31/10/2025
🤦🏻♀️ Хүний мөн чанар аливаа шаардлагатай өөрчлөлтийг үл ойшоон, тойрон татгалзсаар эцэс сүүлд нь бөөгнөрүүлж, асуудлыг хүндрүүлж, өөрт тухгүй, хэцүү болсон хойно нь цаашид тэсч чадахгүйгээ ойлгодог.
🤷🏻♀️Аливааг хямрал, шарх гэмтэл, гарз хохирол, өвчин зовлон, гамшгийн эцсийн шат хүртэл нь хүлээж, тойрч гүйсээр гэнэт ухаарах мэт одоо л өөрчлөгдөе гэх нь юуны учир юм бол⁉️
#тархиаөөрчилжамьдралааөөрчил
20/10/2025
🧘🏻 Долоо хоногт нэг удаа иогоор хичээллэвэл таны бодол өөрчлөгдөнө.
🧘🏻♂️ Долоо хоногт гурван удаа иогоор хичээллэвэл таны бие өөрчлөгдөнө.
🧘🏻♀️ Өдөр бүр иогоор хичээллэвэл таны амьдралын чанар өөрчлөгдөнө.
11/10/2025
🤔 Өвчин зовлонгийн шалтгаан гадна биш, бидний дотоодод байдгийг ойлгох цаг нэгэнт болжээ. Шалтгаан нь бидний ертөнцийг үзэх эмгэг төсөөлөлд нуугдаж байдаг юм.
🔐Эдгэрэхийн тулд сэтгэлгээгээ, орчныг үзэх үзэл бодлоо өөрчлөх хэрэгтэй. Хүн бүр орчлон ертөнцийн нэгээхэн хэсэг тиймээс, орчлон хорвоогийн хуулийн дагуу л амьдрах нь зохистой.
💛 Хүний дотор хөг зохицолтой, тэнцвэртэй байх аваас гаднаа ч мөн тэнцвэртэй байх нь гарцаагүй.
#өвчнөөхайрла
#психосоматика
#дотоодхувиргалтынаргачлал
03/10/2025
🎉БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!
🙏🙏🙏 Багшлах нь нэр төрийн хэрэг бас хариуцлага юм. Сайн багшийн чанарыг иогийн асана үзүүлбэрээр тодорхойлохгүй, гайхалтай авьяаслаг хичээллэгч байх нь хэн нэгнийг сайн багш болгохгүй.
🪄Сургахуйн шидэт мөчүүдийг алдахгүйгээр шавь нартай дамжуулдаг багш бол хамгийн сайн багш юм.
21/09/2025
💁🏻♀️ ИОГООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЖ НУРУУНЫ ӨВДӨЛТӨӨ ЭМГҮЙГЭЭР, МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХГҮЙГЭЭР ИЛААРШУУЛААРАЙ‼️
🧘🏻♀️ИОГИЙН АСАНА нь;
✅ Булчингуудыг сунгаснаар нугалам хоорондын жийргэвчид ирэх ачаалал хөнгөрч, нурууны өвдөлт багасгах, цаашид даамжрахаас сэргийлнэ,
✅ Нуруу ба үенүүдэд зөөлөн байдлаар нөлөө үзүүлж, зовиуртай буюу гэмтсэн үе мөч, булчин, холбоос ба эд эрхтнүүдэд очих тэжээл, цусан хангамжийг идэвхжүүлнэ,
✅ Багана нуруу бүхлээрээ бэхэжнэ,
✅ Нурууны тэгш хэмт байрлал нөхөн сэргээгдэнэ,
✅ Дотоод эрхтнүүдийн олон өвчин эмгэг ууц нурууны өвчин эмгэгээс үүсэлтэй байдаг тул, хүзүү нурууг нөхөн сэргээснээр олон жилээр эмчилж байсан эмгэг өвчнүүд илааршдаг,
✅ Үе яснуудад шахалт өгснөөр яснууд бэхэжнэ,
✅ Эм, эмнэлэг, мэс заслын зардлаас бага өртөг төлж эрүүлжих боломжийг олгодог,
✅ Багана нурууны шохойжилтоос сэргийлж, биеийн залуу байдлыг хадгалж, урт наслалтыг дэмжинэ,
‼️Мэс засал хийлгэж нуруугаа эрүүлжүүлнэ гэдэг бодлоо толгойноосоо авч хая. Мэс засал бол гарах гарцгүй болсон үедээ сонгох хамгийн эцсийн сонголт. Эцсийн сонголтыг эхэнд бүү хэрэглэ.
