28/05/2026
Дорнод аймгийн Дартсын холбооноос зохион байгуулсан "Сумдын аварга шалгаруулах дартсын анхдугаар тэмцээн" 2026-05-23-ны Бямба гарагт BREAK darts club болон ахмадын чөлөөт цагийн спортын төвд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн нь эрэгтэй 3, эмэгтэй 3 тамирчны бүрэлдэхүүнтэй багийн системээр явагдсан бөгөөд доорх төрлүүдээр зохион байгуулагдлаа. Үүнд:
1. Эрэгтэй ганцаарчилсан /багийн бүх эрэгтэй тамирчид/
2. Эмэгтэй ганцаарчилсан /багийн бүх эмэгтэй тамирчид/
3. Эрэгтэй дан хос /нэг багаас 2 эрэгтэй тамирчин/
4. Эмэгтэй дах хос /нэг багаас 2 эмэгтэй тамирчин/
5. Холимог хос /нэг багаас дан хос төрөлд оролцоогүй эрэгтэй, эмэгтэй тамирчид/
Тэмцээний нийлбэр дүнг багийн бүх тамирчдын оноог нийлбэрчилж гаргаснаараа онцлог байлаа.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр: Чулуунхороот сумын Д.Уранбага
2-р байр: Хөлөнбуйр сумын Ч.Идэрчулуун
3-р байр: Чойбалсан сумын П.Анхбаяр
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр: Дашбалбар сумын О.Пүрэвжаргал
2-р байр: Дашбалбар сумын Б.Эрдэнэцэцэг
3-р байр: Чулуунхороот сумын Б.Дэлгэрмаа
Эрэгтэй дан хос төрөлд
1-р байр: Дашбалбар сумын Д.Золжаргал М.Түвшинбаяр
2-р байр: Чойбалсан сумын П.Анхбаяр У.Мөнхтөр
3-р байр: Чулуунхороот сумын Д.Уранбага Д.Батжаргал
Эмэгтэй дан хос төрөлд
1-р байр: Дашбалбар сумын О.Пүрэвжаргал Г.Өлзийбямба
2-р байр: Чулуунхороот сумын Б.Дэлгэрмаа Д.Далайжаргал
3-р байр: Баян-Уул сумын Ч.Отгонцэцэг О.Мөнх-Оюун
Холимог хос төрөлд
1-р байр: Хөлөнбуйр сумын Ч.Идэрчулуун Г.Гэрэлчимэг
2-р байр: Чойбалсан сумын Э.Ихбаяр З.Мөнхчимэг
3-р байр: Чулуунхороот сумын С.Төмөрсүх Б.Хонгорзул
Багийн нийлбэр дүнгээр
1-р байр: 37 оноогоор Дашбалбар сумын "Улзын мэргэд" клубын баг
2-р байр: 38 оноогоор Чулуунхороот "Ган зам" клубын баг
3-р байр: 43 оноогоор Чойбалсан "Маршал" клубын баг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, цомоор шагнуулав.
Та бүхэндээ цаашид дартсын спортоор идэвхтэй хичээллэж өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
25/05/2026
🇲🇳 ДОРНОД АЙМГААС ӨСВӨР ҮЕИЙН АНХНЫ АЗИЙН САМБОГИЙН МЕДАЛЬТ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ
Казахстан Улсад зохион байгуулагдсан “Сурагчдын Самбо Бөхийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн”-д амжилттай оролцож, хүрэл медаль 🥉 хүртсэн П.Даваажаргал эх орондоо ирлээ.
Тэрээр Дорнод аймгаас төрсөн өсвөр үеийн анхны Азийн самбогийн медальт тамирчин болж, түүхэн амжилтын эзэн болсон юм.
Түүнийг аймгийн Засаг дарга Ш.Ёл хүлээн авч, “Аймгийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнан урамшуулж, халуун баяр хүргэлээ.
П.Даваажаргал тамирчиндаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
25/05/2026
🇲🇳МУГТ, Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит 2026 оны Залуучуудын Улсын аварга шалгаруулах боксын тэмцээн Чингэлтэй дүүргийн БТСГ-т боллоо.
Тус тэмцээнд 41 багийн 187 тамирчин эрэгтэй 11, эмэгтэй 10 жинд өрсөлдсөнөөс Дорнод аймгийн БТСГ-ын дэргэдэх “Талын Бүргэд” клубийн 5 тамирчин оролцож, 2 алт, 2 хүрэл медаль хүртлээ.
Алтан медаль:
Эмэгтэй 54 кг — Г.Халиун
Эрэгтэй 75 кг — Б.Тэмүүлэн
Хүрэл медаль:
Эмэгтэй 48 кг — Б.Эрхсаран
Эмэгтэй 66 кг — Б.Хүслэнгоо
Медаль хүртсэн нийт баг тамирчид, дасгалжуулагч нартаа халуун баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье.
