Gety Yoga studio

Call Contact the business

Gety Yoga studio Иогийн гол зарчмууд
Зөв амрах
Зөв амьсгалах
Зөв хоол хүнс
Зөв дасгал хөдөлгөөн
Ямагт эерэг байх

10/09/2026

#сунгалт
#тэнцвэр
#гарынхүч
#хүчирхэгхөл

01/09/2026

Сайн байна уу 9 сар минь




29/08/2026

Шинээр нээгдэж байгаа Саваатай иогийн ангидаа хүн нэмж бүртгэнэ. Ажлын ачаалал, амьдралын буруу хэв маягаас үүдсэн сээр нурууны бөгтгөрийг засахад илүү үр дүнтэй
#саваатайиог


Сайн байцгаана уу. 9 сарын ангиуд маань бүртгэлээ авч эхэллээ. 🧘‍♀️ Хичээлүүд 9 сарын 2, 3 нд эхэлнэБүх ангиуд7 хоногт 3...
22/08/2026

Сайн байцгаана уу.

9 сарын ангиуд маань бүртгэлээ авч эхэллээ.

🧘‍♀️ Хичээлүүд 9 сарын 2, 3 нд эхэлнэ

Бүх ангиуд
7 хоногт 3 удаа
Сард 12 оролт

“Иог бол зөвхөн дэвсгэр дээр хийдэг дасгал биш.
Өөрийн биеийг сонсож, сэтгэлээ тайвшруулж, амьдралынхаа хэмнэлийг өөрчлөх аялал юм.”

Та өөрийн цагтаа тохируулан ангийн сонголтоо зөв хийгээрэй гэж зөвлөе.

16/08/2026

🧘‍♀️ Хануманасана ямар ашиг тустай вэ?
● Гуяны арын булчин, ташаа орчмын уян хатан байдлыг сайжруулахад тусална.
●Гуяны урд хэсэг болон ташааны нугалагч булчингуудыг сунгана.
●Хөлийн хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлнэ.
●Тэнцвэр, биеийн мэдрэмж, төвлөрлийг хөгжүүлнэ.

🕉 Хэрхэн зөв хийх вэ?
● Эхлээд халаалт сайн хийнэ.
● Tашаа ба гуяыг сайн сунгах.
● Нэг хөлөө урагш, нөгөө хөлөө арагш
аажмаар сунгана.
● Урд талын өвдөг болон хөлийн
чиглэлийг аль болох нэг шугамд
● Шууд шал хүртэл суух шаардлагагүй.
● 20–30 секунд бариад, дараа нь аажмаар гарна.
Нөгөө талдаа мөн адил хийнэ.
⚠️ Хамгийн чухал нь: “шал хүрэх” нь зорилго биш. Өөрийгөө сайн сонсож өвдөлт, өвдөг/ташаа/шөрмөс таталт мэдрэгдвэл зогсооно. Сунгалтыг хүчлэхгүйгээр бага багаар, тогтмол хийх нь чухал шүү ♥️

#хануманасана
#сунгалт
#хүнбүр
#өдөрбүр

15/08/2026

🧘‍♀️ Нэг анги. Нэг энерги. Нэг сэтгэл.
Мэдрэмж хамгийн чухал ❤️

Иогийн дэвсгэр дээр хамтдаа хичээллэж, инээж, өөртэйгөө холбогдож өнгөрүүлсэн мөч бүр үнэ цэнтэй. 🧘‍♀️

GetYoga studio — өөртөө зориулах хамгийн сайхан цаг.


14/08/2026



02/08/2026

Маргааш шинэ сарын хичээлүүд эхэлнэ.
Агаар газар хосолсон анги маань 08.00-09.15 болж өөрчлөгдсөн болно

Нэмж хүн бүртгэнэ.

Хэзээ: 2026.08.01 буюу Бямба гарагт өглөө 08.30-09.45 цагт Хаана:  Интэрмэд эмнэлэг 506 тоотGety Yoga studio Агаарын иог...
30/07/2026

Хэзээ: 2026.08.01 буюу Бямба гарагт
өглөө 08.30-09.45 цагт
Хаана: Интэрмэд эмнэлэг 506 тоот
Gety Yoga studio

Агаарын иогийн нээлттэй (таниулах) хичээлд та бүхнийг урьж байна.

Жич: Үнэ төлбөргүй, суудлын тоо хязгаартай...

