Өвөрхангай аймгийн Хөлбөмбөгийн холбоо

Directions

Өвөрхангай аймгийн Хөлбөмбөгийн холбоо Өвөрхангай аймгийн Хөлбөмбөгийн холбоо

06/10/2026
Өвөрхангай аймгийн U-12 насны шигшээ баг Грассрүүтс Улсын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтоо Бишрэ...
03/10/2026

Өвөрхангай аймгийн U-12 насны шигшээ баг Грассрүүтс Улсын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтоо Бишрэлт Хоромхон клубтэй хийж хожигдол хүлээлээ.

Манай багаас гоолуудыг

Б.Түвшинбаяр 1 гоол ⚽️
А.Далайцэрэн 1 гоол ⚽️ тус тус орууллаа.

Өвөрхангай 2:4 Альфа чононууд

03/10/2026
ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА ⚽✅Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн ...
03/10/2026

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА ⚽

✅Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA), Монголын хөлбөмбөгийн холбоо гарын үсэг зурлаа.

✅Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, хүүхэд, залуучуудыг дэмжих, цаашид олон улсын тэмцээн, уралдааныг эх орондоо зохион байгуулах боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

Өвөрхангай аймгийн U-12 насны шигшээ баг Грассрүүтс Улсын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Номадик к...
03/10/2026

Өвөрхангай аймгийн U-12 насны шигшээ баг Грассрүүтс Улсын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний тоглолтоо Номадик кикерс клубтэй хийж хожил байгууллаа.

Манай багаас гоолуудыг

Б.Түвшинбаяр 6 гоол ⚽️⚽️⚽️⚽️⚽️⚽️
М.Балжинням 1 гоол ⚽️ тус тус орууллаа.

Өвөрхангай 7:4 Номадик кикерс

U10
28/09/2026

U10

⚽ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЕБС-ийн U-13, U-15 насны охид, хөвгүүдийн “МӨРӨӨДЛИЙН ГООЛ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа....
28/09/2026

⚽ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЕБС-ийн U-13, U-15 насны охид, хөвгүүдийн “МӨРӨӨДЛИЙН ГООЛ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт охид, хөвгүүдийн 19 багийн 200 орчим тамирчид 2 өдрийн туршид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний Охидын төрөлд :

-U13 насны ангилалд Тэргүүн байр: Арвайхээр сумын Ерөнхий боловсролын IV сургууль
Дэд байр: Арвайхээр сумын Ерөнхий боловсролын II сургууль,
-U15 насны ангилалд Тэргүүн байр: Арвайхээр сумын Ерөнхий боловсролын II сургууль
Дэд байр: Арвайхээр сумын Ерөнхий боловсролын I сургууль тус тус хүртэж шагналт байранд шалгарлаа.

Хөвгүүдийн төрөлд:
-U13 насны ангилалд Тэргүүн байр: Арвайхээр сумын Ерөнхий боловсролын II сургууль
Дэд байр: Арвайхээр сумын Ерөнхий боловсролын V сургууль

-U15 насны ангилалд Тэргүүн байр: Арвайхээр сумын Ерөнхий боловсролын II сургууль
-Дэд байр: Арвайхээр сумын Ерөнхий боловсролын I сургууль
тус тус шалгарч шагналт байранд шалгарсан байна.

“МӨРӨӨДЛИЙН ГООЛ” тэмцээний хаалтын үйл ажиллагаанд:
Өвөрхангай аймгийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Х.Түвшинсайхан
Өвөрхангай аймгийн БТСГ-н Спортын албаны дарга Ч.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Энэхүү тэмцээнд тэргүүн байр эзэлсэн багууд Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа билээ.

28/09/2026

⚽️ ӨВӨРХАНГАЙ U11 БАГТ БАЯР ХҮРГЭЕ! 👏

Өвөрхангай аймгаас зорин ирж, GRASSROOTS 2026 тэмцээнд амжилттай оролцсон U11 насны багийн нийт тамирчид, дасгалжуулагчид, эцэг эхчүүддээ халуун баяр хүргэе! 🏆

Хүүхдүүдийнхээ төлөө холын замыг туулан ирж, спортын сайхан өрсөлдөөнийг бүтээлцсэн та бүхэндээ баярлалаа! 🙏⚽️

Амжилт хүсье, Өвөрхангай U11! 💪

Address

Өвөрхангай аймаг Арвайхээр хот
Arvayheer

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангай аймгийн Хөлбөмбөгийн холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category