“Ялахын эрмэлзэлгүй бол рингэнд бүү гар.”
24/05/2026
“MNUE OPEN 2026” ТЭМЦЭЭНД ДОРНОД АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
“MNUE OPEN 2026” өсвөр үеийн U14, U17 насны хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 5-р сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд 15 багийн 350 гаруй өсвөрийн тамирчид оролцож, хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Дорнод аймгийн өсвөрийн шигшээ баг, “Их талын ирээдүй” клубийн тамирчид бахдам амжилт үзүүллээ.
🏆 Багийн амжилт:
🥇 U14 насны ангилал – Тэргүүн байр
🥈 U16 насны ангилал – Дэд байр
🏆 Багийн нийлбэр дүнгээр аварга болж,
🥇15 алт
🥈12 мөнгө
🥉6 хүрэл
нийт 33 медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа.
Амжилт гаргасан тамирчид:
U17 насны ангилал
• Д.Ирмүүнзориг – Уртын харайлтын хүрэл медаль
• Т.Мөнх-Оргил – Уртын харайлтын мөнгө, 400м хүрэл
• М.Очирпүрэв – 400м мөнгө, 4×400м алт
• О.Цолмонбаяр – 4×400м алт
• О.Амин-Эрдэнэ – 400м мөнгө, 4×100м алт
• Л.Маргад – 100м алт, 4×400м алт
• Б.Хүслэн – 100м хүрэл, уртын харайлтын мөнгө
• Ц.Тэнүүн – Уртын харайлтын хүрэл
U15 насны ангилал
• Г.Гэгээнбаяр – Уртын харайлтын мөнгө
• У.Анар – 100м алт, 4×400м алт
• С.Итгэлтөгс – Бөөрөнцөг хүрэл, 400м мөнгө
• Б.Энэрэл – 800м алт, 3000м алт, 4×400м алт
• М.Танан-Эрдэнэ – 800м мөнгө, 400м хүрэл, 4×400м мөнгө
• М.Анужин – 100м мөнгө, 4×400м алт
• М.Мишээл – Уртын харайлтын алт
• Б.Мишээл – Уртын харайлтын мөнгө
• М.Номунгэрэл – 400м мөнгө, 4×400м мөнгө
• Б.Отгонбат – 4×400м алт
• Б.Гүндэгмаа – Бөөрөнцөг түлхэлтийн алтан медаль тус тус хүртлээ.
Нийт тамирчид, дасгалжуулагч багш нартаа халуун баяр хүргэж цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
23/05/2026
“ХАН-УУЛ 2026” ХАВРЫН БҮХ НИЙТИЙН АЛХАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ
Иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “ХАН-УУЛ 2026” хаврын бүх нийтийн алхалтын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус арга хэмжээнд 110 гаруй иргэн, алхагчид оролцож, Тусгаар тогтнолын талбайгаас аяллаа эхлүүлэн 25км замыг туулан "Хан-Уул"-нд хүрч нэгэн өдрийг эрүүл, идэвхтэй өнгөрүүллээ.
Арга хэмжээний төгсгөлд нийт оролцогчдод батламж, дурсгалын медаль гардуулан өгч, идэвхтэй оролцсон иргэддээ талархал илэрхийллээ.
23/05/2026
🥋 КУРАШ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД Б. ОДГЭРЭЛ ТҮРҮҮЛЛЭЭ
Талын Хүчтэн клубын тамирчин Б.Одгэрэл амжилттай барилдан АЛТАН МЕДАЛЬ 🥇 хүртэж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.👏
23/05/2026
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 100 жилийн ойд зориулсан дорнод аймгийн эрүүл мэндийн салбарын дундах спортын олон төрөлт тэмцээн амжилттай эхэллээ
23/05/2026
Үндэсний спортын VIII наадмын сорилго тэмцээн — Үндэсний шагайн харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байна.
23/05/2026
2026 оны Аймгийн ахмадын аварга шалгаруулах шугаман бүжгийн тэмцээн Дорнод аймгийн Хүний хөгжлийн ордонд амжилттай эхэллээ.
23/05/2026
“ХАН-УУЛ 2026” ХАВРЫН БҮХ НИЙТИЙН АЛХАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “ХАН-УУЛ 2026” хаврын бүх нийтийн алхалтын арга хэмжээ өнөөдөр эхэллээ.
Тус арга хэмжээнд 110 гаруй иргэн, алхагчид оролцож, Тусгаар тогтнолын талбайгаас аяллаа эхлүүлэн нэгэн өдрийг эрүүл, идэвхтэй өнгөрүүлж байна.
Энэхүү арга хэмжээ нь хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэдийн оролцоо жилээс жилд нэмэгдэж, нийтийн дунд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах чухал ач холбогдолтой болж байна.