MAX POWER Fitness Club

MAX POWER Fitness Club

Share

Aerobics, Yoga, Spinning, Fitness & Power Lifting gym

Photos from Gym workout chart's post 12/08/2020
17/07/2016

Манай фитнес баяр наадмын хямдрал зарласан байгаа.Үүнд; Оюутан сурагч сарын өнжөөд буюу 7 хоногт 3-4 удаа хичээллэх нь 40-30 мянга,насанд хүрэгч 50-40мянга,өдөр бүр буюу цагын хязгааргүй 70-50 мянга,Спиннинг анги сарын 60 мянга 7 хоногт 3 явах,өдөр бүр буюу 7 хоногт 6 явах сарын 90 мянга.ХЯМДРАЛ СПИННИНГ; 1 хүн ирэл төлбөрөөс 20%,3 ирвэл 30%,5 ирвэл 50% тус тус хямдарч байна.Та бүхэн сайхан наадаарай.МАКС ФИТНЕС 99050670,99785173,

MAX Spring Picnic 15/05/2016

2016.05.14

12/05/2016

Дасгал хийгээд ч жин хасагдахгүй байгаагийн ШАЛТГААН!!!

Хэрвээ та цаг зав гарган дасгал хийж байгаа ч жин тань хасагдахгүй байгаа бол дараах шалтгаануудын аль нэг нь нөлөөлөөд байгаа гэсэн үг. Тиймээс өөртөө дүгнэлт хийж үзээд зөвлөгөөний дагуу арга хэмжээ авбал илүү үр дүнтэй болно.
Буруу хооллолт
Хэрвээ жин хангалттай хасагдаж өгөхгүй байвал эхлээд гал тогоо руугаа өнгийж харах хэрэгтэй.
Зарим хүмүүс зөвхөн жин хасахдаа хэт анхаараад, нөгөө талаас эргээд юугаар бие махбод тань тэжээгдэн нөхөгдөж байгааг тоодоггүй. Хамгийн зөв хооллолт бол мэдээж натурал хүнс.
Дасгал хийсэн өдрөө, эсвэл хүндрүүлсэн дасгалтай өдрөө цардууллаг, нүүрс устай хүнс, тухайлбал төмс, бор будаа, үр тарианы хүнс хэрэглэнэ. Харин дасгалгүй өнжиж байгаа өдрөө аль болох уураг (мах, өндөг, сүү), хүнсний ногоо хэрэглэвэл сайн. Талх, чихэр, мөн ямар нэг савласан, хагас боловсруулсан хүнс хэрэглэхээс зайлсхий. Ядаж хэтрүүлж болохгүй.
Хэтрүүлж идээд байна
Хэрвээ зөв хооллоод байгаа хэрнээ жин олигтой хасагдахгүй байвал хэтрүүлж идээд байгаа гэсэн үг. Уг нь та идэж байгаагаасаа илүү калори шатаах ёстой. Байнга жингээ хэмжих, авч байгаа калорийг тоолох тухай биш, ердөө тэнцвэр барих асуудал.
Өлсөлтөө мэдэрсний дараа бага багаар идэж, бүрэн цадахаасаа наана зогсож сурах хэрэгтэй.
Хоолны бус цагаар хөнгөн хүнсний зүйлс багаар идвэл их хоол идэхгүй.
Жин хасах дасгалаа хэтрүүлээд байна
Дасгал мэдээж сайн. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлбэл асуудалтай.
Гүйлтийн зам, дугуйн дээр 90 минут хичээллэх, эсвэл олон км зайнд гүйх зэргээр өөрийн тэвчээрийг тултал нь гаргасан дасгал хийгээд байвал бие махбод тань түүнд зориулж тэсвэрлэх, энерги нөөцлөх (өөх хуримтлуулах) ажиллагаа явуулдаг. Мөн илүү их идэх хүслийг бас төрүүлдэг гэнэ.
Хүчний дасгал дутагдаад байна
Дан жин хасах дасгалаас гадна тэсвэрийн зарим нэг дасгалыг нэмж өгвөл үр дүнтэй. Энэ нь өөхийг илүү эрчимтэй шатаадаг.
Жишээ нь гар дээр суниах, сууж босох, үсрэлт гэх мэт.
Үндсэн дасгалынхаа дундуур нэмж оруулж өгвөл жин хасахад сайн дэмжлэгэ болно.
Дасгалаа оронцоглоод байна
Хэдэн цаг дасгал хийх тогтмол хэмжээ гэж байхгүй. Энэ нь хүн хүний биеийн онцлогоос хамаардаг. Бэлтгэлд их цаг зарах сайн гэсэн үг биш. Хэрвээ та мэргэжлийн тамирчин биш л бол өдөрт нэг цагаас илүү хийгээд хэрэггүй.
Дасгал нь эрчмээс хамаарна, харин цагаас биш. Эрчимтэй хийх тусам цаг нь богино байх ёстойг санах хэрэгтэй.
Тиймээс бэлтгэлийн танхимд удаан байснаар сайн үр дүн гарна гэж ойлгож болохгүй юм байна.
Сэргэх цаг гаргахгүй байна
Дасгалыг хэт ойрхон хийж бие махбоддоо амрах, сэргэх цаг өгөхгүй байж болохгүй.
Дасгал хийлгүй өнжих, эсвэл өдөр өдрөөр өөр өөр дасгал сэлгэж хийх хэрэгтэй. Биеэ амрааж байх тэр хугацаанд өөх шаталт явагддаг тул маш чухал.
Тогтсон хугацаа, норм гэж байхгүй. Гол нь биеэ сайн чагна. Бие бүрэн амарч сэргээд, дараагийн өдөр хийх боломжтой болох үедээ үргэлжлүүлбэл зохино.
Биеэ дайчлахын хажуугаар бас биеэ гамнахаа мартаж болохгүй.
Бие тань хэт их стресстэй байна
Зөвхөн дасгал хөдөлгөөн дутагдсанаас гадна сэтгэл санааны хувьд стресстэй байвал кортизол хэмээх даавар бие махбодод ихээр ялгарч байдаг.
Энэ даавар нь хүний биед өөх үүсэх явцыг дэмждэг юм.
Тиймээс зөвхөн бие махбодын хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санаагаа эрүүл байлгахад анхаарах нь зүйтэй. Нэг үгээр хэлбэл бүх талаар эрүүл байх нь жин хасахад чухал.