#танынуруутаныиог
#иогоорөөрийгөөэрүүлжүүлэхүй
17/09/2025
🤔 Бодоод үзвэл бидэнд амьдрах багахан л хугацаа байдаг ч бид хэнтэй суух уу, ямар ажил хийж, хаана амьдрах уу, тэр юу гэж хэлсэн, энэ ч, тэр ч хөөрхөн, муухай гэсээр амьдралын жинхэнэ утга учир үнэ цэнийн талаар мэдэж, ухаарах завгүй дэнгийн эрвээхэй мэт явсаар эндээс буцдаг. Тэдгээрээс үүрдийн аз жаргалыг олохыг хичээдэг боловч үргэлж сэтгэл дундуур хоцорсоор байдаг.
Гунигтай 😔
🦴Яг л нохой хоосон ясыг мэрэхдээ буйлаа гэмтээж өөрөөс гарсан цусаа яснаас гарсан гэж итгэн улам хэмлэх мэт гэж багш маань сайхан жишээлсэн байсан даа.
Эцэст нь юуг ч олж аваагүйгээ ойлгохдоо урам хугаралт хоосон мэдрэмжтэй л үлдэх болно.. 🙏🏻
💁🏻♀️ Гэтэл амьдралын жинхэнэ охь шим нь та бөгөөд дотоод руугаа өнгийхөд тэр бүх жинхэнэ, дуусашгүй мөнхийн хайр, аз жаргал нь өөрөө байсныг ойлгох болно.
🧘🏻♀️ Амьдралын сайн сайхныг мэдээж таашааж амьдрах нь зөв ч гол зорилго чинь тэр бүхэн биш шүү, байгаадаа сэтгэл хангалуун байж, өөртөө жаргаж оршоорой гэх гэсэн юм аа. Хайртай шүү 🙏🏻💕
Via; lotus
05/09/2025
📜Иогийн шинжлэх ухааны хамгийн гүн утгат судруудын нэг Патанжалийн “Иогийн судар” ийм нэгэн хачин шад шүлгээр эхэлдэг юм.
“…Одоо тэгэхээр, иог”.
🔍 Амьдралын тухай аугаа бичвэр хагас өгүүлбэрээр эхэлжээ!
Яагаад?
💁🏻♀️ Хүн үнэндээ хязгааргүйд тэмүүлэх чин хүсэлтэй гэдгээ, өөр юунд ч ханахгүй гэдгээ ухаарсан үедээ иог дээр хүрч ирдэг учраас тэр юм. Хүн бүр үргэлжид ямар нэг юмаар дутаж амьдардаг. Та хэн ч бай, юунд ч хүрсэн бай одоо байгаагаасаа арай илүүг хүсэж л байгаа. Хүний хүсэл ийм. Гэвч хүн бүхний дотор байдаг үндсэн хүсэл бол хэмжээлшгүй тэлэлт билээ. Ихэнх хүн энэ эгээрэл хүслийнхээ мөн чанарыг ойлгодоггүй. Тэрхүү эгээрэл хүсэл ухамсаргүйгээр илэрч буйг шунал, эзэрхийлэл, амбиц гэж нэрлэдэг. Хэрэв энэ эгээрэл хүсэл ухамсартай илэрвэл үүнийг ИОГ гэнэ.
