BUBL - Өлгий Лиг

BUBL - Өлгий Лиг

Share

Баян-Өлгий аймгийн "ӨЛГИЙ" лигийн албан ёсны фэйсбүүк хуудас. (Official page of Bayan-Ulgii Basketball League)

21/05/2026

🚨 МЭДЭГДЭЛ 🚨

Өмнө нь тодорхой шалтгааны улмаас хойшлогдоод байсан
BUBL-Өлгий Лиг маань анхны товлосон хугацаандаа буюу
📅 2026.06.06-ны өдөр зохион байгуулагдахаар болсныг албан ёсоор мэдэгдэж байна.

16/05/2026

📢 МЭДЭГДЭЛ

Энэ жилийн Өлгий лиг зохион байгуулалтын болон бусад тодорхой шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгааг мэдэгдэж байна.

Тэмцээнийг дэмжиж, оролцохоор бэлтгэж байсан нийт баг, тамирчид, хөгжөөн дэмжигчдээсээ хүлцэл өчиж байна.
Шинэ тов гармагц албан ёсоор дахин мэдээлэх болно.

Баярлалаа.
Өлгий лигийн зохион байгуулах хороо

08/03/2026

🎀Нийт охид бүсгүйчүүддээ "ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН" мэндийг хүргэе💝

18/02/2026

Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

14/02/2026

Талбай дээр зүрх сэтгэлээ зориулдаг тамирчиддаа,
Талбайн гаднаас зүрх сэтгэлээрээ дэмждэг та бүхэндээ
Happy Valentine’s Day! ❤️

31/12/2025

Баян-Өлгий аймгийн Өлгий лигийн зүгээс нийт тамирчид, дасгалжуулагчид, дэмжигчид болон спортод хайртай та бүхэндээ ирж буй
🎄Шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.🎉
Ирэх ондоо эрүүл энх, амжилт бүтээл дүүрэн, спортын их амжилтаар арвин байхыг хүсэн ерөөе.🥂🥂🥂

05/08/2025

🏀 ӨЛГИЙ ЛИГ-2025 – ТАЛАРХАЛ

🧱 ӨЛГИЙ ЭКО ЦЕМЕНТ ХХК

👥 Үүсгэн байгуулагчид – С.Серикжан, Ж.Бекжан, А.Серуен

🧱 Барилгын материал, тэр дундаа цемент нийлүүлэлтийн чиглэлээр
Баян-Өлгий аймагт тогтвортой ажиллаж буй тус байгууллага
залуусын спортын тэмцээн, хөгжлийг дэмжиж
Өлгий Лиг-2025-ийн ивээн тэтгэгч болсон нь үнэхээр үнэ цэнтэй оролцоо байлаа.

👥 Үүсгэн байгуулсан С.Серикжан, Ж.Бекжан, А.Серуен нарын зүгээс
биднийг дэмжсэнд гүнээ талархаж байна.

🏀 Спортод итгэдэг, орон нутгийн хөгжлийг зөв талаас нь хардаг,
хамтын урагшилтыг чимээгүйгээр дэмждэг залуус нэмэгдэж буй нь
бидний хувьд том хүч, том найдвар юм.

🙏 Бид та бүхний дэмжлэгт үнэлж баршгүй талархаж,
цаашдын хамтын ажиллагаа улам гүн, бат бэх байгаасай хэмээн хүсэн ерөөе.



05/08/2025

🏀 ӨЛГИЙ ЛИГ-2025 – ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧИД ТАЛАРХАХ НЬ

🛒 Айс Транзит ХХК

💼 Ерөнхий захирал – Б.Нурбек

Итгэл өгнө гэдэг бол хамт эхэлж, хамт хариуцлага хүлээнэ гэсэн үг.
Өлгий Лиг-2025 тэмцээний анхны алхмуудад итгэж,
тууштай дэмжсэн ерөнхий ивээн тэтгэгчдийн нэг бол
Айс Транзит ХХК болон захирал Б.Нурбек юм.

📦 Хүнсний нийлүүлэлт, бөөний худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг
Айс Транзит ХХК нь зөвхөн бизнес эрхэлдэг биш —
орон нутгийн идэвхтэй, эрүүл, спортод дуртай залуу үеийг дэмждэг
нийгмийн хариуцлагатай байгууллага гэдгээ бодитоор харуулсан.

Өлгий Лигийн нийт баг, тамирчид, зохион байгуулагчдын нэрийн өмнөөс
гүн талархал илэрхийлье.



05/08/2025

🏀 ӨЛГИЙ ЛИГ-2025 – ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧИД ТАЛАРХАХ НЬ

🏛️ Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч

💼 К.Бахытжан

Спортыг дэмжинэ гэдэг бол залуу үеэ дэмжиж байна гэсэн үг.
Тэр тусмаа орон нутагт залуусын хөгжлийг цогц байдлаар дэмждэг бодлогын түшиг
манай лигийн ард зогсож байгаад бид бахархаж байна.

📍 Өлгий Лиг-2025 тэмцээнийг бодитоор, сэтгэлээр, итгэлээр дэмжиж
төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны жинхэнэ үлгэр жишээг харуулсан
аймгийн ЗД Орлогч К.Бахытжан танд гүн талархал илэрхийлье.

🏀 Таны оролцоо зөвхөн ивээн тэтгэгч биш —
ирээдүйн спортын бодлогыг дэмжих төрийн итгэлцэл байсан.

🎯 Аймаг орон нутгийн удирдлагын зүгээс залуу үеийн хөгжлийг
спортоор дамжуулан дэмжиж буй энэ бодит оролцоо
Өлгий лигийн үнэ цэнийг улам тодорхой болгосон билээ.

🙏 Та бидэнд зөвхөн дэмжлэг бус — итгэл өгсөн.
Ирээдүйн хамтын зорилго, шинэ түвшний спортын хөгжлийн төлөө
хамтран ажиллах итгэлтэй байна.



Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ölgiï?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Баян-Өлгий Өлгий 8-р баг, Ах хус тау, 26 гудамж 09 тоот
Olgii
83000

Opening Hours

Monday 09:00 - 17:00
18:00 - 19:00
Tuesday 09:00 - 17:00
18:00 - 19:00
Wednesday 09:00 - 17:00
18:00 - 19:00
Thursday 09:00 - 17:00
18:00 - 19:00
Friday 09:00 - 17:00
18:00 - 19:00
Saturday 09:00 - 17:00
18:00 - 19:00
Sunday 09:00 - 17:00
18:00 - 19:00