Төв аймгийн Адуучдын холбоо

Төв аймгийн Адуучдын холбоо

Share

Нүүдэлчин монгол түмний Адуу дагасан өв соёл

Photos from Төв аймгийн Адуучдын холбоо's post 15/08/2026

Төв аймгийн аварга шалгаруулах АДУУЧИН 5дахь жилдээ Төв аймгийн ЦЭЭЛ суманд 8-р сарын 13,14ны өдрүүдэд 2өдрийн турш өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдлаа.

2025 оны Аймгийн аварга Цээл сумаас тодорсон бол
2026 оны аймгийн аварга адуучин мөн Цээл сумаас төрөн гарлаа Г.Батбаатар 20 насандаа аймгийн аварга адуучин цолонд хүрлээ
🥈2-р байранд Баяндэлгэр сумын адуучин Буянбаатар
🥉3-р байранд Угтаалцайдам сумын харьяат Хаш-эрдэнэ
🥉4-р байранд Лүн сумын харьяат Түвшинбаяр
🥉5-р байранд Лүн сумын адуучин Батгэрэл нар тус тус шалгарлаа.

Мөн аймгийн аварга шалгаруулах хос морьтон тэмцээнд:
-Эрдэнэсант сумаас оролцсон
Доржпүрэв&Янжинлхам тэргүүн байр (ХҮРЭН ХАЛЗАН морьд)
-Цээл сумаас оролцсон Энхбат&Одонтуяа 2-р байр(Зээрд халзан морьд)
-Цээл сумаас оролцсон
Энхбаяр&Ууганцэцэг (Хээр алаг морьд) 3-р байрт тус тус шалгарлаа.

Жороо морины уралдаанд:
Баянчандмань сумын
Шийравын Хээр
Мөнх-оргилын Хул
Баттүшигийн Хүрэн
гээд нэг сумын 3н морь угсарлаа

Дээлтэй бөхийн барилдаанд:
Бүрэн сум харъяат сумын аварга адуучин Адъяабазар түрүүлж
Өндөрширээт сумын харьяат сумын аварга адуучин Найданпэлжээ үзүүрлэлээ
Их шөвөгт заамар сумын Адуучдын холбооны Тэргүүн сумын аварга адуучин Мөнхтүвшин
Батсүмбэр сумын харьяат Регзингийн Атарням нар шалгарлаа

Дэмбээний тэмцээн:
Борнуур сумын харьяат Содномжамц түрүүлж
2-р байрт Эрдэнэсант сумын харьяат Сумъяабазар
3-р байр Угтаалцайдам сумын харьяат Хашбат нар тус тус шалгарлаа

Эмэгтэй саад сүлжих төрөлд: Баяндэлгэр сумын Номин эрдэнэ тэргүүн байр
2-р байранд Баянцогт сумын нарангарав
3-р байр Аргалант сумын харъяат Гэсэржумаа нар тус тус шалгарлаа.

Тус тэмцээнд сэтгэл зүрхээ зориулан хамтран ажилласан бүх хүмүүстэй баярлалаа.

Цээл сумын Сэр одын Тэмүүжин тэргүүнтэй баг хамт олондоо баярлалаа

Хамтран зохион байгуулж Ерөнхий ивээн тэтгэгчээр ажилсан
Эх нутгийн хөгжлийн эзэд ГҮТББ
Б.СЭРГЭЛЭНБААТАР
Г.ГАНЗОРИГ ах нартаа Төв сайхан нутгийн нийт адуучдын нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Нүүдэлчин монгол түмний минь адуу дагасан өв соёл өнө мөнхөд үнэн зөвөөр түгэн дэлгэрэх болтугай!

11/08/2026

Батлан хамгаалах туслах нийгэмлэгээс зохион байгуулан явуулдаг Монгол улсын уран уургач бугуйлч шалгаруулах тэмцээнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат
-Улсын төвийн бүсийн аварга
-Аймгийн аваргын 4-р байр
Улсын төвийн бүсийн 4-р байр
Төв аймгийн төвийн бүсийн аварга
адуучин Батсайханы Бэхбат 2025 онд түрүүлсэн бол өнөө жил ахин түрүүлж үнэнхүү сайн адуучин гэдгээ батлан харууллаа.

Таныг морины босоо цагаан хийморь мөнхөд ивээж байх болтугай.

