Swann dance fitness

Swann dance fitness

Share

Илүүдэл жингээ хөлс болго
Хөдөлгөөний дутгадлаа бүжги

27/02/2021

#Эрхэмсэг #бүсгүй #таньд

💎Гоёмсог үс ба бат бэх хумс бол таны бодит гоо үзэсгэлэн билээ!

💆‍♀️💅💫ҮС БА ХУМСЫГ БЭХЖҮҮЛЖ, ХУРДАН УРГУУЛНА.

💯 үр дүнтэй бүтээгдэхүүн маань...

👉Beauty Vitamins иж бүрдэл
Биотин, фолийн хүчил болон бусад В-ийн бүлгийн аминдэмүүд нь гоо сайхны голлох аминдэмүүд бөгөөд үс, хумсны кератины бүтцийг тэжээж, шинэчлэхэд шаардагддаг.

✅Фолийн хүчил
В9 аминдэм нь гоёмсог бөгөөд өтгөн үстэй болохыг мөрөөддөг гоо бүсгүйчүүдэд маш чухал юм. В9 эсийг хүчилтөрөгчөөр хангаж, үсний уутанцарын өсөлтийг идэвхижүүлнэ.

✅Биотин
Үс, арьс ба хумсны гоо үзэсгэлэнг хариуцна. Түүний дутагдал тэдгээрийн гадаад үзэмжинд шууд л нөлөөлнө. Үс ба хумсны өсөлт, шинэчлэлд шаардлагатай ашигтай бодисуудын солилцоонд оролцоно.
Пантотений хүчил
Хэрэв таны үс ба хумс хуурайшиж, хугарсан бол шаардагдана. Усны тэнцвэрийг хадгалж, кератины ширхэнцэрийн бат бэх чанарыг дэмжинэ.

✅Никотинамид
Маш ховор бодисуудын бүлэгт хамаарна, мөн РР эсвэл В3 аминдэм гэж алдаршсан. Цусны эргэлтийг хэвийн болгоно, исэлдэлтийн эсрэг гайхалтай бодис, үсний ургалтыг хурдасгана, үсний уутанцарын тэжээлийг сайжруулна.
В-ийн бүлгийн бусад аминдэмүүд (B1, B2, B6, B12)
Хүний биемахбодийн амин чухал олон үйл явцуудад нөлөөлнө: дааврын ажиллагааг дэмжиж, уургийн ба липидийн солилцоог хэвийн болгоно. B1 кератин үүсэхэд нөлөөлнө, B2 эсийн амьсгалах үйл явцад оролцоно, тэрээр байхгүй бол хуйх тослогдож, үсний үзүүр хуурайшина; B6 биемахбодийн бодисын солилцоог хэвийн болгоно, B12 үс уналтыг багасгаж, гундахаас сэргийлнэ.

✅А аминдэм
Үнэт бодис, дутагдахад үс хугарч, хуурайшина, шингэрч, хүч чадлаа алдана. Арьс ба үсний гадаад үзэмж, эрүүл байдлыг дэмжихэд шаардлагатай. Үсийг эрүүлээр гэрэлтүүлж, хөвсийлгөж, хуурайшилттай тэмцэнэ.

✅С аминдэм
Бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлнө, хүний биед хэрэгтэй маш чухал аминдэм юм. Үс ба хумсанд маш тустай. Үсний уутанцарыг зөв тэжээж, хагтай үстэй, хуурайшсан ба хугарамтгай хумстай хүмүүст шаардлагатай.

✅Е аминдэм
Исэлдэлтийн эсрэг маш хүчирхэг бодис, биеийн ерөнхий байдлыг сайжруулна. Е аминдэм дутагдахад үс унаж, себорея үүсэхэд хүргэнэ. Арьсан доорхи тос ялгаралтыг зохицуулна, үсний уутанцарыг тэжээж, ургалтыг нь идэвхижүүлнэ, хүчилтөрөгчийн амьсгалыг хэвийн болгоно.

✅К1 аминдэм
Цусны бүлэгнэлтийг зөв зохицуулж, эмэгтэйчүүдийн гоо сайханд эерэгээр нөлөөлөх бүрэлдэхүүн хэсгүүд үүсэхэд нөлөөлөх чухал аминдэм. K1 аминдэм хумсны ялтас ба ясны эдийг бэхжүүлэх остеокальцины нийлэгшилтэнд оролцоно.
ГОО САЙХАН, ГЭРЭЛ ГЭГЭЭ БА ХҮЧ ЧАДАЛ

✅Beauty Minerals иж бүрдэл
Найман бьюти эрдсүүд – кальци, магни, йод, селен, марганец, зэс, цайр, төмөр. Үс, хумсны гадаад үзэмжийг сайжруулж, тэдгээрийг илүү бат бөх, эрүүл болгоно.

