24/02/2026
DARKHAN WALKING FESTIVAL 2026
2026 оны 06 дугаар сарын 20, 21, 22-ний өдрүүдэд Дархан-Уул аймаг, Орхон сумын нутагт зохион байгуулагдана.
Mongolian hikers and trekkers association
Монголын алхагч аялагчдын холбоо
Эрүүл чийрэг бие, байгаль Дэлхийдээ хайртай ухамсарт хүмүүсийн адал явдлыг хамтдаа бүтээх нэгдэл
24/02/2026
DARKHAN WALKING FESTIVAL 2026
2026 оны 06 дугаар сарын 20, 21, 22-ний өдрүүдэд Дархан-Уул аймаг, Орхон сумын нутагт зохион байгуулагдана.
Mongolian hikers and trekkers association
24/02/2026
Морин жил - Алхалт #1 Дулаанхаан хайрхан
Монголын алхагч аялагчдын холбоо
Mongolian hikers and trekkers association
Монголын алхагч аялагчдын холбоо/Mongolian hikers and trekkers association
🔥Гал Морин жилийн нээлтийн алхалтын үйл ажиллагаа - Дулаанхан хайрханы алхалт🔥
🔥ОНЦЛОГ - Морин унах хөтөлбөр
🔥ОНЦЛОГ - Хээрийн галын цай, халуун дулаан яриа
🔥ОНЦЛОГ - Цэвэр тунгалаг агаар, мэргэжлийн алхагч удирдагчийн зөвлөгөө хамгаалалтад эрсдэлгүй, зохистойгоор эрүүл мэнддээ бодит хөрөнгө оруулалт хийх, мэдлэгжих боломж
🧭АЛХАЛТЫН ЧИГЛЭЛ: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхан тосгон, Дархан хотоос 55км зайтай.
📍ЦУГЛАХ ГАЗАР: Дархан хот, Дархан Юнайтед Арена цогцолборын гадна зогсоол
⏰УУЛЗАХ ЦАГ: 2026.03.07-ний 09:00 цагт бүгд замдаа гарна. 08:40 цагт бүртгэл эхэлнэ.
📡ЦАГ АГААР: (-3'С) хэмтэй, мэдрэгдэх түвшин (-(5-6)C), хур тунадас орохгүй 0%, салхи тогтуун 5м/с. Маш тааламжтай онцлог өдөр байна.
🚙ЗОРЧИХ ХЭРЭГСЭЛ: Багийн гишүүд машинд хуваагдан суун багт хувиарлагдан зорчино.
ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС: Халуун болон бүлээн уух зүйл, цайны аяга халбага, хувцас хэрэглэлээ тохируулан өмсөх, гутал ууланд алхахад тохиромжтой байх, гутлын хадаас хэрэглэх. Солих оймс, малгай, хуурай цамц, суух олбого эсвэл жижиг сандал авах. Нэмэлтээр таяг, түрий авч явах(заавал биш). Цаг агаарын хувьд сайхан өдөр байгаа.
Алхалтад нэгдэх нь сэтгэгдэл(comment) хэсэгт +1 гэж бичих ба Машинтай явах бол М+1 гэж бичнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9090-9490 дугаараас лавлаарай.
“Сүрээр дарагч” Гал морин жилдээ оюун нь саруул, бие нь тэнхлүүн, сэтгэл нь галтай хийморь нь бахдалтай явах болтухай Монгол түмэн минь.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй🔥🐎
Mongolian hikers and trekkers association
15/02/2026
Mongolian hikers and trekkers association Могой жилийнхээ үдэлтийн алхалт болон Тэргүүн Х.Эрдэнэпил-ийн төрсөн өдрийн баярыг агаарын тунгалаг, байгалийн сайханд алхалт хийн тэмдэглэлээ.
Баярлалаа, сайхан шинэлээрэй.
2026 оны 02 дугаар сарын 22-нд алхалтаар уулзацгаая "Найдаг" хайрхан
Монгол Улсын түүхийн үнэн нүүр, авдар нь болсон Ноён уулнаа хамтдаа алхацгаая.
Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын зарим нутаг дэвсгэрийг хамран оршино. Байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг юм.
