Нарны мөргөл иогийн төв

Нарны мөргөл иогийн төв

Share

Манай төв нь иогоор дамжуулан Эрдэнэт хотын иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хувь нэмэр оруулах эрхэм зорилготой.

12/08/2026

2.4.6 өдрийн өглөөний 08.30 ангиа орж байна
1. 3.5 өдрийн оройн анги 17-ноос эхлэнэ бүртгэл явагдаж байна.

09/08/2026

8/10 эхлэх ангидаа элсэлт авна

07/08/2026

8 сарын 10 наас 1.3.5 өдрийн оройн 18.30 , 2.4.6 өдрийн өглөөний 08.30 ангиа орж эхлэнэ. Хаяг :Эрдэнэт 1 микр Мэлмий төвийн 3 давхарт 302 тоот
Утас :89053523

29/06/2026

Зуны дунд сарын шинийн 15 буюу
06 сарын 29-ний Даваа гарагт 18.30 - аас Сарны мөргөл хийнгээ Тэргэл саранд #хүсэл шивнэх бясалгал хийхийг хүсвэл амжиж бүртгүүлээрэй. Хүний тоо хязгаартай
Хаяг : 1микр Мэлмий төвийн 3 давхарт
Төлбөр : 15000 төгрөг
Данс: 5127053293 гүйлгээний утга дээр утас нэрээ бичээрэй 🙏🙏🙏

✌САРНЫ МӨРГӨЛ 🌝
Сарны үйлчлэл хүний амьдрал ахуй, өсөлт хөгжилт, үйл явдалд онцгой нөлөөлнө. Түүнийг өөртөө хамгийн их мэдэрдэг нь эмэгтэйчүүд юм. Эмэгтэйчүүдэд тодорхой насны үеэс эхлэн сарын хир үзэгдэж, биеийн энергид олон талын өөрчлөлт оруулна. Энэ өөрчлөлтийг өөрийнхөө хүсэл мөрөөдөл, чадамжаа зөв ашиглахад чиглүүлэх явдал нь эрүүл оршихуйн нэгэн чухал үзүүлэлт болно. Сарны мөргөл нь оюун санаа, бие махбод сэргэн, эрч хүчийг мэдэрдэг бол стресс бухимдал ихтэй өнөөгийн цаг үед сарны мөргөлийг хийснээр:

🌕Aлжаал ядаргаа тайлагдана
🌔Аарцаг ташааны уян хатан чанар сайжирна.
🌓Cэтгэл хөдлөл намжиж оюун санааг тогтворжуулдаг.
🌒Aмар амгалан тайвшралыг мэдэрдэг
🌛 Сайн унтаж амарна.
🌙эмэгтэйчүүдэд сайн болно. Өндгөвчний үйл ажиллагааг дэмждэг хүүхэдтэй болох магадлал нэмэгднэ🤰

03/06/2026

6сарын хуваарьтай танилцана уу,
6сардаа бүтэн хичээллээд 7сардаа амарна

Photos from Нарны мөргөл иогийн төв's post 09/05/2026

Энергийн 7 хүрдийг тэнцвэржүүлэх 4өдрийн эрчимжүүлсэн сургалтандаа таныг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг 99363861 утсаар авна уу🤗

Photos from Нарны мөргөл иогийн төв's post 05/05/2026

Манай Нарны мөргөл иогийн төв Кришна Мандир ведийн соёлын төвтэй хамтран явуулсан сургалт маань амжилттай, үр өгөөж дүүрэн сайхан өндөрлөж, олон хүний сэтгэлд хүрсэн гэгээлэг өдрүүд болон үлдлээ.

Энэ удаагийн сургалт зөвхөн мэдлэг хуваалцсан цаг байгаагүй,
харин хүн бүр өөрийн дотоод ертөнц рүү өнгийж,
өөрийгөө шинээр таньж эхэлсэн үнэ цэнтэй аялал байлаа.

Хичээл бүрт тууштай сууж, сэтгэл зүрхээ нээж,
өөрийгөө таних энэ замд чин сэтгэлээсээ хамт алхсан зочид та бүхнээ харах бүрт сэтгэл үнэхээр баяслаа.
Энэ сургалтыг дахин дахин үргэлжлүүлэхийг хүсэж,
илүү гүнзгий мэдлэг, илүү гүн ухаарлыг хүлээн үлдсэн та бүхний тэр сайхан хүсэл
энэ өдрүүдийн хамгийн том утга учир байлаа.

Халуун дулаан уур амьсгал, чин сэтгэлийн оролцоо,
нээлттэй зүрх, гэрэлтэй харц бүхэнд тань гүн талархал илэрхийлье.
Та бүхэн энэ сургалтын жинхэнэ өнгө, үнэ цэнэ нь байлаа.

