21/07/2026
Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн тамирчид, Silver Fins клуб болон Улаанбаатар хотын Сэлбэ клубын тамирчдын 3 клубын хамтарсан 21 хоногийн бэлтгэл албан ёсоор эхэллээ.
Энэхүү хамтарсан бэлтгэл нь тамирчдын ур чадвар, бие бялдрын бэлтгэл, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэхээс гадна багийн ажиллагаа, харилцан туршлага солилцох, шинэ нөхөрлөлийг бий болгох чухал ач холбогдолтой юм.
Ирэх 21 хоногийн хугацаанд бүх тамирчид сахилга бат, хичээл зүтгэл, эв нэгдлийг эрхэмлэн, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, өмнөхөөсөө илүү хүчтэй, илүү чадварлаг болохын төлөө хамтдаа хичээнэ гэдэгт итгэлтэй байна.
🏊🏼🏊🏼Silver Fins клуб 🏊🏼🏊🏼
09/07/2026
🏊♂️Бүх тамирчин шавь нар болон эцэг эхчүүдийн анхааралд
Сүүлийн өдрүүдэд гол, мөрөнд осолдож, живэх тохиолдол эрс нэмэгдэж байна.
Иймд манай бассейнд хичээллэдэг бүх хүүхдүүдийг гол, мөрөнд сэлэхгүй, усанд орохгүй байхыг хатуу анхааруулж байна. Бассейнд сэлж сурсан нь байгалийн задгай усанд аюулгүй гэсэн үг биш юм. Голын урсгал, усны гүн, хүйтэн температур зэрэг нь маш их эрсдэл дагуулдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ байнгын хараа хяналт тавьж, гол мөрөн болон бусад задгай усанд ганцааранг нь болон хараа хяналтгүйгээр оруулахгүй байхыг хүсье.
Хүүхэд бүрийн амь нас, аюулгүй байдал хамгийн чухал.
07/07/2026
Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэдэх “Усан спорт сургалтын төв”, Багануур дүүргийн Усан спорт сургалтын төв, Silver Fins клубын тамирчид хамтран 14 хоногийн хамтарсан бэлтгэлийг амжилттай зохион байгууллаа.
Энэ хугацаанд тамирчид зөвхөн ур чадвараа ахиулаад зогсохгүй бие биенээсээ суралцаж, туршлага солилцон, нөхөрлөлөө бататгаж, багаар ажиллах чадвараа улам хөгжүүллээ. Хамтарсан бэлтгэл нь шинэ техник, арга барил эзэмших, бие биедээ урам зориг өгөх, хамтын амжилтын үнэ цэнийг мэдрэх сайхан боломж болсон 14-н хоногийн хамтарсан бэлтгэл сургуулилт болж амжилттай өндөрлөлөө.Юуны өмнө Сэлэнгэ УССТ-н багш дасгалжуулагч Бямбарагчаа болон Багануур дүүргийн багш дасгалжуулагч Харцага нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөе.Хүндэтгэсэн:Silver fins багийн багш дасгалжуулагч:Э.Давхарбаяр.
01/07/2026
2026 оны 06 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Буйр нуурт зохиогдсон “Blue Mongolia Buir 2026” 🏊задгай усанд сэлэлтийн ОУ-ын тэмцээнд 10 улсын 150 гаруй тамирчин өрсөлдлөө. Уг тэмцээнд Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн “Silver fins”клубын 12 тамирчин өрсөлдөж 28 алтан медаль, 11 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 1 дүгээр байр эзлэж тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Тэмцээнд амжилт гарган оролцсон тамирчдын нэрс:
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Ганцог
1500 м Алтан медаль
500 м Алтан медаль
4х500 м буухиа Алтан медаль
Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн биологич С. Булган-Очир
1500 м Алтан медаль
500 м Алтан медаль
4х500 м буухиа Алтан медаль
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн М.Оюунсүрэн
3000 м Алтан медаль
1500 м Алтан медаль
500 м Алтан медаль
4х500 м буухиа Алтан медаль
Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Санхүү тасгийн дарга, ахлах нягтлан бодогч, ахмад Б.Баяржаргал
5000м Алтан медаль
3000 м Алтан медаль
1500 м Алтан медаль
500 м Алтан медаль
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн усчин- аврагч ахлах ахлагч Э.Давхарбаяр
1500 м Мөнгөн медаль
500 м Алтан медаль
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн усчин- аврагч дэд ахлагч Б.Азбаяр
3000 м Хүрэл медаль
1500 м Хүрэл медаль
-Хонгорхатан ХХК С.Содмандах
5000м Алтан медаль
3000м Алтан медаль
1500м Алтаг медаль
500м Алтан медаль
4х500м буухиа Мөнгөн медаль
Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын газрын нийтийн биеийн тамирын аргазүйч З.Отгонбаяр
1500 м Мөнгөн медаль
500 м Алтан медаль
Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Эрдэнэбаяр
3000 м Мөнгөн медаль
1500 м Алтан медаль
500 м Алтан медаль
4х500 буухиа Мөнгөн медаль
Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Э.Намуунаа
1500 м Алтан медаль
500 м Алтан медаль
4х500 буухиа Алтан медаль
4х500 буухиа Алтан медаль
Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Э.Номин-Эрдэнэ
1500 м Алтан медаль
500 м Мөнгөн медаль
4х500 буухиа Алтан медаль
4х500 буухиа Мөнгөн медаль
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч Б.Тэмүүлэн
3000 м Мөнгөн медаль
1500 м Мөнгөн медаль
500 м Мөнгөн медаль
4х500 буухиа Мөнгөн медаль.
