Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо

Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо, Sports, Erdenet.

Photos from Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо's post 14/03/2026

Хангарьдын авваргууд 2026 03,13

Photos from Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо's post 14/03/2026

МУГД Ш.Бат-Орших багш, МУГТ Д.Нармандах нарын Орхон аймгийн жүдо бөхийн холбооны өсвөрийн шигшээ багийн тамирчидад зориулсан сургалт эхэллээ. Сургалтанд Хангарди спорт клуб, Орхон Ирээдүйн-Одод сургууль, Heroes Дожо, ОХУ-ын Галуут нуурын багийн нийт 200 гаруй тамирчид хамрагдаж байна.
#ХамтынХүчАмжилт

13/03/2026

Gongor Batbold

Photos from Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо's post 13/03/2026

Хангарди аваргын эргэн тойронд. Эгдүү нар

Photos from Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо's post 13/03/2026

Хангарди спорт клубын 2026 оны өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймгийн жүдо бөхийн холбоо Хангарди спорт клуб хамтран амжилттай зохион байгууллаа.🇲🇳 💪 🥋Namuunaa Ariuka Naraa Davaadorj Maral-Erdene Chimeddorj Altansukh DovdonNarka DorjpalamЭрдэнэт Үйлдвэр ТӨҮГ Спорт цогцолбор

Photos from Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо's post 09/03/2026

2026 оны GRAND MASTERS УАШТ, Орхон аймгийн жүдо бөхийн холбооны тамирчид амжилттай оролцлоо. Эрэгтэй 11 алт, 8 мөнгө, 6 хүрэл
Эмэгтэй 2 алт 2 мөнгө
Багийн дүнгээр Тэргүүн байр эзэллээ.
#ХамтынХүчАмжилт

05/03/2026

🥋 ЖҮДО БӨХИЙН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛНА.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш. Бат-Орших багш болон Атланта-1996 Олимпын их наадмын хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Д. Нармандах нарын удирдлага дор жүдо бөхийн сургалт, практик семинар зохион байгуулагдах гэж байна.

📚 Семинарын агуулга:
• Жүдо бөхийн үндсэн техник, арга барил
• Орчин үеийн барилдааны тактик
• Бэлтгэлийн арга зүй
• Тамирчдын алдаа засах практик зөвлөгөө
• Дасгалжуулагч болон тамирчдад зориулсан туршлага хуваалцах сургалт

📍 Байршил: (Хангарди палас)
📅 Огноо: (2026оны 03.14-15нд)
⏰ Цаг: (Өглөө 09:00-11:00, өдөр 15:00-17:00)

📞 Бүртгэл, мэдээлэл:
Утас: (88116131, 88034220, 99107374)

Ерөнхий зохин байгуулагч:
Орхон аймгийн жүдо бөхийн холбоо.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарди спорт цогцолбор.

✨ Жүдо бөхийн мэдлэг, ур чадвараа ахиулж, туршлагатай дасгалжуулагчаас суралцах боломжийг бүү алдаарай!
#ХамтынХүчАмжилт

Photos from Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо's post 04/03/2026

2026 оны Хангарьд спорт клубын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Photos from Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо's post 26/02/2026

🥋АТЛАНТА-1996 🇲🇳
Олимпын их наадмын хүрэл медальт
Монголын жүдогийн анхны ази тивийн аварга Зууны манлай жүдоч МУГТ Д.Нармандахын нэрэмжит тэмцээн 1996-2026 онд тасралтгүй зохион байгуулагдсаны 30 жилийн ой, Эрин зууны бахархал Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд Өсвөр үе, Залуучуудын насны ангилалаар 2026.05.06-10 хооронд
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хангарди паласст зохион байгуулагдах гэж байна Та бүхэнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Namuunaa AriukaNarka Dorjpalam

Photos from Орхон Аймгийн Жүдо Бөхийн Холбоо's post 08/02/2026

2026оны 02 дугаар сарын 07 ны өдөр Орхон аймгийн аварга шалгаруулах Жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Орхон аймгийн 19 сургуулийн 200 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж жин тус бүрт аваргуудаа тодорууллаа.
Тэмцээний шилдэгүүдээр
🏆 бага нас: Э. Хүсэлбат
🏆охид: О. Очгэрэл
🏆дунд, ахлах нас: О. Энх-Өрлөг
🏆Ippon trophy: М. Ганхөлөг нар шалгарлаа.
Биднийг үргэлж дэмжин ажилладаг Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн БТСГ, Ирээдүйн-Одод сургууль, Хангарьд спорт клуб, Агула Абу ххк, Арвилах ххк, Blounge, Багш дасгалжуулагч болон Хүндэт эцэг, эхчүүддээ маш их баярлалаа.
#ХамтынХүчАмжилт

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Erdenet?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Erdenet