Badminton /Агаарын теннис/

Badminton /Агаарын теннис/

Share

Бүхий л насныхан хичээллэхэд тохиромжтой

Photos from Badminton /Агаарын теннис/'s post 26/12/2025

Дархан хотын Бадминтончид 2025 онд гаргасан амжилтууд:
Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 3 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Тус тэмцээнд Дархан-Уул аймгаас 19 тамирчин оролцсон бөгөөд нийт 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль
🥈18-29 насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд Б. Лхагвабаяр мөнгөн медаль
🥇18-29 насны холимог хосын төрөлд Б. Цээсүрэн, Б. Лхагвабаяр алтан медаль,
🥉30-39 насны эмэгтэй хосын төрөлд Ариунболор, Лхагва хүрэл медаль
🥈30-39 насны холимог хосын төрөлд Ариунболор, Б. Баянмөнх мөнгөн медаль
🥉40-49 насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд Л. Батцэцэг хүрэл медаль
🥇40-49 насны эмэгтэй хосын төрөлд Л. Батцэцэг, М. Баярцэцэг алтан медаль
🥈50-59 насны эмэгтэй хосын төрөлд Б. Алтантуяа, Т. Туул мөнгөн медаль
🥇50-59 насны холимог хосын төрөлд Б. Болд, Б. Алтантуяа алтан медаль
🥈50-59 насны холимог хосын төрөлд Б. Энхболд, Т. Туул мөнгөн медаль
🥉60-аас дээш насны ангилалд эрэгтэй ганцаарчилсан төрөлд Батсүх хүрэл медаль
🥉60-аас дээш насны ангилалд холимог хос төрөлд Т. Мөнхжаргал Батсүх хүрэл медаль

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн 4 сарын 7, 8, 9-ний өдрүүдэд "Ara Arena"- д 5 насны ангилал, 25 төрлөөр 41 багц медалийн төлөө нийт 421 тамирчин өрсөлдөж Дархан-Уул аймгийн баг тамирчид 29 тамирчин 3 дасгалжуулагчийн бүхэлдэхүүнтэй оролцсоноос

13-14 насны ангилалд:
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд
🥇1-р байр: Ц. Энхлэн / Дархан-од/

Холимог хосын төрөлд
🥈2-р байр: Ц. Энхлэн, Ж. Санчир /Дархан-од/

15-16 насны ангилалд:
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
🥈2-р байр: Х. Дөлгөөн /Дархан-од/

Холимог хосын төрөлд
🥈2-р байр: Х. Дөлгөөн, Ж. Маргад /Дархан-од/

17-18 насны ангилалд:
🥇Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
1-р байр: Ү. Өсөх-ирээдүй / Дархан-од/

Эрэгтэй хосын төрөлд
🥇1-р байр: Э. Тэмүүлэн, Ү. Өсөх-ирээдүй /Дархан-од/

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН БАДМИНТОНЫ ТЭМЦЭЭНД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД 4 АЛТАН МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЖ БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР ШАЛГАРСАН.👏🍾🎉

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд
Ү. Өсөх-ирээдүй 🥇
Эмэгтэй ганцаарчирсан төрөлд
Ц. Энхлэн 🥇
Эрэгтэй хос төрөлд
Э. Тэмүүлэн, Ү. Өсөх-ирээдүй 🥇Эмэгтэй хос төрөлд
Д. Нандин-эрдэнэ, Ц. Энхлэн 🥇
Тэмцээнд оролцоход биднийг үргэлж дэмждэг Дархан Бтсг /Дархан-Уул аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газрын хамт олон, King fitness club Darkhan, Дархан Спорт Ордон, Дархан Юнайтед Арена хамт олон, Оюуны Ирээдүй Цогцолбор, Од сургууль болон хүүхдүүдийнхээ эцэг эхчүүддээ, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

#Дархан БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ 2025
Та ганцаараа биш 🏃🏃‍♀️

Хүүхдийн спортын 8-р Их наадамд
👏👏👏Амжилт үзүүлсэн баг тамирчдыг аймгийн ИТХ, ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлэн мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд;
ганцаарчилсан төрлөөр
🥇-500.000
🥈-400.000
🥉-300.000 шагнасан бол багийн дүнгээр амжилт үзүүлсэн багийн дасгалжуулагчийг
🥇-3.000.000
🥈-2.000.000
🥉-1.000.000 тус тус шагнаж урамшууллаа.
Дархан-Уул аймгийн захиргаа, Засаг Даргын Тамгын Газар, Нийгмийн Бодлогын Хэлтэс, Биеийн Тамир Спортын Газар, Дархан сумын ЗДТГ, Монголын Бадминтон Сонирхогчдын Холбоо, King Fitness, Дархан Спорт Ордон, Юнайтед Арена болон нийт эцэг эхчүүддээ бидний үргэлж дэмждэг бүх хүмүүст дахин дахин баярлалаа 💐👏💪💯

21 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Мандал суманд МСҮТ-ийн дотуур байранд байрлан бадминтоны хамтарсан бэлтгэл эхэллээ. Хэнтий, Дорнод, Дархан, Улаанбаатар, Налайх, Сэлэнгэ аймгийн 9-17 насны 26 тамирчид хамрагдаж байна. Бэлтгэл сургалтыг амжилттай зохион байгуулахад хамтарч туслаж дэмжиж байгаа Сэлэнгэ аймгийн БТСГ, Политехник коллеж болон Ганболд Батмөнх, Bayrsaikhan Narantsetseg, Багш нартаа , Хүүхдүүдийн эцэг эхчүүдэдээ талархал илэрхийлье.

/МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ ЗУНЫ СПОРТЫН XVI НААДМЫН / Бадминтоны шигшээ тэмцээн 2025 оны 09 сарын 18, 19-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын 5-р сургуулийн спорт зааланд Эрэгтэй ганцаарчилсан, Эмэгтэй ганцаарчилсан, Эрэгтэй хос, Эмэгтэй хос, Холимог хос гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Дархан-Уул аймгаас Спортын мастер Б. Хувьтөгөлдөр дасгалжуулагчтай, Спортын мастер Д. Хэрлэн, Спортын мастер Э. Сумъяасүрэн, Спортын дэд мастер Б. Баттөгс гэсэн баг тамирчид амжилттай оролцож тэмцээний Эрэгтэй ганцаарчилсан төрөлд Спортын мастер Э. Сумъяасүрэн алтан медаль, Эрэгтэй хос төрөлд Спортын дэд мастер Б. Баттөгс Спортын мастер Э. Сумъяасүрэн нар алтан медалийн болзол хангаж Багийн нийлбэр дүнгээр Дэд байрт шалгарсан.

Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдсан Бадминтоны төв азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Дархан-Уул аймгийн тамирчин, “Од” сургуулийн 10-ын 2 ангийн сурагч Цэлмэг-Одын Энхлэн
U15 насны Багийн төрөлд 🥉 хүрэл медаль, U15 насны эмэгтэй хосын төрөлд 🥉хүрэл медалийн болзол хангасан.

Бадминтоны спортын хөгжилд хувь нэмэр оруулж, Биднийг бага багаар сайжирч, алхам алхамаар урагшлахад хамтран ажиллаж бэлтгэл хийх бөмбөгөөр дэмжлэг үзүүлж байгаа SRP Rising Group компаний хамт олонд нийт тамирчин хүүхдүүдийнхээ өмнөөс болон эцэг эхчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
💪💯🏸

26/12/2025

🎄….. 2026 is coming

22/12/2025

Шавь нар аймшигийн юмны тухай ярьж байв
Лавшруулаад сонстол тэр нь би байв цэг

28/11/2025

Дархан хотод 12 сарын 21-ээс 1 сарын 4 хүртэл Бадминтоны 14 хоногийн ХАМТАРСАН БЭЛТГЭЛ …..
зохион байгуулагдана.

- [ ] Бэлтгэлийн болон бусад цагийн хуваарь:
- [ ] Даваа гараг
08:30 Өглөөний цай
10:00-12:00 /Арена/
13:00-13:30 Өдрийн хоол
Амралт чөлөөт цаг
16:00-18:00 /Кинг фитнесс/
19:00 Оройн хоол
•Мягмар гараг
Өглөөний цай 07:00
08:00-10:00 Өглөөний бэлтгэл
/Сумын спорт заал/
12:00-12:30 Өдрийн хоол
14:00-16:00 Өдрийн бэлтгэл
/Сумын спорт заал/
- [ ] Лхагва гараг
07:00 Өглөөний цай
08:00-10:00 Өглөөний бэлтгэл /Арена/
14:00-16:00 Өдрийн бэлтгэл /Арена/
17:00-17:30 Оройн хоол
Амралт чөлөөт цаг
•Пүрэв гараг
08:00-10:00, 14:00-16:00 /Сумын спорт заал/
- [ ] Баасан гараг
08:00 Өглөөний цай
09:00-11:00 Өглөөний бэлтгэл /Кинг фитнесс/
12:00-12:30 Өдрийн хоол
14:00-16:00 Өдрийн бэлтгэл /Арена/
Амралт чөлөөт цаг
- [ ] Бямба гараг
09:00 Өглөөний цай
12:00 Өдрийн хоол
14:00 Гадаа талбайн гүйлт
18:00 Оройн хоол
- [ ] Ням гараг - Амралтын өдөр
Дархан хоттой танилцаж хөгжилтэй, дурсамжтай өдрийг өнгөрүүлэх

Бэлтгэлийг хариуцан зохион байгуулагч Бадминтоны спортын мастер Б. Хувьтөгөлдөр
Хүүхдийн тоо хязгаартай
Төлбөр - 1.000.000
Холбогдох утас: 96042292

24/11/2025

Ялж бас ялагдаж сурах, хүндлэл үзүүлж байх хэрэгтэй. 👉🏼 Тэр үед л чи #тамирчин болно. Биднийг үргэлж дэмждэг Дархан Сум, Дархан Бтсг, Дархан Спорт Ордон, SRP Rising Group, King fitness club Darkhan, Darkhan United Arena, Дархан Сүлд Suld sports, нийт эцэг эхчүүддээ талархал илэрхийлье. Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан бүх хүмүүст баярлалаа ❤️ Darkhan SRP Team 💪🏸

14/11/2025

👉🏼🏸…

11/11/2025

🏸✨ ӨСВӨРИЙН БАГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ II ТЭМЦЭЭН ✨🏸

Бадминтоны спортын үүсгэн байгуулагч, Орхон аймгийн спортын нэрт зүтгэлтэн, волейболын спортын мастер НЯМЫН ЗУЛБААТАР агсны нэрэмжит бадминтоны өсвөр үеийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээн 🏸 Орхон аймагт 2025 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ Спорт цогцолборт болох гэж байна.

🥇🏸 Тэмцээн 5 насны ангиллаар зохион байгуулагдаж, 5 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

👏🏸 Тэмцээнд оролцогч нийт өсвөрийн баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе! 🏸💪

01/11/2025

🏸…

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Darkhan