✅Кальци
Хүний биед насан туршид нь хуримтлагдаж, биеийн ерөнхий жингийн ойролцоогоор 2%-ийг бүрдүүлнэ. Яс, үс, хумсыг бат бэх байлгаж, булчингийн идэвхийг ба нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн ажиллагааг дэмжинэ.

✅Магни
Эмэгтэйчүүдийн гоо сайхан ба эрүүл мэндийг дэмжих маш чухал элемент. Магни сайн шингэхийн тулд кальцитай хамт биемахбодид орох ёстой. Үс уналтаас сэргийлж, хумсыг бат бэх ба эрүүл байлгахад тусална. Цусны даралтыг ба нүүрс-усны солилцоог хэвийн болгоно.

✅Йод
Бамбай булчирхайны зөв ажиллагаанд нөлөөлөх гол элемент, биемахбодид ялгарахгүй. Йод дутагдахад үс хугарамтгай болох, хумс үе давхраараа салах, арьс батгаших зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хумсны ялтасыг бэхжүүлж, хумс ургалтыг хурдасгана, хумсны чанарт сайнаар нөлөөлнө. Үсний уутанцарыг бэхжүүлж, үс унахаас сэргийлнэ.

✅Селен
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд маш чухал эрдэс. Селен оролцохгүй бол өөх тосны, нүүрс-усны ба уургийн солилцоо, бодисын солилцоо зөв явагдахгүй. Е аминдэм ба йодын үйлчилгээг нэмэгдүүлэх исэлдэлтийн эсрэг хүчирхэг бодис. Хумсны ялтасыг онцгойд бэхжүүлж, үсний хугаралтыг багасгаж, арьсыг эрүүлээр гэрэлтүүлнэ.

✅Марганец
Марганцийн дутагдлаас үс эрт бууралтдаг. Марганцийн ачаар С, Е ба В-ийн бүлгийн аминдэмүүдийн солилцоо хэвийн явагдана. Эрдэс нь шинэ эс үүсч хөгжих үйл явцуудад нөлөөлж, эдийг эдгээж, бодисын солилцоог зөв явуулна. Энэ эрдэс байхгүй бол арьсны бүрэн бүтэн байдал алдагдана.

✅Зэс
Хүний биед агуулагдах хэмжээгээрээ гуравт ордог бичил эрдэс. Зэс нь төмрийн солилцоонд оролцож, холбогч эдийн хөгжилд шаардагдана. Гоо сайханы чухал бүрэлдэхүүн хэсэг: арьсны залуу нас ба таталт, үсний гялалзах өнгийг хариуцах коллаген болон эластиний нийлэгшилт зэс байхгүй бол явагдахгүй.

✅Цайр
Бодисын солилцооны олон тооны үйл явцуудыг хангах 200 гаруй энзимуудын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Цайр дутагдахад хумсан дээр цагаан толбо үүснэ. Үсний уутанцар, үсний голч ба хумсны ялтасны протеины бүтцийг дэмжинэ. Цайр нь коллагений ширхэнцэрүүдийн хэвийн байдлыг хадгалж, арьсыг уян хатан болгож, үрчлээ үүсэхээс сэргийлнэ.

✅Төмөр
Төмрийн түвшин багасахад эд ба булчингийн хүчилтөрөгчийн хангамж хямарна. Төмөр дутагдахад үс ба арьсанд хүчилтөрөгч хоёр дахь түвшиний зарчмаар ирдэг (хамгийн чухал бус эрхтэнүүд ба эдүүд гэж хүлээн авдаг). Ингэснээр үс ба арьс хатаж, гэмтэж, үс унана. Биемахбодид энэхүү элемент зохимжтой хэмжээгээр байхад гемоглобины нийлэгшилт сайн явагдаж, үс ба хумсны байдал сайжирна. Төмөр нь цус төлжилтийн үйл явцад, эс амьдралын үйл ажиллагаанд оролцож, хэт ядрах, нойрмоглохоос хамгаална, стресст тогтвортой болгоно.
ИДЭВХИТЭЙ БАЙЖ, ӨӨРТӨӨ ИТГЭХ БАЙДАЛ

✅Anti-age томъёо
D3 аминдэм ба изофлавонуудын эх үүсвэр болох шар буурцагны нахианы ханд нь эмэгтэйчүүдийн биемахбодь дахь маш олон шинэчлэлийн үйл явцуудыг дэмжих байгалийн гаралтай биокатализаторын үүргийг гүйцэтгэдэг. Аnti-age үр дүнг мэдэгдэхүйц хурдасгаж, нэмэгдүүлнэ.

