01/11/2025
Олимпын таеквондогийн "Алдарын цом 2025" анхдугаар тэмцээний бүртгэл эхэллээ
"Алдар спорт хороо"-ны 80 жилийн ойн баярыг угтан зохион байгуулж буй "Алдарын цом 2025" тэмцээн 2025 оны 11 сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Тэмцээний төрөл: Тулаан
Насны ангилал: 8 наснаас +17 нас
Бүсний ангилал: А, В, С
Тэмцээнд оролцох нийт баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсье.🎉
19/10/2025
🥋АЛДАР ТАЕКВОНДО КЛУБ
‼️ ӨВЛИЙН ШИНЭ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ‼️
📣📣2025 оны 11 сарын 8 нд эхлэх шинэ ангидаа элсэлт авч эхэллээ.⬇️⬇️
__________________________________
📝 БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
🗓 10-р сарын 20–ноос 11-р сарын 7 хүртэл
⚠️ Элсэгч нь бэлтгэлд ирэхдээ даавуун улавч заавал өмссөн байх шаардлагатай.
__________________________________
🥋 АНХАН ШАТНЫ АНГИ – ӨВЛИЙН ЭЛСЭЛТ
👧🧒 Насны хязгаар: 7–16 нас
⏱ Хичээлийн үргэлжлэх хугацаа: 90 минут
Хичээллэх өдрүүд:2,4,6 дэх өдөр
• ⏰ Өглөө анги: 10:30–12:00
• ⏰ Өдөр анги: 15:00–16:30
• Хагассайн өдөр
⏰ 12:00–13:30
__________________________________
__________________________________
📍 БҮРТГҮҮЛЭХ ДАРААЛАЛ
🥋Шинэ элсэгч багштай ирж уулзах, хүүхдийг шалгуулж анкет бөглөж төлбөрөө төлсөнөөр бүртгэл баталгаажна.(Өдөр бүр бэлтгэл орох цагаар байна.)
📄 Бүртгэлд шаардлагатай бичиг баримт:
• Төрсний гэрчилгээний хуулбар
• Цээж зураг 1 %
• Сургалтын төлбөр
⚠️ Хүний тоо хязгаартай — анги дүүрсэн тохиолдолд элсэлт хаагдана.🙇♂️
✅Доорх линкээр орж аппликэйшныг татаж бүртгэлээ хийлгэнэ.
Анхан шатны анги ӨВЛИЙН ШИНЭ ЭЛСЭЛТ
https://aldartaekwondo.clubi.mn/qr_redirect.html
__________________________________
Хаяг: БЗД,Офицеруудын ордон АЛДАР спорт хороо баруун талын жигүүрээр 4 давхарт Алдар таеквондо клуб
☎️Дэлгэрэнгүй мэдээллийг:
Х.Билгүүн багш 91910824 утсаар холбогдон авч болно. (Жич: ачаалал ихтэй байдаг тул утсаа аваагүй тохиолдолд мессеж үлдээнэ үү)
Хүндэтгэсэн:"Aldar taekwondo club"
06/10/2025
“АЛДАР” СПОРТ ХОРООНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.
Энэ жил амжилт, ялалтын уухай өрнүүн байсан Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны хамт олон хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр хийлээ.
Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд хүрэлцэн ирж, хүндэтгэн оролцсон юм.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус хорооны тамирчдад баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, ялангуяа цаашид олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдын нийгмийн хамгааллыг сайжруулахыг онцгойлон анхаарч ажиллахаа амлав.
Мөн ирээдүй хойч үеийг спортоор дамжуулан бэлтгэхэд тусалдаг Алдар спорт хорооныхоо хамт олондоо болон эцэг эхчүүд тамирчдадаа Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.
24/09/2025
"ЭЛЧИНГИЙН ЦОМ 2025" ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН