Mongolian All Fighting Club

Mongolian All Fighting Club

Share

📍Дархан салбар 📞90074949
📍Эрдэнэт салбар 📞 91910957 Үнэ цэнэтэй бүхэндээ илүү анхаарал хандуулцгаая...

Photos from Mongolian All Fighting Championship's post 26/05/2026

🏆 ОРХОН АЙМАГ: ЭРДЭНЭТ ХОТЫН БҮСНИЙ ШАЛГАЛТ БА ХААЛТТАЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ! 🥊⚡
​"Ирээдүйн аваргууд" цогц хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Эрдэнэт хотын ALLFC клубийн тамирчдын дундах шийдвэрлэх өдрүүд маш амжилттай, зохион байгуулалт өндөртэй болж өндөрлөлөө! 🔥

​📅 5-р сарын 23-ны өдөр: Олон улсын зэргийн шар бүс, сертификат хамгаалах хариуцлагатай шалгалт явагдаж, өсвөрийн тамирчид маань олон сар сурсан техник, ур чадвараа багш нартаа амжилттай шалгууллаа. 🥋
📅 5-р сарын 24-ний өдөр: Шалгалтын дараах хаалттай тэмцээн ширүүн өрсөлдөөн, дүүрэн догдлол дунд болж, жин жингийн аваргууд тодорлоо.

​🥇​Мөн 3 алтан медалийн болзол хангаж, МУ-ын спортын зэрэг, аваргын цом руугаа том алхам хийсэн тамирчиддаа амжилт хүсье. Та бүхний шар бүс, олон улсын сертификатыг ирэх Гранд Финалын медалийн тавцан дээр медальтай чинь хамт хүндэтгэлтэйгээр гардуулах болно.🌟
​🔥 Одоо Эрдэнэтийн аваргуудыг болон бусад бүх аймгуудын шилдгүүдийг хөтөлбөрийн хамгийн сүүлчийн, хамгийн нүсэр, том хаалт болох 5-р сарын 30, 31-ний өдрүүдэд Эрдэнэт хотноо болох "GRAND FINAL" нэгдсэн хаалтын нээлттэй тэмцээн хүлээж байна!

​Өөрийн гэртээ, өөрийн дэвжээн дээрээ Гранд Финалын цом, багийн мөнгөн шагналыг авч үлдэхийн тулд бэлтгэлээ улам чангаруулцгаая! Баг тамирчиддаа амжилт хүсье! 💪🏆⚡

​ 🏆

26/05/2026

🏆 "ИРЭЭДҮЙН АВАРГУУД" ЦОГЦ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТ: GRAND FINAL ЭХЭЛЛЭЭ! 🥊🇲🇳🔥
🇲🇳​Монголын ALLFC холбооноос зохион байгуулж буй, өсвөрийн тамирчдын тэвчээр хатуужил, ур чадварын дээд шалгуур болох "NEXT GEN CHAMPIONS: GRAND FINAL" нэгдсэн хаалтын нээлттэй тэмцээний албан ёсны удирдамжийг танилцуулж байна!

🥇​Нийт 13 цуврал тэмцээний ард гарч, олон улсын зэрэг хамгаалсан тамирчид болон БНСУ-д болох "АЗИЙН ЦОМ"-ыг зорих шилдгүүд энэхүү тэмцээнээр эцэслэн тодорно. 🗺️✈️

​📍 ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ХУВААРЬ:
​📅 05.29 (Баасан гараг): 10:00 - 16:00 цагт — Албан ёсны жин үзэлт, мандат баталгаажуулалт ба оноолт гаргах хугацаа.
​📅 05.30 - 31 (Бямба, Ням гараг): Өглөө 08:00 цагт — Тэмцээний үндсэн тулаанууд албан ёсоор эхэлнэ.
​🏢 Байршил: Орхон аймаг, Эрдэнэт хот.

​🌟 ЭНЭ УДААГИЙН ТЭМЦЭЭНИЙ ОНЦЛОГ БА ДАВУУ ТАЛУУД:
​МЕДАЛИЙН ТАВЦАН ДАХЬ ҮНЭ ЦЭН: 1 жинд ердөө 4 тамирчин өрсөлдөх тул оролцсон хүүхэд бүр медалийн тавцанд гарна. 🥈🥉
​ШАР БҮС БА СЕРТИФИКАТ: Олон улсын зэргийн шалгалтандаа тэнцсэн тамирчдын Олон улсын шар бүс, сертификатыг медалийн тавцан дээр медальтай нь хамт шууд гардуулна 🥋🥇
​ҮНЭГҮЙ БАЙРЛАХ БОЛОМЖ: Хөвсгөл, Дархан, Архангай, Улаанбаатараас ирэх баг тамирчид Эрдэнэт хотын ALLFC клубийн байранд өөрсдийн унтлагын мешоктойгоо ирж ҮНЭГҮЙ байрлах боломжтой. 🛌🏢
​ФОТО БҮС: Зааландаа эцэг эхчүүд, тамирчдад зориулсан "ИРЭЭДҮЙН АВАРГУУД БНСУ-ЫГ ЗОРИНО" зураг авалтын постер хана засах тул медалийн тавцангаас буугаад шууд бахархам дурсамжийн зургаа авхуулаарай! 📸🇰🇷

​💰 БҮРТГЭЛ БА МАНДАТНЫ ХУРААМЖ:
​1 төрөлд оролцох бол: 60.000₮
​2 төрөлд зэрэг оролцох бол: 90.000₮
​⚠️ АНХААРУУЛГА: Тамирчид өөрсдийн клубын багш нартаа 5-р сарын 28-ны 12:00 цагаас өмнө бүртгүүлсэн байна. Нийт нэгдсэн бүртгэл 5-р сарын 28-ны 18:00 цагт системээр бүрэн хаагдаж, нэмэлт бүртгэл огт авахгүйг хатуу анхаарна уу!

