Өвөрхангай Биеийн тамир,спортын газар

Өвөрхангай Биеийн тамир,спортын газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Өвөрхангай Биеийн тамир,спортын газар, Sports, Биеийн тамир, спортын газар, Arvayheer.

Photos from Өвөрхангай Биеийн тамир,спортын газар's post 25/07/2026

🏹 "Арвайн Дайчид" клубын харваачид "Шилдэг клуб"-ээр шалгарлаа 🏆

Насанд хүрэгчид болон өсвөр үеийн ангиллаар зохион байгуулагдсан Морьт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд Арвайхээр сумын "Арвайн Дайчид" клубын тамирчид амжилттай оролцож, багийн болон хувийн төрөлд өндөр амжилт үзүүлэн "Шилдэг клуб"-ээр тодорлоо.

🎯 Тэмцээний амжилтууд:
🥇 Насанд хүрэгчдийн ангилал – Ганчимэг (тэргүүн байр)
🥇 Өсвөрийн ангилал – Г.Ган-Очир (тэргүүн байр)
🥈 Г.Маналжав (дэд байр)
🥉 Ц.Чинбат (гутгаар байр)

Монголын уламжлалт морьт харвааны өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлж, хүүхэд залуу үед өвлүүлэн үлдээхийн төлөө тууштай хөдөлмөрлөж, улсын аваргын дэвжээнд бахархам амжилт гаргасан нийт тамирчид, дасгалжуулагч болон "Арвайн Дайчид" клубын хамт олонд баяр хүргэе.

Та бүхэндээ цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт, хурц хараа, мэргэн харваа, өндөр оргилыг хүсэн ерөөе 🇲🇳🏹

#АрвайнДайчид #МорьтХарваа #УлсынАварга #ШилдэгКлуб #Арвайхээр #Өвөрхангай #ҮндэснийСпорт

17/07/2026

“МОНГОЛ ЭСГИЙ УРЛАЛЫН БАЯР” АЯЛАЛ ЖУУЛЧАЛЫН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭНД зориулсан өсвөр үеийн 64 бөхийн барилдаан 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдана. Барилдаанд 2010 оноос хойш төрсөн 13-16 настай хүүхдүүд оролцоно.
Зохион байгуулагч:
Биеийн тамир, спортын газар
Шагналын сан
Түрүү бөх 500.0
Үзүүр бөх 400.0
Их шөвөг 200.0
Их шөвөг 200.0
Ивээн тэтгэгч:
/Мондижитал Тур ХХК/

Хаана: Өвөрхангай аймаг, Хужирт сум, Шавар түрүү (Хужирт сумаас 20 км, Бат-Өлзий сум руу явах замд)
Лавлах утас: 99018174

13/07/2026

Өсвөрийн "Өв Алтан аргай" багийнхан нэг баг болоод анхныхаа улсын их баяр наадамдаа оролцож, тэргүүн байр эзэллээ.

https://www.facebook.com/share/v/1EUUKr23V3/

12/07/2026

Аймгийн мэргэнээс улсын мэргэн боллоо.
🏹🏹🏹

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ХАРЬЯАТ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ХАРЬЯА АЛДАР СПОРТ ХОРООНЫ ХАРВААЧ С.ТОГООХҮҮ 👏🏻

Зэвсэгт хүчний БИЦ - 339 - дүгээр анги
Жем - интернэшил ХХК
Бай-Хөндий Цамхаг ХХК

🇲🇳 ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА

Харваач таны хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.👏🏻

12/07/2026

"Өв Алтан Аргай" баг Үндэсний их баяр наадмын өсвөрийн шагайн харваанд түрүүллээ👏👏👏

🇲🇳Тулгар төр үүсгэн байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өсвөрийн шагай харваанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Монгол Улсын Өсөх идэр мэргэн Ариунболдын Мөнх-Өлзий ахлагчтай Өвөрхангай аймгийн “Өв Алтан Аргай” баг түрүүллээ.

Харваачдадаа баяр хүргэе👏👏👏

Photos from Өвөрхангай Биеийн тамир,спортын газар's post 08/07/2026

Аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд 5 аймгийн өсвөрийн 65, насанд хүрэгч 83 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Үндэсний сурын харвааны нээлтэд УИХ-ын гишүүн Ш.Хосбаяр, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж нар оролцлоо. Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга хүндэтгэлийн сумыг Аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав харвалаа.

Үндэсний сурын харваа өчигдөр буюу 7 дугаар сарын 07-ны өдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр өсвөрийн харваачдын шилдэгүүд тодорчээ.