Photos from Төв аймгийн Адуучдын холбоо's post 07/08/2026

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумнаа зохион байгуулагдсан УЛСЫН ТӨВИЙН АВАРГА шалгаруулах АДУУЧИН тэмцээнд Төв сайхан нутгаа төлөөлөн оролцсон адуучдаас
Төв аймгийн Сүмбэр сумын харьяат Сүмбэр сумын Адуучдын холбооны Тэргүүн
-2025оны аймгийн аваргын 2-р байр
-2025оны аймгийн бүсийн 3-р байр
-Сумын аварга шалгаруулах тэмцээний 3н удаагийн аварга 2удаагийн шагналт байр
Зоригоогын БИЛГҮҮН 4-р байрт шалгарсан сайхан мэдээ дууллаа.
Төв сайхан нутгийн адуучдын өмнөөс халуун баяр хүргэе.
Монгол улсын аварга хэмээх эрхэм цолонд хүрэх болтугай гэсэн ерөөл өргөе.
Нүүдэлчин монгол түмний минь адуу дагасан өв соёл өнө мөнхөд үнэн зөвөөр түгэн дэлгэрэх болтугай.

Мөн дээлтэй бөхийн барилдаанд Төв аймгийн Цээл сумын харьяат Аймгийн аварга адуучин Шимтийн Гантогтох аварга үзүүрлэсэн байна. Урт сайхан уургыг урлаж гоёхон хөвүүлж морь уургалах эрдмийг сайхан эзэмшихийн зэрэгцээ үндэсний бөхөөрөө сайхан барилддаг арал бяр нь тэнцүүхэн залуудаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

06/08/2026

Төв аймгийн Аварга шалгаруулах АДУУЧИН 2026 тэмцээн.

Төв аймгийн Цээл суманд 2026оны 8-р сарын 13,14ны өдрүүдэд өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдах гэж байна.!

✅ЗОРИЛГО:
Нүүдэлчин монгол түмний адуу дагасан өв соёл болох Молор эрдэнэ морио хайрлан хамгаалах, монгол адууг унаж эдлэх, ёс заншлаа хадгалан өвлүүлэх, залуусын авхаалж самбааг шалгаж адууны соёлыг өвлүүлэн хөгжүүлэхэд оршино.

✅ХАМРАХ ХҮРЭЭ:
Төв аймгийн 27 сумын 2026оны аварга шалгаруулах адуучин тэмцээний 1,2,3,4,5-р шалгарсан адуучид оролцоно.

✅ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ:
📌Уурга ташуур шүүрэх
📌Морьтой шургуулж уургалах
📌Явган шургуулж уургалах
📌Эмнэг булгиулах
📌Жороо морины уралдаан
📌Дэмбээ
📌Хос морьтон
📌Эмэгтэй саад сүлжих нэг сумаас (2)

✅ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
📌Төв аймгийн Адуучдын холбоо

✅ХАМТРАН Зохион байгуулагч :
📌Эх нутгийн хөгжлийн эзэд ГҮТББ
📌Монголын Адуучдын Холбоо
📌Цээл сумын Адуучдын холбоо



Төв аймгийн Цээл сум 2026.08.13.14

Холбоо барих:
85110137

31/07/2026

Үндэсний спортын VIII-р их наадмын уран сайхан уургалах төрөлд Төв аймгийн Цээл сумын харьяат
Сумын алдарт уяач
Сумын аварга адуучин
Цээл сумын адуучдын холбооны Тэргүүн
Сэр одын Тэмүүжин 2-р байрт шалгарч Төв сайхан нутаг урамтай сайхан наадаж байна.

31/07/2026

Үндэсний спортын VIII-р их наадмын эмнэг хангал булгиулах төрөлд Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Ганболдын Ариунболд адуучин түрүүлж төв сайхан нутаг урамтай сайхан наадаж байна.

Ингээд төв сайхан нутгаас Монгол улсын аварга адуучин төрөн гарч байна.

31/07/2026

Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Ганболдын Ариунболд адуучин маань Үндэсний спортын VIII их наадмын булгианы төрөлд цэнгүүлсээр +9 оноо хүртлээ чимээ чагнаж сууна.

22/05/2026

🟠Төв аймгийн "Адуучдын холбоо"-ы тэргүүн Ү.Чинзориг: Үндэсний хувцас хэрэглэлээ дээдийн дээд гоёл гэж боддог. Энэ сайхан эдээ эрэмдэглэж биш ЭРХЭМЛЭЖ гоёорой залуусаа

Photos from Төв аймгийн Адуучдын холбоо's post 22/05/2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол адуучин” үндэсний чуулган өнөөдөр Улаанбаатар хот, Төрийн ордонд амжилттай үргэлжилж байна.

Тус чуулганд Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны аймаг, нийслэл, дүүрэг, сумдын адуучид, уяачид, малчид, морьтон түмний төлөөлөл болсон зочид төлөөлөгчид өргөнөөр оролцож байна.

Чуулганы үеэр Монгол адуу, морьтны өв соёл, адуу маллагааны уламжлал, хурдан морины спортын хөгжил, адууны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцож байна.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Dzuunmod?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Tov Erdenesant
Dzuunmod