Өөрийгөө таних энэ сайхан аялал энд өндөрлөөгүй,
харин илүү гүн, илүү уужим түвшинд үргэлжлэх болно.
Тууштай сууж, дотоод ертөнцөө зоригтойгоор нээсэн та бүхэнтэйгээ
удахгүй гүнзгий шатны хичээлээр дахин уулзахын ерөөл өргөе. 🙏

Тэр хүртэл хүн бүр дотроо асаасан гэрлээ нандигнан тээж,
өөрийн замдаа улам тод гэрэлтэн алхах болтугай.

27/04/2026

Өнгөрсөн 3 өдрийн сургалтын хамгийн сайхан нь, ирсэн зочид маань зөвхөн сууж сонсоогүй. Үнэхээр ойлгохыг хүсэж, дотогшоо өнгийж,
өөрийгөө таних хүсэлдээ хөтлөгдөн хичээлдээ бүхэлдээ уусан оролцсон тэр орон зай байлаа.
Хичээл дууссан ч хүмүүс яарч тарсангүй.
Хэн нэгэн нь дотроо бодол тээж, хэн нэгэн нь чимээгүйхэн мэдэрч, хэн нэгэн нь асуулттайгаа үлдэж, өөртэйгөө хэсэгхэн ч болов хамт байхыг хүсэж байлаа.
Энэ бол зүгээр нэг сургалт биш, өөрийгөө ойлгож эхлэх чимээгүй сэрэлт байлаа.
Ийм сайхан эрч хүч, чин сэтгэлийн оролцоо,
гүн анхаарал авчирсан нийт зочдодоо талархлаа.
Мөн ийм гүн агуулгыг энгийн атлаа ойлгомжтой, сэтгэлд хүрэхээр дамжуулж, өөрийгөө таних энэ аялалд биднийг хөтөлсөн багшдаа гүн талархал илэрхийлье.
Дотоод амар тайванд хүрэх аялал үргэлжилсээр…
5 сарын 1–3-ны сургалтандаа үргэлжлүүлэн суралцаж илүү нарийн гүн мэдлэгийг хамтдаа шимтэн сонсоцгооё🥰
📍 Хаяг: Мэлмий төвийн 3 давхарт, Нарны мөргөл иогийн төв
📞 Холбоо барих: 99363861 | 99554787

Photos from Нарны мөргөл иогийн төв's post 27/04/2026

Өчигдрийн хичээл нэг чухал зүйлийг маш тод ойлгууллаа.
Бид ихэнхдээ зовлон жаргалаа гаднаас хайж,
хүнээс, нөхцөлөөс, хувь тавилангаас шалтгаалж байна гэж боддог.
Гэвч зовлон жаргалын жинхэнэ шалтгаан гадна биш,
түүнийг хүлээн авч буй дотоод төлөв,
түүнийг бүтээж буй бодол, үйлдэл, ухамсарт оршдог юм байна.
Өчигдрийн хичээлээр
байгалийн үндсэн төлөв чанарууд,
карма буюу үйлийн үр,
зовлон жаргалын шалтгаан,
түүнийг танин мэдэж даван туулах арга замын тухай гүн ойлголт авлаа.
Бидний туулж буй бүхэн санамсаргүй биш.
Өнөөдрийн бодол, үг, үйлдэл бүр
маргаашийн амьдралын үрийг тарьж байдаг.
Үүнийг л карма буюу үйлийн үр гэж ойлгож болно.
Зовлон бол шийтгэл биш,
харин ухамсар сэрээх дохио юм.
Жаргал бол аз биш,
харин зөв ойлголт, зөв хандлага, зөв амьдралын үр юм.
Амьдралд тохиолдож буй зүйлсийг өөрчилж чадахгүй үе байж болно,
гэхдээ түүнийг хэрхэн хүлээн авч,
юу болгон хувиргах нь бидний ухамсрын сонголт байдаг.
Жинхэнэ өөрчлөлт гаднаас биш,
дотроос эхэлдэг.
Шалтгаанаа таньсан хүн
үр дагавартайгаа ухаалгаар харьцаж сурдаг.
Өөрийгөө таньсан хүн
зовлонгоо ч давж, жаргалаа ч зөв бүтээж сурдаг.
Өчигдрийн хичээл мэдлэг өгөхөөс илүү
өөрийгөө, амьдралаа,
туулж буй бүхнийхээ жинхэнэ шалтгааныг эргэж харах гүн урилга байлаа.
Зовлон жаргалын жинхэнэ шалтгааныг танина гэдэг
амьдралаа шинээр таньж эхлэхийн нэр юм.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Erdenet?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Нарны Мөргөл Иогийг төв, Эрдэнэт, 89053523, Https://maps. Google. Com/?cid=895439363088649738
Erdenet