06/06/2026
🏊♂️ Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төвийн 7 тамирчин 2026 оны 06 сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Усанд сэлэлтийн Мастерсын Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, спортын өндөр ур чадвар, тэсвэр хатуужлаа гайхууллаа.
Та бүхний гаргасан амжилт бол хамт олон, аймаг орон нутгийн бахархал юм.
Тэмцээнд:
-Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч Б.Ганцог
Мэлхий 50 алтан медаль 🥇
Мэлхий 200 алтан медаль 🥇
Мэлхий 100 хүрэл медаль🥉
Ар 100 мөнгөн медаль🥈
Ар 200 хүрэл медаль🥉
Өвөр 200 хүрэл медаль🥉
Дельфин 50 хүрэл медаль🥉
4х50 өвөр хүрэл медаль🥉
-Сэлэнгэ аймаг Усан спорт сургалтын төвийн арга зүйч Д.Сэлэнгэ
Мэлхий 100 мөнгөн медаль 🥈
- Сэлэнгэ Шуудан үйлчилгээний газрын Ачаа тээврийн зохиуцуулагч З.Сансар
4х50 өвөр хүрэл медаль 🥉
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн М.Оюунсүрэн
Өвөр 50 хүрэл медаль🥉
Ар 50 хүрэл медаль🥉
Мэлхий 200 хүрэл медаль🥉
Мэлхий 100 хүрэл медаль🥉
4х50 өвөр хүрэл медаль🥉
-Сэлэнгэ аймгийн Зоонууз өвчин судлалын төвийн биологич С.Булган-Очир
Ар 200 хүрэл медаль🥉
-Хонгорхатан ХХК С.Содмандах
4х50 өвөр хүрэл медаль 🥉
Нийт 17 медаль авч үүнд: 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль авч маш их амжилт хөлс хүч гарсан байна.
Тэмцээнд оролцсон залуучууд, эгч, найз, нөхөд, дүү нартаа халуун баяр хүргье Сэлэнгэ аймагт Усан спортыг хөгжүүлж яваа та нартаа маш их баярлаж бахархаж байна.
Цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт, хурд хүч, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе! 👏🥇
01/06/2026
Сэлэм загас клубын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээнд Silver Fins багийн 10-н тамирчин оролцож.
Энэхүү тэмцээнд нийт 712 тамирчин өрсөлдөж байна. БНХАУ🇨🇳, Орос🇷🇺, Канад🇨🇦, БНСУ🇰🇷-аас тамирчид байна.
Үүнд: манай клубын арван тамирчин
1 алт, 10 мөнгө, 2 хүрэл медаль явж нийт 13 медаль дээд насанд нийт дүнгээр 10 дугаар байранд орсон амжилтай оролцлоо.
3 дугаар сургууль Б.Лхагвацэрэн мэлхий 100м алтан медаль
3 дугаар сургууль Б. Төрмөнх Дельфин 100м мөнгө, өвөр 50 м хүрэл медаль
1 дүгээр сургууль Б. Анхбаяр Ар 100 м хүрэл медаль
АШУҮИС-ын 2 дамжаа Б.Номин
Өвөр 50 мөнгө, өвөр 100 мөнгөн медаль
Мэлхий 50, мэлхий 100 мөнгөн медаль
Ар 50 мөнгө, ар 100 мөнгөн медаль
Дельфин 50 мөнгө, дельфин 100 мөнгөн медаль
Бусад тамирчид маань хувийн амжилтаа ахиулсан туршлага дүүрэн тэмцээн болж дууслаа.
30/05/2026
💙🏊♂️ Silver Fins клубын 12-р ангиа төгсөж буй тамирчин шавь нартаа,
Мөнгөн хонхны баярын халуун мэнд хүргэе! 🔔✨
Усан спортын замналд хамтдаа хөдөлмөрлөж, ялалт амжилт, баяр гуниг бүхнийг туулсан та бүхнээрээ багш, нь үргэлж бахархдаг. Өнөөдөр та бүхэн амьдралынхаа нэгэн сайхан босгыг алхаж, хүүхэд насны дурсамжаа үдэн, шинэ ирээдүй рүүгээ тэмүүлж байна.
Спорт та бүхэнд тэсвэр хатуужил, сахилга бат, нөхөрлөл, бууж өгдөггүй занг өгсөн гэдэгт итгэлтэй байна. Цаашдын амьдралд тань энэ бүхэн хамгийн том хүч болж, хүссэн мөрөөдөл бүрт тань хүргэх болтугай. 🌊🏅
Silver Fins клубын нэрийг үргэлж өндөрт өргөж, эрч хүчтэй, зоригтой, гэрэлтэй ирээдүй рүү тэмүүлээрэй.
Та бүхэндээ аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье! 💙
🔔 Мөнгөн хонхны баярын мэнд хүргэе! ✨
30/05/2026
Сэлэм загас клубын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээнд Silver Fins багийн 10-н тамирчин оролцож байна тэмцээний 2 дахь өдрийн байдлаар 5 мөнгө, 1 хүрэл медальтай явж байна.
Энхүү тэмцээнд нийт 712 тамирчин өрсөлдөж байна. БНХАУ🇨🇳, Орос🇷🇺, Канад🇨🇦, БНСУ🇰🇷-аас тамирчид байна