​📞 Бүс нутаг хариуцсан холбоо барих дугаарууд:
​Эрдэнэт: 91910957
​Дархан: 90074949
​Хөвсгөл: 88522434
​Архангай: 96940090

​⚖️ Шүүгчдийн бүрэлдэхүүнд: Хүүхдүүдийн ирээдүй, Солонгос улсыг зорих Азийн цомын эрх шийдэгдэх тул нийт шүүгчдийг ТУЙЛЫН ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ шүүхийг үүрэг болгож байна.

​Хүч, хөдөлмөр, тэвчээр, хатуужлынхаа эцсийн үр дүнг үзэж, Азийн дэвжээнд эх орныхоо нэрийг гаргах эрхийн төлөө урагшаа! Эрдэнэт хотын "Гранд Финал"-д уулзацгаая! 🤜🤛⚡🏆

Орхон аймгийн холимог тулааны холбоо.
Орхон аймгийн Биеийн тамир, спортын газар

Дайчид СТАР тулааны урлагийн Академи
Ёндонгомпил Батбаяр
Mongolian All Fighting Club

24/05/2026
Photos from Mongolian All Fighting Championship's post 22/05/2026
19/05/2026

🏔️ АРХАНГАЙ АЙМАГ: "NEXT GEN CHAMPIONS" НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БА БҮСНИЙ ШАЛГАЛТ! 🥊🔥
​Архангай аймагт зохиогдох олон улсын зэргийн бүсний шалгалт болон НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ -г танилцуулж байна.

​Энэ удаагийн тэмцээн нь НЭЭЛТТЭЙ хэлбэрээр зохиогдох тул Дархан, Хөвсгөл, Орхон (Эрдэнэт), Улаанбаатар хот гээд хаанаас ч баг тамирчид ирж оролцох, өөрсдийгөө сорих бүрэн боломжтой! 🤝🗺️

​📅 ХУВААРЬ: 2026 оны 5-р сарын 24 (Ням гараг)
🔹 ҮЙЛ АЖИЛЛАГАА: Олон улсын зэргийн бүсний шалгалт болон Нээлттэй тэмцээн
🔹 ТӨРӨЛ: Гар толгойд цохидог ба цохидоггүй хоёр төрлөөр аваргуудыг тодруулна.

​🏆 АВАРГУУДАД ОЛГОХ ХОВОР БОЛОМЖ:
​Нээлттэй тэмцээний төрөл бүртээ түрүүлсэн аварга тамирчид БНСУ-д болох АЗИЙН ЦОМ-д оролцох шууд эрх авна! 🇰🇷✈️

​Багийн дүнгээр тэргүүлсэн шилдэг клубт АВАРГЫН ЦОМ болон ALLFC брэндийн иж бүрэн хамгаалалтын хэрэгсэл гардуулна. 🛡️

​Архангайн дэвжээнээс дэлхийн тавцанд нэрээ гаргах ирээдүйн аваргууд төрөх болтугай. Баг тамирчид аа, бүртгэлдээ яаравчлаарай! 🤜🤛⚡

​📞 Дэлгэрэнгүй мэдээлэл ба бүртгэл: 96940090

Dulamragchaa Batbaatar
Дайчид СТАР тулааны урлагийн Академи
Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар

16/05/2026

🎊🥰🎊 🎊🥰🎊
10-6 ангийн сурагч С.Номин-эрдэнэ нь “Ирээдүйн Одод-2026” бүжгийн спортын улсын чанартай тэмцээнд хамтлаг төрөлд 1-р байр 🥇 медаль, ALL FC Mongolia холбооноос зохион байгуулсан “Next Gen champions” шүүтбоксын тэмцээнд 45кг жинд 2-р байр 🥈 медаль,“Хаврын баяр-2026” улсын уралдаанд ахлах насанд хамтлаг төрөлд 1-р байр 🥇 медалийн эзэн боллоо. Авьяаслаг сурагчдаа , амжилтын богц нь үргэлж дүүрэн байхын ерөөл өргөн дэвшүүлье.
Сургуулийн захиргаа, хамт олноос нь

Photos from Darkhan red panda jiujitsu 's post 15/05/2026

👏👏👏

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Darkhan

Opening Hours

Monday 06:00 - 22:00
Tuesday 06:00 - 22:00
Wednesday 06:00 - 22:00
Thursday 06:00 - 22:00
Friday 06:00 - 22:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00