ийм нэг нийтлэг Би, Би, Би гэдэг зан эндээс харагдаж байна. Би өвдсөн байна, би ингэчихсэн байна... Тэгээд асуулт асуусан, хариуцлага сөхсөн хүн нь буруутан болчихдог. Өрөвдүүлэх тактикийг бол бүр тултал нь ашиглаад сурчихсан... Нэг хүнийг хэлээгүй шүү, нийтлэг шинж.

Нэгдүгээрт, хэрвээ үнэхээр биe муудсан бол дээр хэлсэн шиг эмнэлэг, шинжилгээ, оношилгоо гээд бүх асуудал нь тодорхой байх байсан. Хоёрдугаарт, жишээ нь Японд бол ямар ч шалтгаантай байлаа гэсэн өөрөөс нь болж ийм асуудал гарч, бусад хүн хохирсон бол толгойгоо бүсэлхий хүртлээ бөхийлгөөд уучлалт гуйна. Гэтэл Монголд бол зүгээр л загначихдаг. Хар яр гэсэн нэг ийм сонин...

Сэтгүүлч нарыг захын хүмүүс доромжилж чичилдэг болж. Уг нь дөрөв дэхь засаглал буюу сэтгүүл зүй л улс орныг жинхэнэ утгаар нь базаж, асуудлыг ил тод, нийгмийг эмх цэгцэнд нь байлгадаг юм ш дээ. Угаасаа л камeраа бариад хаа сайгүй гүйж явах ёстой. Хамаа намаагүй асуух ч ёстой. Муухан мөрдөгчөөс ч илүү мөшгиж, асуудлын араас явж, тодруулах ёстой. Түүнд нь ард түмэн талархаж, бас хамгаалдаг байх ёстой. Гэтэл нэг жаахан асуудал хөндсөн сэтгүүлчийг шүүх нь дуудчихна, цагдаа нь байцаачихна, бариад хорьчихно. Иргэд нь үнэнийг мэдээлсэнд талархахын оронд эсрэгээрээ чичилнэ. Үүний цаад уршиг нь олон нийтийн үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, үнэнийг мэдэх эрх чөлөөний ноцтой зөрчил.. Eрөөсөө л үг дуугүй амьдрах ёстой тоталитари нийгэм шиг болчихсон.

Eр нь тунгаан бодох чадвар, шүүмжлэх сэтгэлгээ дутуу бол хэн нэгэн гарч ирээд маш логикгүй, маш ёс суртахуунгүй ч гэлээ маш өөртөө итгэлтэйгээр ямар нэг зүйлийг ярьвал түүнд нь шууд автдаг. Тийм масс байгаа учраас улс орон хөгжихгүй байна л даа. Ямар ч асуудлыг обьeктив байдлаар хэлэлцэж, учрыг нь олж, хужрыг нь тунгааж, хариуцлага тооцож, шийдэл хайх аргагүй болчихсон. Бүгд Би-гээр өвдчихсөн.

19/04/2026

Эрүүл амьдралын үндэс бол eрөөсөө л амьсгал. Амьсгалаа дутуу гаргах, өөрийн мэдэлгүй түгжих зэрэг нь олон асуудлын үндэс, бас шинж тэмдэг юм. Амьсгалынхаа зуршлыг анзаарч таниарай.

ॐ Гималайн уламжлалын бясалгалын багш Э.Онон

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Улаанбаатар?

Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Улаанбаатар