09/04/2026
SG APES Э.Саруул-Эрдэнэ: 🗣
"Гар нийлж тоглоно гэдэг цаг хугацааны шалгуураар тогтдог ойлголцол юм. Миний хувьд хамгийн удаан хамтарсан тоглогчид бол одоо Тайванийн мэргэжлийн лигт тоглож буй Д.Баясгалан болон "B*H Knights" багийн тоглогч М.Сугар-Очир нар юм. Бид 5х5, 3х3 гээд сагсан бөмбөгийн аль ч төрлөөр 6 жилийн турш нэг багт тасралтгүй хүчин зүтгэсэн. Тиймдээ ч талбай дээр нэгнээ харцаараа ойлгодог, хамгийн шилдэг хамтрагчид маань гэвэл маргаангүй тэд байх болно."
Хурдатгал нэг баг нэг тархи нэг хамтрал 💪🏼❤️
Copy;Dreamys Photos 😊
31/12/2025
2025 он бол манай багийн хувьд зүгээр нэг жил байсангүй нэгдэл, итгэл, хөлс хүч маань бодит амжилтаар батлагдсан он байлаа.
🏆 SPACE лигийн аварга
🥇 Дорнодчуудын 6 дугаар их наадмын аварга
🥇 Хэнтий аймгийн 3×3 аварга шалгаруулах тэмцээний аварга
🥉 Дорнод аймгийн Чойбалсан цом 3×3 аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль❤️🏀
⚡️Эдгээр ялалт бүрийн ард багийн сэтгэл, сахилга бат, тасралтгүй хөдөлмөр бий.
Хуучин оноо ийм сайхан амжилтаар үдэж, шинэ ондоо илүү хурдтай, илүү хүчтэй, илүү өндөр зорилготойгоор орцгооё.
⚡️Баг тамирчиддаа баяр хүргэж, чин сэтгэлээсээ талархал илэрхийлье💙🏀🔥
30/11/2025
🏀 “ЧОЙБАЛСАН ЦОМ” 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН 🏆
3 хоногийн турш үргэлжилсэн уг тэмцээнд –35 ангилалд
Ганбат Мөнхжаргал эзэнтэй, Б. Өсөхбаяр ахлагчтай “ХУРДАТГАЛ” баг маань хүрэл медаль хүртлээ🥉
👏 Багийнхандаа спортын өндөр амжилт хүсэж, халуун баяр хүргэе🔥⚡️
18/03/2025
⚡️Хурдатгал⚡️ баг Venus нэртэйгээр Space League Dornod оролцож байна 🏀⚡️MVP