04/12/2024
2024.12.04
Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээ мэдээллээр хангах, идэвх оролцоог нэмэгдүүлэх, санал солилцох зорилгоор "БЭРХ БИШ ЭЭЛТЭЙ-ДАРХАН " өдөрлөг зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийг Төвийн дарга Б.Буяндүүрэн нээж үг хэлж, Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар, Эрүүл Мэндийн Газар, Боловсролын Газар, Биеийн Тамир Спортын Газар зэрэг төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Мөн даван туулагч ээжүүдийн төлөөлөл А.Долгорсүрэн, ХБХХТөвийн сайн туршлага ХДҮМэргэжилтэн Х.Одгэрэл нар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр БНСУ-ын Кёнги аймагтай найрамдал харилцааны хүрээнд түргэн тусламжийн GRANDSTAREX автомашиныг аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа гардуулан өглөө.
“Даван туулагч” 5 ээж аавд өргөмжлөл гардуулсан бол 2024 онд ХБХХТөвтэй үйл ажиллагаагаа уялдуулж, идэвхитэй хамтран ажилласан 5 ТББ:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо ТББ
- Аутизмтай хүүхдийн эцэг эхийн холбоо ТББ
Даунтай хүүхдийн эцэг эхийн холбоо ТББ
- Дархан Найрамдал Сонсголгүй иргэдийн холбоо ТББ
- Хараагүйчүүдийн холбоо ТББ-ын Тэргүүнүүдэд талархал гардууллаа.
Өдөрлөгөөр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө, урласан бүтээл, даршилсан болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар худалдан борлууллаа.
Өдөрлөгт Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
#Хэнийг ч орхигдуулахгүй тэгш нийгмийг хамтдаа бүтээе.👏
Хамтран ажилласан байгууллага болон сургуулийн хамт олондоо талархал илэрхийлье.
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар
Дархан-Уул аймгийн Боловсролын газар
Дархан Биеийн тамир, спортын газар
@Дархан-Уул Хөдөлмөр-Халамж
Jiguur complex |"Жигүүр" цогцолбор
Darkhan Empathy School
Дархан Политехник коллеж
28/10/2024
24/10/2024