✅D3 аминдэм
Нарлаг аминдэм, дутагдахад хумс хугарамтгай болж, үс унана. Кальци, магни ба фосфорын шингээлтийг зохицуулж, арьсыг фото хөгширөлтөөс хамгаална, ясны эдийг бэхжүүлж, үс ба хумсыг хүчтэй, бат бэх болгоно.
Шар буурцаг ба нугын шивлээ өвсний ханд
Изофлавонуудын, тэр дундаа эмэгтэйчүүдийн гоо сайханы гол үүрэгтэй фитоэстрогений эх үүсвэр. Коллаген ба эластиний ялгаралтын ачаар генистеин нь арьсны эс шинэчлэгдэх үйл явцыг эхлүүлнэ, исэлдэлтийн эсрэг найдвартай хамгаалалтыг хангаж, эрт хөгширөлтөөс сэргийлнэ, үс ба хумсыг эрүүл байлгаж, гоо сайханыг дэмжинэ. Шивлээ өвсний ханд үсний бүтцийг нөхөн сэргээж, бэхжүүлнэ.

✅3D HAIR & NAILS CUBE-ИЙН ДЭМЖЛЭГ ТАНД ХЭЗЭЭ ХЭРЭГТЭЙ ВЭ?

👩‍🔬Хоолны дэглэм барих эсвэл тэнцвэржүүлээгүй хооллолт
👩‍🔬Амьдралын идэвхитэй хэв маяг
👩‍🔬Стресс, биеийн ба сэтгэл санааны хэт их ачаалал.

Хэрэглэх заавар: Өдөрт хоолтойгоо хамт 1 уутыг хэрэглэнэ.

📲Захиалга авна
🚗Хүргэлт үнэгүй
💰Үнэ: 32500

Photos 02/12/2015

Шинэ жилийг тохиолдуулан охид бүсгүйчүүд та нартаа 20%-ийн хямдралаар бэлэг барьж байна.

Photos 24/10/2015

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАСГАЛ
Бүх насныханд зориулсан эрүүлжүүлэх дасгалын багцыг мэргэжлийн эмч заах боллоо. Эрүүлжүүлэх дасгалуудаар 20 гаруй жил хичээллэсэн туршлагатай багш нар тул та бүхэнтэй эдгээр алтан гартай хүмүүсийг илүү ойртуулж байгаадаа баяртай байна.
Та бүхэн өргөнөөр үйлчлүүлээрэй.

Photos 22/10/2015

STEP AEROBICS

Дунджаар 20 см өндөр тавцан ашиглан хийдэг аэробикийн төрлийг степ аэробик гэдэг. Өвдгөндөө гэмтэл авсан Жин Миллерт эмч нь шатан дээр дээш доош бууж өвдөгний үеийг бэхжүүлэх зөвлөгөө өгснөөр анхны степ аэробикийн санаа төрсөн түүхтэй.
1989 онд Жин Миллер шат болон сүү зөөдөг модон савнаас санаа авсан ахны степ аэробикийн тавцангын зохиогчийн эрх авч Reebok компань үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлсэн байна.

Степ аэробик дасгалын гол 3 давуу тал:

1. Калор хурдан шатаадаг
2. Өгзөг, гуяны булчинг сайн чангалдаг
3. HDL хлострол буюу зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай

Степ аэробикийн хөдөлгөөний үндсэн сет нь 32 хэмнэл байх ба нэгж хөдөлгөөн нь 4 хэмнэлээс бүрддэг.
ЖН: хамгийн ахны үндсэн хөдөлгөөн болох Right basic нь хөлөө өргөх, степ дээр тавих, хөлөө өргөх, буцаан газар тавих гэсэн 4 хэмнэлтэй байна.
Ихэвчлэн 32 хэмнэл бүхий хөдөлгөөнийг 2-3 удаа давтан хийх замаар аэробик хийдэг. Сургагч багш бүр өөр өөрийн гэсэн хөдөлгөөн аяыг ашиглаж болох ба 80-130 цохилтод электо хөгжмийн ая илүү тохиромжтой байдаг.

Степ аэробикийн дасгалд мамбо, чачача, тогшуур бүжиг, хип хоп зэрэг олон бүжгүүдийн хөдөлгөөнийг ашигладаг ба степ аэробикийн үндсэн хөдөлгөөн нь:
• Үндсэн алхалт
• Булангийн алхалт
• Давтан алхалт
• T алхалт
• Дээгүүр алхалт
• V алхалт
• L алхалт
• I алхалт
• Түлхэлттэй алхалт
• Нугалалттай алхалт
• Суулттай алхалтууд байдаг.

