Спортлог Дорнодчууд

Спортлог Дорнодчууд

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Спортлог Дорнодчууд, Sports, Choibalsan.

19/12/2024

МУГТ М.Анхцэцэг зодог тайлж байгаагаа зарлалаа

Photos from Спортлог Дорнодчууд's post 12/09/2024

Паралимпын аварга болсон У.Сүрэнжав, эрэгтэйчүүдийн 63 кг жинд мөнгөн медаль хүртсэн МУГТ Г.Болор-Эрдэнэ нарт Хөдөлмөрийн баатар цол олгоно 👏

10/09/2024

🔵Паралимпын иж бүрэн медальтан Э.Содномпилжээ эх орондоо ирлээ

09/09/2024

Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ паралимпын мөнгөн медаль хүртлээ. Тэрээр
Паралимпын Алт Мөнгө Хүрэл Медальтай Монголын анхны тамирчин болж түүх бүтээлээ.

06/09/2024
30/08/2024

У.Сүрэнжав паралимпын аварга боллоо.
“Парис-2024" паралимпын наадмын Таеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жингийн K44 ангилалд ОУХМ У.Сүрэнжав алтан медаль хүртлээ 🇲🇳

20/08/2024

МУ-ын Гавьяат тамирчин Ц.Раднаа гуай мастеруудын ДАШТ-д амжилттай оролцож 90-95 насны ангилалын 100 метр, 800 метрт тус тус түрүүлж, ХОС АЛТАН МЕДАЛЬ хүртлээ.

20/08/2024

UFC-ийн тамирчин Д.Батгэрэл: Заяагүй хүн гэж байдаггүй, залхуу хүн заяагүй байдаг гэдэг үгтэй би санал нийлдэг

19/08/2024

Ц.Раднаа гуай дэлхийн аваргаас хос алтан медаль авлаа 🇲🇳🥇🥇
Гавьяат тамирчин Ц.Раднаа гуай Швед улсын Готенбург хотод болж буй Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хоёр алтан медаль хүртлээ.

15/08/2024

Би хүүгээ 9 сар хүртэл нь хөхүүлсэн юм. Төрөөд 6 сартай байхдаа Азийн аваргаас мөнгөн медаль, 10 сартайд нь Дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан. Их л ядардаг юм билээ. Ээжүүд маань мэднэ дээ. Бэлтгэл хийх нь битгий хэл хүүхдээ шөнө хөхүүлэхээр л ядардаг шүү дээ. Одоо эргээд бодох нь ээ, аймар санагддаг юм. Хүнд зорилго байна гэдэг тийм л гоё.
Би 27 настай, 17 жилийг Спортын төв ордны бэлтгэлийн зааланд өнгөрүүлсэн байна. Ордны хаалгаар гэртээ ирж байгаа юм шиг л орж ирдэг. Нутгийнхаа чулууг андахгүй гэдэг шиг л хаана, ямар догол байна тэр бүгдийг л мэддэг. Хайрлана, урам зориг авна. Энэ бүх амжилтыг гаргахад бэлтгэлийн заал маань хамгийн чухал нөлөө үзүүлсэн дээ.
Би зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу хүн. Айлын том ч гэлээ аав маань их эрхлүүлдэг. Нөхөртөө эрхэлнэ, багшдаа бас эрхэлнэ. Гэхдээ тамирчин байна гэдэг дотоод сэтгэл зүй унах гээд байгаа үедээ зөөлөн сэтгэлээ хаагаад, өөрийгөө хянаж чаддаг л байх хэрэгтэй. Учир нь эцэг эх, үр хүүхэд өвдөх гэх мэт ямар нэгэн асуудал тулгарахад зааландаа л байж сурах хэрэгтэй болдог. Жишээлбэл, манай хүүхэд одоо зургаан настай. Ларингиттай, ханиад хүрэхээрээ хоолой нь шууд боогддог байсан болохоор төрснөөсөө хойш 10 гаруй удаа эмнэлэгт хэвтсэн. Би нэг л удаа хүүгээ сахиж байсан юм. Эх хүний хувьд хүүхэд өвдөнө гэдэг бол аймаар зүйл шүү дээ. Гэвч энэ үед би яаж ч чадахгүй, уйлж болохгүй бэлтгэлээ л хийх хэрэгтэй болдог. Спортын хатуу нь энэ…
М.Анхцэцэгийн энэ спорттой холбогдсон 17 жилийн хугацаан дахь баяр гунигийг ганц нийтлэлд багтаана гэдэг хэцүү ч бэртэл гэмтлийг умартан зорилгынхоо төлөө тэмүүлэх тамирчны амьдралын нэгээхэн хэсгийг энэхүү нийтлэлээрээ харуулахыг зорилоо.