Агаарын иогийг (Aerial Yoga) зөв техник, аюулгүй орчинд хийвэл бие болон сэтгэлд олон талын ач тустай.
❤️ Агаарын иогийн ашиг тус
♥️ Нурууны үе мөчний ачааллыг багасгаж, нурууг зөөлөн сунгана.
♥️ Биеийн уян хатан байдал, тэнцвэр, хүчийг сайжруулна.
♥️ Гол булчин (core)-ыг илүү идэвхтэй ажиллуулна.
♥️ Цусны эргэлтийг дэмжиж, урвуу байрлалаар толгой, тархинд очих цусны урсгалыг нэмэгдүүлнэ.
♥️ Мөр, хүзүү, нурууны хөшилтийг багасгахад тусална.
♥️ Стресс тайлж, тайван амгалан мэдрэмж төрүүлнэ.
♥️ Өөртөө итгэх итгэл, төвлөрлийг нэмэгдүүлнэ.

⚠️ Хориглох болон болгоомжлох зүйлс
Дараах тохиолдолд эмчтэй зөвлөлдөх эсвэл хичээлд хамрагдахгүй байх нь зүйтэй.
🤰 Жирэмсэн.
● Цусны даралт ихэсдэг эсвэл хэт бага
байдаг.
● Зүрх судасны хүнд өвчинтэй.
Глауком, торлог бүрхэвчийн асуудал.
зэрэг нүдний өвчтэй.
● Саяхан мэс засал хийлгэсэн.
Нуруу, хүзүүний хүнд гэмтэлтэй.
● Толгой эргэх, тэнцвэрийн эмгэгтэй.
● Ивэрхий болон эмчийн хориглосон
бусад өвчтэй.

🧘‍♀️ Анх удаа хийх гэж байгаа бол юуг анхаарах вэ?
- Хичээлээс 2–3 цагийн өмнө хүнд хоол
идэхгүй байх.
- Биед бариу, суга болон өвдгийг
халхалсан хувцас өмсөх.
- Үнэт эдлэл, цаг, хурц ирмэгтэй зүйлээ
тайлах.

♥️ Багшийн зааврыг ягштал дагаж, өөрөө эрсдэлтэй хөдөлгөөн туршихгүй байх.
♥️ Өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийн биеийг сонсож мэдрэх
♥️ Хэрэв өвдөлт, хүчтэй толгой эргэх, дотор муухайрах шинж илэрвэл шууд багшдаа хэлж амрах.
♥️ Амьсгалаа жигд авч, хөдөлгөөн бүрийг тайван гүйцэтгэх.
♥️ Агаарын иог бол зөвхөн "агаарт дүүжлэгдэх" биш, харин бие, сэтгэлээ зэрэг хөгжүүлдэг аюулгүй бөгөөд сонирхолтой дасгал юм.
♥️ Анхны хичээлээсээ төгс хийхийг зорих биш, хөдөлгөөнөө мэдэрч, үйл явцаас таашаал авах нь хамгийн чухал.
Та бүхэн найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж Агаарын иогийн уяан дээрх аз жаргалтай хором бүрийг мэдрээрэй.

☎️ 9937 9019

29/07/2026

Асана хоорондын шилжилт (Transition) гэдэг нь нэг байрлалаас нөгөө байрлал руу зүгээр л "очих" биш, харин амьсгал, хөдөлгөөн, анхаарлаа нэгэн урсгалд нэгтгэн холбох үйл явц юм.

Шилжилтийн үндсэн зарчим:
● Амьсгал хөдөлгөөнийг удирдана.
● Амьсгаа авахдаа биеийг нээж,
уртасгаж, амьсгаа гаргахдаа нугарч,
тогтворжино.
● Цөм булчин (core)-оо идэвхжүүлнэ.
Ингэснээр хөдөлгөөн хөнгөн, аюулгүй.
болдог.
● Яарахгүй, хяналттай шилжинэ.
● Шилжилт бүр өөрөө бясалгалын нэг
хэсэг.
● Drishti (харааны төвлөрөл)-өө аль нэг цэг дээр хадгална. Ингэснээр тэнцвэр, төвлөрөл сайжирдаг.



БАГА ЗЭРЭГ ХУРДАСГАСАН БИЧЛЭГ ҮҮНЭЭС Ч УДААНААР ХИЙЖ БОЛНО.

Address

Darkhan

Telephone

+97699379019

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Gety Yoga studio posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gety Yoga studio:

Shortcuts

Share

Category