Дорнод аймгийн волейболын холбоо

Дорнод аймгийн волейболын холбоо

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорнод аймгийн волейболын холбоо, Sports, Choibalsan.

04/05/2021

MNB SPORT HD Сувгаар.

16/04/2021

Эргэн дурсахуй

🇲🇳 2015 оны шигшээ багийн бүрэлдэхүүн 🇲🇳

Багийн дундаж

Age /нас/ - 21.2 нас
Height /өндөр/ -175 см
Spike /довтолгоо/ - 273 см
2-hand block /хаалт/ - 267 см
Colors /тоглолтын хувцасны өнгө/ - Цагаан, цэнхэр.

Head coach /ахлах дасгалжуулагч/ - Готовын Баярсайхан
Assistant coach /туслах дасгалжуудагч / - Батдоржын Хэрлэн
Therapist /Багийн эмч/ - Лхагвадоржын Нарантуяа
Manager /Менежэр/ - Тэрбишийн Алтансүх
Captain /Багийн ахлагч/ - Ганболдын Цэцэгжаргал

Тамирчдын хувийн дугаар овог нэр болоод, Хамгийн сүүлд болсон 2019 оны Үндэсний Дээд Лилт оролцон тоголсон багийн нэр.

#1 Ган-Очирын Хонгорзул /Хобби Эйс/
#2 Амартүвшингийн Батжаргал /Тэнүүн Огоо/
#3 Гантогтохын Хандсүрэн /Тэнүүн Огоо/
#4 Сүхээгийн Пүрэвжаргал /Дархан Сет/
#6 Сүхбатын Отгонбямба
#7 Батжаргалын Цолмон /Тэнүүн Огоо/
#8 Ганболдын Энхнаран
#9 Мөнхбатын Сувдмаа
#10 Чинболдын Халиун /Тэнүүн Огоо/
#11 Ганболдын Цэцэгжаргал /Дархан Сет/
#14 Чинзоригийн Номинчулуун
#15 Баяраагийн Ганзаяа /Хобби Эйс/

Source:Handa G

09/04/2021

ТАЙСА шигшээ багаасаа зодог тайлах болсныг албан ёсоор баталлаа. Бүх цаг үеийн шилдэг хаагчдын нэг тэрээр 2005 оноос Бразилын шигшээ багт тоглож 2 удаа олимпын аварга болсон юм.
Source:MNB Sports

22/02/2021

Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгджээ. Өдгөө 24 настай ихэр волейболын тамирчид гаргасан үйлдэлдээ хүлцэл өчсөн бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн гаргадаг зан авир, үйлдэл гэжээ.

Ихэр тамирчдын нэг болох Да Ён инстаграм хуудаснаа “Хохирогч болсон хүмүүсийн сэтгэлзүйд зовлон учруулсандаа харамсаж байна. Багаасаа л хамтдаа хөлсөө урсгаж, тоглож байсан багынхаа найзуудад муухай дурсамж, сэтгэлийн шарх өгч, жоохон хүүхэд шиг аашилсандаа хүлцэл өчье” хэмэээсэн бол нөгөө ихэр нь болох Жэ Ён мөн инстаграм хуудаснаа “Өсвөр насандаа гаргаж байсан үг, үйлдлээс минь болж гомдож, зовсон хүмүүсээс хүлцэл өчье. Би хэлсэн муухай үг, хийсэн буруу үйлдлээ хэзээ ч мартахгүй, цаашдаа илүү төлөвшинө” гэв.

Ихрүүд дунд сургуулийнхаа найзуудтай уулзаж, биечлэн уучлалт гуйхыг хүсч байгаа гэнэ.

Өмнөд Солонгосын волейболын холбооноос мэдэгдэл гаргаж, ихэр тамирчдыг ирэх Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох бүрэлдэхүүнд багтаахгүй гэдгээ мэдэгджээ.
Солонгосын ихэр волейболчдын булхай дэлгэгдэж, багаасаа хөөгджээ

Ихрүүдэд дээрэлхүүлж байсан нэгэн хохирогч цахим сүлжээнд “Одоогийн байдлаар тэдэнд дээрэлхүүлж байсан дөрвөн хохирогч байна. Гэхдээ илүү олон хохирогч байгаа. Бид насаа хэлэхгүй. Мөн өөрсдийгөө илчлэх зүйл хэзээ ч хийхгүй. Бид 10 жилийн өмнөх хар бараан дурсамжаа санахгүй байхыг хичээсэн. Гэвч тэдний цахим сүлжээнд оруулсан бичлэгийг хараад мартахгүй байж чадсангүй. Уг нь тэднийг одоо илүү төлөвшсөн байх гэж бодсон юм” хэмээн бичжээ.

21/02/2021
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Choibalsan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Choibalsan