👩🏻⚖️ Хэрэв та шинэ найз охин эсвэл залуу, илүү өндөр цалин, шинэ байшин юмуу машинтай болчихвол бүх юм сайхан болно гэж бодсоор яваа бол ИОГ хийх цаг тань хараахан болоогүй гэсэн үг. Та эдгээрийг, бүр түүнээс ч илүүг нь оролдож үзээд аль нь ч хэзээд хангалтгүй байхыг бүрэн ойлгосон цагтаа бэлэн болно.
🧘🏻♀️Тэгэхээр одоо, ИОГ.
24/07/2025
🕉️ 🧘🏻♀️🧘🏻♂️Эртний иогчид эрүүл мэндийг сайн хадгалахад нурууны нугалмын ач холбогдлыг сайн ойлгодог байжээ. Иогийн асана хийж нурууг уян хатан байлгавал нуруу хөшүүн болох нь бага. Олон асанууд нь нурууны холбоос, шөрмөсийг шууд сунгаж, зөв байрлалыг авах, олон хөдөлгөөнийг түүртэлгүй хийх боломж олгодог. Энэ замаар иогийн дасгал нь 30-н наснаас хойш ихэнх хүмүүст илэрдэг нурууны өөрчлөлтөөс урьдчилан сэргийлнэ.
🌏 Дэлхий дээр 3 эрэгтэй тутмын 1,
3 эмэгтэй тутмын 2 өвчлөөд байгаа ясны сийрэгжилт, нурууны нугалмын ясны бүтцийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд иогийн асанаг зөвлөж байна.
🥰Модель иогини; Amarzaya Erdenesaikhan 🙏
#иогоорөөрийгөөанагаахуй
21/06/2025
🕉️ 🧘🏻♀️Иог хэмээх сүнслэг зам мөр дээр өчүүхэн надтай огтлолцон холбогдсон бүх сайхан шавь нартаа 🎉Олон улсын иогийн өдрийн халуун мэндийг хүргэе ээ 🤗🤗🤗
💟 Та нартаа;
🧘🏻♂️БИЕ НЬ ЭРҮҮЛ
🧘🏻УХААН НЬ САРУУЛ
🧘🏻♀️СЭТГЭЛ НЬ ЖАРГАЛТАЙ байхыг хүсэн ерөөе!!!
19/06/2025
🕉️ ШИНЭ ЭЛСЭЛТ 💟
📍ХАЯГ: Оюутын 2️⃣-р гудамж 9️⃣ тоо
______________________________________
☸️ ХИЧЭЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:
2️⃣0️⃣2️⃣5️⃣-0️⃣6️⃣-2️⃣3️⃣-наас
2️⃣0️⃣2️⃣5️⃣-0️⃣7️⃣-0️⃣2️⃣-ныг хүртэл
дараалсан 1️⃣0️⃣ хоног буюу 1️⃣0️⃣ удаа орно.
🧘♀️ Багш: А.ӨНӨРТУЯА
АНХАН болон ДУНД ШАТ-ны анги
- ӨГЛӨӨ ⏰ 09:00-10:00 цаг
- ОРОЙ ⏰ 19:00-20:00 цаг
/төлбөр 150.000₮/
ХҮҮХДИЙН ИОГ-ийн анги
- ӨГЛӨӨ ⏰ 11:00-12:00 цаг /6-12 нас/
- ӨДӨР ⏰ 15:00-16:00 цаг /12-16 нас/
/төлбөр 120.000₮/
______________________________________
📌 Хичээлийн төлбөрөө Төрийн банкны
MN590034 7777 7777 0717 тоот Ө.Отгонцэцэг дансанд байршуулснаар суудал тань баталгаажна.
‼️ Гүйлгээний утган дээр нэр, утас, явах ангиа заавал бичиж үлдээгээрэй.
‼️Төлбөр буцаадаггүй, сар дамнаж хичээл нөхдөггүй тул та өөртөө сахилга баттай байж, сардаа багтааж хичээлээ нөхөж сууж дуусгаарай.