Ноён уулын ДЦГ-1 21665 га талбай- 2020 онд хамгаалалтанд авсан
Ноён уул ДЦГ-2 652 га талбай-2020 онд хамгаалалтанд авсан Mongolian hikers and trekkers association
10/02/2026
Монголын алхагч аялагчдын холбоо
Mongolian hikers and trekkers association
🔥Холбооны Тэргүүн, Олон Улсын алхагч, Мэргэжлийн явган аялагч, Нордик алхалтын мэргэшсэн дасгалжуулагч, Треккэр, Дархан-Уул аймгийн Явган Алхалтын Холбоо -ны үүсгэн байгуулагч, анхдугаар Тэргүүн Х.Эрдэнэпил🔥-Төрсөн өдрийн баяраа алхалтын спортыг сонирхогч, түүнд дурлагчидтайгаа хуваалцах, хамтдаа 10(туулах зам 6км, цаснаар алхах учир 1.5 дахин үржигдэн тооцсон)км замыг туулан байгалийн сайханд бодлын сайхан, үгсийн сайныг хуваалцахаар тусгай алхалтын үйл ажиллагааг зарлаж байна.
🧭АЛХАЛТЫН ЧИГЛЭЛ: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Зулзагын гол Нарсан ойн алхалт
📍ЦУГЛАХ ГАЗАР: Дархан хот, Дархан Юнайтед Арена цогцолборын гадна зогсоол
⏰УУЛЗАХ ЦАГ: 2026.02.15-ний 10:00 цагт бүгд замдаа гарна. 09:40 цагт бүртгэл эхэлнэ.
📡ЦАГ АГААР: (-14)-(-8'С) хэмтэй, салхи тогтуун. Хур тунадас орохгүй.
🚙ЗОРЧИХ ХЭРЭГСЭЛ: Суудлын тэрэгт багт хувиарлагдан зорчино.
ШААРДЛАГАТАЙ ЗҮЙЛС: Халуун болон бүлээн уух зүйл, өдрийн хоолны зүйлсээ бэлтгэн авчрах, хувцас хэрэглэлээ тохируулан өмсөх, гутал ууланд алхахад тохиромжтой пүүз өмсөх. Солих оймс, малгай, хуурай нимгэн цамц авах. Нэмэлтээр таяг, түрий авч явах(заавал биш). Цаг агаарын хувьд сайхан өдөр байгаа.
Алхалтад нэгдэх нь сэтгэгдэл(comment) хэсэгт +1 гэж бичих ба Машинтай явах бол М+1 гэж бичнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9090-9490 дугаараас лавлаарай.
07/02/2026
Зай: 4км
Өгсөлт: 34 хэмийн өгсөлт 1,2км
Алхагчид: 11 хүний бүрэлдэхүүн
Байршил: Дархан-Уул аймаг, Хонгор сум, Зулзагын гол
Mongolian hikers and trekkers association
2026.02.15-ны өдөр уулзацгаая.
01/02/2026
Монголын алхагч аялагчдын холбооны үйл ажиллагаа албан ёсоор эхэлж спортын хөгжүүлэлт, явган аялал (hiking and trekking) төрлүүдийг алхалтын олон төрлөөр зэвсэглэж, амьд гарах ухааны сургалт чадавх олгох сургалт, үйл ажиллагааг тогтмол явуулахаар төлөвлөгөөний ажил, хамтын ажиллагааны дэсчлэл ажлуудыг гүйцэтгэж байна.
Удахгүй нээлтийн алхалтаар уулзацгаая.
Маргааш өглөө 06:00 цагт Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн теннисний талбайд уулзацгаая.
Ирж хамтдаа бэлтгэл хийж, суралцах хүсэлтэй бол +1 бичнэ үү.
19/06/2024
Өглөөний мэнд
The 100 ~
The 100 - Эрүүл сэтгэхүйтэй залуус
Орчиндоо цэвэрч, байгаа зүйлсдээ гамтай хандах нь нийтээр амьдрах соёлын хамгийн чухал зүйлсийн нэг мөн. Өөрсдөдөө, бусдад хайртай байж эрүүл ухаанаар цаг ямагт ухамсартай амьдарцгаая.
Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага, албан хаагч нартаа мөн талархалтай байдаг шүү.
The 100
Өдөр ирэх тусам олуулаа болж байна.. ☀️☀️
Эрүүл мэнддээ анхаарч зөв дадлыг өөртөө суулгаж өөрийгөө хайрлаж таньд баярлалаа..