✅ Сурын харвааны 11 хүртэлх нас эрэгтэй ангилад:
1. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат “Баян-Ойт” ЕБС-ийн 4 дүгээр ангийн сурагч Г.Амгаланренчиндорж,
2. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Арвайхээр сумын харьяат ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 3г ангийн сурагч Ө.Түвшинбаяр,
3. Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул Арвайхээр сумын харьяат ЕБ-ын Мэргэд сургуулийн 4б ангийн сурагч И.Батмөнх,

✅ 11 хүртэлх насны эмэгтэй ангилалд:
1. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат ЕБ-ын “Тэмүүлэл эрдэм” сургуулийн 5б ангийн сурагч А.Дүүрэнжаргал,
2. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул ЕБ-ын “Сого Секо” сургуулийн 1б ангийн сурагч М.Нарансолонго,
3. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат ЕБ-ын “Мэргэд” сургуулийн 3в ангийн сурагч Э.Амирлангоо,

✅ 12-14 насны эрэгтэйчүүдийн ангилалд:
1. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат “Говь шанхийн мэргэд” холбооны харваач А.Алтан-Эрдэнэ,
2. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн сурагч Ж.Жавхлант-Идэр,
3. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат Монгол харвааны “Зэлмэ” клубын харваач Г.Дөлгөөнжаргал,

✅ 12-14 нас эмэгтэйчүүдийн ангилалд:
1. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 7д ангийн сурагч “Марал-Эрдэм” ХХК-ийн харваач Н.Амирлан,
2. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат ЕБ-ын “Сого Секо” сургуулийн 7в ангийн сурагч О.Ариундарь,
3. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 8ё ангийн сурагч С.Түмэнгэрэл,

✅ 15-17 нас эрэгтэйчүүдийн сурын харваанд:
1. Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Б.Мягмарсүрэн,
2. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат ЕБ-ын “Сого Секо” сургуулийн 9а ангийн сурагч Г.Сэржбүдэ,
3. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Арвайхээр сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 10д ангийн сурагч С.Эрдэнэчулуун

✅ 15-17 нас эмэгтэйчүүдийн сурын харваанд:
1. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч Ц.Ариунтуяа
2. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Баянхонгор цэц мэргэн клубын харваач Х.Үүрцайх
3. Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат Улаанбаатар хотын “Эрдмийн Өргөө” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Гэрэлсүрэн нар тус тус шалгарлаа.

Photos from Өвөрхангай Биеийн тамир,спортын газар's post 08/07/2026

Тулгар төр байгуулагдсаны 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд 5 аймгийн 80 харваач оролцож, цэц, мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Харваачид үндэсний сурын уламжлалт ёс заншлыг эрхэмлэн, хурц хараа, хатуужил тэсвэр, цэц мэргэнээ гайхуулсан өрсөлдөөнтэй сайхан харвааг үзүүлж, наадмын өнгийг улам тодотгож буй.

Photos from Өвөрхангай Биеийн тамир,спортын газар's post 07/07/2026

Тулгар төрийн 2235, Их Монгол улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын ШАГАЙН ХАРВАА ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Спортын ордон-д үндэсний шагайн харвааны тэмцээн насанд хүрэгчид болон ахмадын багийн харваагаар эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн шилдэг харваачид оролцож байна.
📌 Оролцогчдын бүрэлдэхүүн:
🔹 Өсвөрийн 12 баг – 96 харваач
🔹 Ахмадын 18 баг – 144 харваач
🔹 Насанд хүрэгчдийн 26 баг – 208 харваач
Нийт 56 багийн 448 харваач үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж, цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна.

Оноо мэргэн, хараа хурц, уухай нь цээл байх болтугай

Photos from Өвөрхангай Биеийн тамир,спортын газар's post 07/07/2026

🏹 ТТулгар төрийн 2235, Их Монгол улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА ӨСВӨРИЙН ХАРВААГААР ЭХЭЛЛЭЭ

Ардын хувьсгалын 105 жилийн ой, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны өсвөрийн ангиллын тэмцээн эхэллээ.
Тэмцээн бага, дунд, өсвөр гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд өсвөрийн ангиллын 60 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.
🏹 Үндэсний сурын харвааны өв уламжлалыг өвлөн тээгч ирээдүйн харваачдадаа спортын өндөр амжилт хүсье.

Оноо нь мэргэн, хараа нь хурц, уухай нь цээл байх болтугай 🎯

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Arvayheer?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Биеийн тамир, спортын газар
Arvayheer
976

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30