Photos 12/09/2015

Зумба фитнес гэж юу вэ?
Зумба гэдэг нэр нь ямар нэгэн утга санаа агуулаагүй зохиомол үг бөгөөд латин америк бүжиг аэробикийн дасгалуудыг хослуулсан бүжгийн фитнес юм.
1990-ээд оны үед Колумбийн бүжигчин Алберто Бето Перэз латин америк бүжиг, аэробикийг хослуулсан дасгал хийж болох тухай санаагаа 2001 онд АНУ-д нүүж очсон хойноо ажил хэрэг болгож зумба фитнес гэдэг компаниа байгуулжээ.
Аэробикийн хичээл заахдаа дасгалын CD-гээ машиндаа мартчихаад оронд нь латин америк хөгжмийн аяыг хичээлдээ ашигласнаас үүдэн төрсөн санаа нь өнөөдөр дэлхийн 180 гаруй оронд 150 сая гаруй хүний хичээллэдэг фитнес чиг хандлага болжээ.
Зумба фитнесийн дасгалын ая болон хөдөлгөөнүүд нь салса, чачача, самба, танго, реггэтон, фламенсо, кумбиа, мамбо, хип хоп болон мэренгюү зэрэг бүжгийнх байдаг. Зумба фитнес нь бүх насныханд зориулсан 9 төрлийн хичээлийг санал болгодог.
1. Зумба голд – ахмад насныханд зориулсан
2. Зумба голд түнинг
3. Зумба кидс – хүүхдүүдэд зориулсан
4. Зумба кидс жуниор
5. Акуа зумба – усанд хийх дасгал бүхий зумба
6. Зумба сенто – сандалтай хийх дасгал
7. Зумба түнинг – хүчний дасгал
8. Зумба сөэркэт – эрчим хөдөлгөөнт дасгал
9. Зумба степ – степ ашиглан хийх дасгал

Photos 11/09/2015

СВОНН фитнес намрын ээлжилт урамшууллаа зарлалаа. Хамт олны хөнгөлөлт 3 хүн 10%, 5-с дээш 20% хөнгөлөлтэй үнээр 9 сарыг дуустал гишүүдийг бүртгэнэ. Мөн оюутан сурагчдын хөнгөлөлт байнгийн 10% боллоо. Та улирлаас дээш хугацаанд фитнест хичээллэж рояалти гишүүн болж нэмэлт хөнгөлөлт боломжуудыг эдлээрэй. СВОНН фитнест хичээллэгсэд янз бүрийн хүнсний нэмэлт, өөх задлагч хэрэглэхгүйгээр сард дундажаар 3кг, улиралд 10кг хүртэл жин хасаж чаддаг. Хамгийн гол нь эрүүлээр хүссэн жиндээ хүрч, хөдөлгөөний дутагдлаас ангижирч, бүжгийн эвсэлтэй болох боломжийг танд олгож байна. Манай хаяг: Эргэлийн зоогийн арын өргөтгөл Утас: 8816-2489

11/08/2015

Свонн фитнесийн хаврын баярын үеэр...

Гурвалжин будаатай амтат хуурга | 1000jor.mn 08/08/2015

Гурвалжин будаатай амтат хуурга | 1000jor.mn Эрүүл мэнд, зөв хооллолтыг эрхэмлэж ходоод гэдсээ анхаардаг бол энэхүү хоолны жор танд зайлшгүй хэрэгтэй. Орц найрлага багатай ч салахын аргагүй сайхан амттай шүү.

Өргөст хэмх, улаан лоолийн амтат салат | 1000jor.mn 08/08/2015

Өргөст хэмх, улаан лоолийн амтат салат | 1000jor.mn Өдөр, оройн хоолны гайхалтай хачир болох амтат өргөст хэмх, улаан лоолийн салат хийх амархан жорыг сураад аваарай. Хоолны шингэцийг сайжруулж, ходоод гэдсийг цэвэрлэдэг, олон төрлийн амин дэмтэй салат.

Photos 26/06/2015

Хөөрхөн дүү нартаа зориулсан зуны хичээл - 15 хүүхэд л бүртгэнэ шүү эцэг эхчүүдээ яараарай ! 88162489

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Sain-Shand?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ergeliin Zoogiin Hoid Urgutgul
Sain-Shand
976

Opening Hours

Monday 06:30 - 21:00
Wednesday 06:30 - 21:00
Friday 06:30 - 21:00
Saturday 09:00 - 19:00