10/05/2016

Сайн уу Максынхан?Ээлжит аялал зугаалга энэ удаа 2016 оны 05-14 бямба гаригт өглөө 07 цагт хөдлөж Сэлэнгэ-ДулаанХааны рашаан-Сайханы хөтөл-Номтын амралт,гэсэн маршрутаар явагдана.Та бүхэн идвэхтэй хамрагдаж эрүүл агаарт нэг өдрийг эрч хүчтэй, хөгжилтэй,зугаатай,өнгөрүүлж хамрагдан оролцохыг урьж байна.Явах хүмүүс нэрсээ бичүүлээрэй!!! Макс Фитнес

Photos 21/03/2016

Маша баавгай 2 амьдрал дээр

Photos 21/03/2016

Манайхан жийлтийн машин дээр хөлөө иймэрхүү байдлаар тавьж хийгээрэй. Хамгийн гол нь нуруу ба өгзгөө суудалдаа маш сайн шахаж суух хэрэгтэй ба огтхон ч өндийлгөж болохгүй. За амжилт!

21/03/2016

Me vs. Gravity

Photos from MAX POWER Fitness Club's post 17/03/2016

Өдөөд ирэх дайсны өөдөөс
Өрсөөд давших нь МОНГОЛ Эрчүүд
Өөрийн гэсэн эх орон, эмэгтэйчүүдээ
Цээжээрээ хамгаалах МОНГОЛ Эрчүүд
МОНГОЛ Цэргийн Баярын мэнд хүргэе!
ЯРУУ АЛДАР ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАГ... УРА УРА УРА :-)

Photos 15/03/2016

Манайхан Цасны баяр 2016-3-12

Photos 14/03/2016
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Darkhan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Хуучин Дархан, Ус сувгийн хажууд Мөнгөн хөөсийн 4 давхарт
Darkhan
00976

Opening Hours

Monday 09:00 - 23:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 23:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 23:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00