Сүхбаатар аймаг Жюү Жицү

Сүхбаатар аймаг Жюү Жицү

Share

Биеийн тамир Спортын газар

Photos from Сүхбаатар аймаг Жюү Жицү's post 31/12/2025

Happy new year🎄❤️

Photos from Сүхбаатар аймаг Жюү Жицү's post 21/12/2025

🇲🇳Монголын Жюү Жицүгийн Холбооны шинэ жил, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “GOLDEN GARUDA 2025” Жюү Жицүгийн гэр бүлийн баяр дээр Сүхбаатар аймгийн тамирчин Одсүрэнгийн Живамэдмаань Шилдэг U18 ангиллын тамирчин боллоо. Odsuren Jivamedmaani

БҮГДЭД НЬ БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ!🤩

10/12/2025

ЖЮҮЖИЦҮ СУРАХ НЬ ЧАМАЙГ ЯМАР ХҮН БОЛГОХ ВЭ?

Илүү ухаалаг, илүү тайван , сахилга баттай,
Өөртөө итгэлтэй хүн болмоор байна уу?
Тэгвэл ЖЮҮЖИЦҮ бол хамгийн тохиромжтой спорт юм. 🥋🔥

✅Өөрийгөө хaмгаалах чадвар - бодит амьдралд хэрэглэх боломжтой, практик техникүүд
✅Биеийн хүч, уян хатан байдал өснө - булчин, тэсвэр, хурд сайжирна
✅Тэвчээр, сахилга бат нэмэгдэнэ - спортын талбай дээр сурсан зан төлөв амьдралд чинь нөлөөлнө
✅Стресс алга болгоно - бэлтгэл бол толойгоо цэвэрлэх хамгийн хүчтэй арга
✅Шинэ найз нөхөд - нэг зорилготой хөгжих хүсэлтэй залуусын дунд орно

Жюүжицү бол зүгээр нэг барилдаан биш ,
Өөрийгөө ялж, өөрийгөө хөгжүүлэх зам.

Ямар ч насны, ямар ч жингийн хүн бүрд тохиромжтой, хичээллэхэд аяуулгүй спорт юм.

🥋ЖЮҮЖИЦҮ- Хүн бүрийн хөгжлийн спорт

07/12/2025

АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД☀️🏃

27/11/2025

Монголын Жюү Жицүгийн Холбооны гэр бүлийн шинэ жил “GOLDEN GARUDA 2025” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа тун удахгүй зохион байгуулагдах гэж байна.

👉🏻Энэхүү гайхалтай арга хэмжээнд:

🏆 Шилдгүүдээ тодруулж,
🌟 Онцлох амжилтуудаа дурдаж,
🎉 Баяр хөөрөөр нэгэн дээвэр дор цугларна.

📅 2025.12.20
📍 Taij Resort
📞 98988898

Хамтдаа нэгэн жилийнхээ амжилт, хөдөлмөр, бахархлыг тэмдэглэж, спортын гэр бүлийн дулаан уур амьсгалыг мэдэрцгээе!🤗 Taij Resort hotel

17/11/2025

🇲🇳 СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ХАРЬЯАТ Д.АНУ-ДАРЬ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО..🥇

🇦🇪 АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Бүсний ангилалтай Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын ЕБС-ийн сурагч Даваажаргалын Ану-Дарь залуучуудын -68 кг, шар бүсний ангилалд барилдаж АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.

🌟Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөсөн Ану-Дарьд баяр хүргэж, цаашдын олон олон амжилтыг хүсье!

16/11/2025

🔹“Голден би ти эс констракшн”ххк болон “Шинэ тэмүүлэл хотхон”-ны нэрэмжит Самбо бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 3 АЛТ🥇 4 ХҮРЭЛ 🥉 медаль хүртлээ

🔹 Баг тамирчдадаа баяр хүргэе👏🏻👏🏻👏🏻

Photos from Сүхбаатар аймаг Жюү Жицү's post 15/11/2025

🔸“Голден би ти эс констракшн”ххк болон “Шинэ тэмүүлэл хотхон”-ны нэрэмжит ЖҮДО бөхийн насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 3 АЛТ🥇1 ХҮРЭЛ🥉медаль хүртлээ.

🏆 Мөн эмэгтэйчүүдийн 48кг жинд өрсөлдсөн О. Живамэдмаань шилдэг тамирчнаар шалгарлаа.

06/11/2025

🔹Самбо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний барилдааны хэсгээс хүргэж байна...

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Baruun-Urt?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Sukhbaatar
Baruun-Urt