14/08/2024

Олимпын мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн тамирчин Б.Баасанхүү “Сэтгэл зүйч, хоол зүйчтэйгээ цахимаар холбогдож мэдээлэл авч байсан” гэж хэлж шүгэл үлээсэн юм. Улмаар олон нийт Монголын Үндэсний Олимпын хороог шүүмжилсээр байна. Тэгвэл энэ асуудалтай холбоотой зохиолч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа ийн бичив.

Тэрбээр,“За одоо баримттай ярина аа. Тулга, Лхагвагэрэл нарын сэтгэлзүйч багшаар МУБИС-ийг спортын сэтгэлзүйгээр төгссөн У.Чулуунчимэг сүүлийн долоон жил ажиллажээ. 2018 оны Унгарт болсон ДАШТ-нээс эхлээд гэр бүлийнхээ санхүүгээс хугаслан, өөрөө зардал мөнгө, бүр зарим тохиолдолд мандатаа хүртэл худалдаж аваад хоёр тамирчнаа дагаад явдаг байсан аж. Лхагвагэрэл багадаа ээжийгээ алдсан болохоор ээжийн минь оронд ээж гэж сэтгэлзүйч багшийгаа хүндэлдэг, хөвгүүдтэй нь зэрэгцэн орж гарсаар ижилдсэн юм байна. Тулга сэтгэлзүйч багштайгаа бүх асуудлаа зөвлөдөг, багш аа, хоёулаа Парист л оччих юм шүү гэж зорьж байжээ. Чулуунчимэг 2018, 2019 оны ДАШТ, 2020 оноос хойших олимпийн эрх олгох тэмцээнүүд, бэлтгэл гээд бүх газарт яаж ийгээд хүрээд очдог багш нь юм. Сэтгэлийн долгионоо итгэж даатгасан багш, шавь хоёрын энэ холбоо долоон жилээр, 20 орчим тэмцээнээр хэмжигдэнэ. Парист Чулуунчимэг ч бас өөрийнхөө зардлаар очжээ. Ирэх, очихын зардал 4.0 сая төгрөг, Парисийн захдуу байрны 10 хоногийн түрээс 1000 евро гээд бүгдийг нөхрийн хамт шийдэж чаджээ. Гэвч түүнд мандат байсангүй. Тамирчид, дасгалжуулагчдын мандатыг зээлэн гурван удаа Шамп Де Махс ордон болон Тамирчдын байрласан хотхонд орж нөгөө хоёрынхоо халуун гарыг атгаж, хэн хэн нь хуримтлагдсан сэтгэлээ хуваалцжээ. Хамгийн сүүлийн, шийдвэрлэх тэмцээн дээр та заавал ирээрэй гэж Лхагвагэрэл, Тулга хоёр хүсч, сэтгэлзүйч багш нь ч уулзаад ганц халуун дулаан үг хэлчих юмсан гэж зүтгэв. Гэвч дахиад л мандат байхгүй. Тулга хүрэл медалийн төлөөх барилдааныхаа өглөө утасдаад

-Багш аа, гараарай, би унаандаа суучихлаа гэж дээ. Чулуунчимэг ч бас унаанд явж байв. Хоёр талаасаа тэгтлээ хичээж, тэгтлээ яарсан боловч Шамп Де Махс ордны гадаа дахиад л мандатгүй учраас орж чадахгүй холхиж, МҮОХ, Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын улсын хорооноос очсон нэр, зүс мэдэх хүмүүс рүүгээ залгаад чимээ байхгүй. Аргаа бараад хэвлэл мэдээллийг төлөөлж очсон ганц хүн рүү ярихад азаар холбогдож чадсан боловч түүний мандат бэлтгэлийн хэсгээр зорчих эрхгүй байж таарав. Ингээд Тулга маань сэтгэлзүйч рүүгээ хэд дахин залгаад, яаж ч чадалгүй утсаа унтраан, бэлтгэлийн танхимд бие халаахаар орсон байгаа юм. Чулуунчимэг орчих санаатай хүн хүний гар дагуулж хараад, мандатны сураг гаргачих горьдлого тээн бөглөрч зогсоход Бадар-Ууганы эхнэр, Баттүшигийн дагуулууд тэр хаалгаар дээгүүр харан орж, гарцгааж, зэрэг зиндаа гээчийг зэвүүн муухай илэрхийлцгээж байж дээ. Эд нараас гуйвал өгөх болов уу, ойлгох болов уу...Чулуунчимэг ороод очих горьдлогоосоо зүүгдэн, телевизээр ч шавийнхаа барилдааныг үзэж чадахгүй, үүд сахисаар, тэмцээн дууссан хойно нэг эрэгтэй дасгалжуулагчийн мандатыг зүүгээд, туулайчлан орсон байна. За ийм л юм болж дээ, тамирчиддаа сэтгэлзүйч нь ямар их хэрэгтэйг мэддэг зарим дасгалжуулагч мандатаа зүүлгээд азаа үзээд зүтгүүлнэ, баригдвал хоёулаа хөөгдөх байсан ч өөр арга үгүй...дасгалжуулагч багш нар хүртэл мандатаа ээлжилж хэрэглэнэ. Тулга ааа, багш чинь хэлсэн ярьсандаа очсон шүү, Шамп Де Махс ордны гадаа өдрийн турш зогссон, тэр яг бусад тив, дэлхийн тэмцээний үеэр туулайчлаад, эрэгтэй зурагтай мандат хүзүүндээ өлгөчихөөд нүүрээ нууж гилбэлзээд, боломж олдвол мандат худалдаж авч зүтгүүлээд, ямар ч хамаагүй аргаар дэргэд чинь байж л байдагтайгаа адил хичээсэн шүү, гэвч болсонгүй. Парис хүртэл та нарын төлөө нисч чадсан багшид чинь давж хүч хүрэхгүй эрх мэдлийн босго байсан нь мандат юм байна аа. Эрх мэдэлтний эхнэрийн хүзүүнд 20 хоногийн турш санжиганаж, бүх хөнгөлөлт, бүх боломжийг бэлэглэдэг мандат гээч юм чиний ядарсан багшид байсангүй ээ. Зүрх сэтгэлд нь зүглээд очих өөр газар, өөр хаалга байгаагүй болохоор үүдэнд л өнжиж, өөрийгөө хэмлэж зогссон багшийгаа ойлгоорой. Зураг: Лхагвагэрэл, Тулга нарын сэтгэлзүйч багш У. Чулуунчимэг Шамп Де Махс ордны гадаа, тэр шар асар доогуур орчихвол цаана байгаа дугуй дээвэртэй ордонд шавьтайгаа уулзаж, хэрэгтэй байгаа үгсийг хэлж, тэсэрч гаргах гэснийг нь хуваалцах байв. Хэрэгтэй цагт хэлж чадсан ганц үг эргэлтийн тулах цэг болдог нь ийм л учиртай юм, шүүрээд алдсан медалуудын ард ийм л шударга бус байдал нуугдаж байжээ. Ялсан ч, ялагдсан ч тамирчдаа хайрлана, ялзарсан Баттүшиг, Бадар-Ууган нарын МҮОХ дахь мафи ажлаа өг!” гэж нийтэлжээ.

12/08/2024

“Жудаг гэдэг чинь энэ л байнадаа"
"Энэ Кенийн гүйгч Абел Мутай барианд орохдоо барианы шугамаас арай наана байсан тэмдэглэгээг андуурч, уралдаанд түрүүлсэн, гүйлтийн уралдаанаа дуусгав гэж бодоод зогссоныг санаж байна уу? Испанийн тамирчин Иван Фернандес ард нь гүйж явсан тул учир байдлыг ойлгов бололтой. Кенийн тамирчинг үргэлжлүүлээд гүй гэж хашгичин байв. Гэвч испани хэл мэдэхгүй Кенийн тамирчин гайхшран байвал Иван түүнийг араас нь түлхсээр барианд оруулжээ. Нэгэн сэтгүүлч Иванаас "Яагаад та тэгсэн юм бэ?" асуухад "хэзээ нэгэн цагт бид бие биенээ дэмжин, ялахад нэмэр болж тусалдаг хүмүүнлэг, олноо гэж амьдрах нь миний мөрөөдөл юм" гэж хариулжээ. Сэтгүүлч "Гэхдээ та яагаад Кенийн тамирчинд ялах боломж олгосон юм бэ?" Иван "Би боломж олгосон юм биш, тэр угаасаа л түрүүлж байсан. Түрүү бол түүнийх" гэж хариулахад сэтгүүлч үргэлжлүүлээд "Гэхдээ та ялж болох л байсан!" гэхэд нь Иван түүн рүү хараад "Ийм ялалтын алдар гавъяа нь юу байх билээ? Ингэж авсан медалийн үнэ цэнэ гэж юу байх билээ? Ээж маань ч бас юу гэж бодох билээ?" Үнэт зүйл бол үеэс үед дамждаг. Бид хүүхдүүддээ ямар үнэт зүйлийг сургаж байгаа билээ? Буруу аргаар ялахыг хүүхдүүддээ зааж сургахгүй байя, харин бие биедээ туслахуйн сайхныг мөн хүнлэг чанарыг сурган өвлүүлье. Учир нь чин шударга байдал, ёс зүй ялна!"

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Choibalsan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Choibalsan