Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар

Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Stadium, arena & sports venue, 4-дүгээр баг, Эрдэнэбулган сум, Архангай аймаг, Монгол улс, Tsetserleg.

Photos from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар's post 02/06/2026

✨ Архангай аймгийн Хотонт сумын Эрүүл мэндийн төвийн 10 ажилтан, албан хаагчид аймгийн биеийн тамир, спортын газрын Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвд ирж сорилд хамрагдлаа. Бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдсанаар хүний биеийн бүтцийн 13 үзүүлэлтийг дэлгэрэнгүй харуулдаг бөгөөд булчин, өөхний бүтэц, дотор өөхлөлтийн хэмжээ, биеийн элементүүдийн зохистой харьцаа зэрэг чухал мэдээллийг өвдөлтгүйгээр тодорхойлох боломжтой юм.
📢 Иймд бусад сумдын нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, нийт иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, тус төвд нээлттэйгээр ирж, ҮНЭ ТӨЛБӨРҮЙ бие бялдрын түвшин тогтоох сорилын төвд ирж сорилд хамрагдахыг уриалж байна.
📍 Хаяг: Архангай аймгийн биеийн тамир, спортын газар ARA ARENA спорт цогцолборын 2 давхарт “Бие бялдарын түвшин тогтоох сорилын төв”

Photos from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар's post 01/06/2026

✨ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярыг тохиолдуулан зохион байгуулсан “Хуйрнан шуугигч” өсвөрийн бөхийн барилдаан "ARA ARENA" цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.
Тус барилдаан нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад үндэсний бөхийн спортыг таниулах, ирээдүйн хүчит бөхчүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм. Барилдаанд 5–6 нас болон 7–8 насны ангилалд нийт 44 хүүхэд уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдсөнөөс дараах өсвөрийн бөхчүүд шалгарлаа.
5–6 насны ангилал:
• Түрүү бөх: Ч.Бумчин
• Үзүүр бөх: А.Жаргалбаяр
• Шөвгийн бөх: Б.Тэмүүжин
• Шөвгийн бөх: Л.Замилан
7–8 насны ангилал:
• Түрүү бөх: Өлзийбаяр
• Үзүүр бөх: М.Лхагвабаяр
• Шөвгийн бөх: Л.Түвшинбаяр
• Шөвгийн бөх: У.Баасанхүү
Үндэсний өв соёлоо дээдлэн, залгамж халаагаа дэмжин оролцсон өсвөрийн залуу бөхчүүддээ спортын өндөр амжилт хүсье!

Photos from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар's post 31/05/2026

🌟 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар болон "Ар-Ануд" ХХК хамтран зохион байгуулсан 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Оюун ухаан, ур чадвараа уралдуулахаар цугласан тус тэмцээнд 5–6, 7–8, 9–10 болон 11-ээс дээш насны ангилалд нийт 130 гаруй өсвөрийн тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс дараах тамирчид амжилтаараа манлайлж, медалийн эзэд боллоо.
5-6 насны төрөлд
1-р байр Б.Эрдэм
2-р байр А.Итгэлт
3-р байр Г.Цогтгэрэл
7-8 насны төрөлд
1-р байр Н.Очирбөх
2-р байр Б.Амар-Эрдэнэ
3-р байр Д.Баттулга
9-10 насны төрөлд
1-р байр Д.Хатансайхан
2-р байр Э.Энхжин
3-р байр Д.Нандинцэцэг
11+ насны төрөлд
1-р байр Э.Түшигсайхан
2-р байр Б.Тэмүүжин
3-р байр Г.Эрмүүн
Хүүхэд багачуудын маань оюуныг цэнгүүлж, тэдний хөгжлийг дэмжсэн тус тэмцээнийг зохион байгуулан явуулсан нийт зохион байгуулагчид, шүүгчид болон багш нартаа гүн талархал илэрхийлье!
#Архангай #БиеийнТамирСпортынГазар #АрАнудХХК #ДаамныТэмцээн #ЭхҮрсийнБаяр #ОюуныСпорт

31/05/2026

✨ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярыг тохиолдуулан #Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар болон "Ар-Ануд" ХХК хамтран 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж байна.
Оюун ухаан, ур чадвараа уралдуулахаар цугласан тус тэмцээнд 5–6, 7–8, 9–10 болон 11-ээс дээш насны ангилалд нийт 130 гаруй өсвөрийн тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн нь хүүхэд багачуудын логик сэтгэлгээг хөгжүүлж, чөлөөт цагийг нь зөв боловсон, бүтээлч өнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
#АрхангайАймаг #БиеийнТамирСпортынГазар #АрАнудХХК #100БуудалтДаам

Photos from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар's post 29/05/2026

✨ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Хүүхэд бүр ялагч - Хүүхэд бүр хамгаалагч" уриан дор зохион байгуулагдсан хүүхдийн марафон тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
🏃‍♂️ Энэ удаагийн марафонд Цэнхэр, Ихтамир, Өндөр-Улаан, Цахир, Хашаат, Булган, Эрдэнэбулган зэрэг сумуудаас 3 насны ангилалд 2000 гаруй хүүхэд бүртгүүлж, 1700 гаруй тамирчин багачууд хурд хүч, авхаалж самбаагаа сорин гүйлээ. Хамтран зохион байгуулагч албан байгууллагууд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Цагдаагийн газар, Аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын газар, Онцгой байдлын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, ивээн тэтгэгч ХАС Банкны хамт олонд гүн талархал илэрхийлье.
🎉 Тэмцээний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангахын тулд ажилласан 100 гаруй албан хаагчиддаа, мөн хүүхэд багачуудаа дэмжиж, тусалж, урам зориг өгч ажилласан Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын гишүүн хүүхдүүддээ хамгийн халуун талархлыг өргөе! Та нарын минь зүтгэл, тус дэмжлэг энэ тэмцээнийг илүү дулаахан, илүү гайхалтай болгосон шүү.
Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд жаргалтай өсөх болтугай!

Photos from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар's post 29/05/2026

✨ #Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар болон Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн жим – өглөөний алхалт” бүх нийтийн аян амжилттай болж өндөрлөлөө. Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, энэхүү аянд аймгийн төвийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэдээс гадна Хайрхан, Эрдэнэмандал, Тариат, Жаргалант, Хашаат, Өлзийт, Булган, Батцэнгэл зэрэг сумдын нийт 67 аж ахуй нэгж, албан байгууллага, хувийн хэвшлийн 5700 орчим албан хаагчид, иргэд идэвхтэй оролцлоо. Нэг сарын хугацаанд зохион байгуулагдсан тус аянд бусдыгаа манлайлан, идэвх зүтгэлтэй оролцсон дараах байгууллагууд болох
🔹 "Архангайд үйлдвэрлэв" худалдааны төв
🔹 Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг
🔹 Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
🔹 Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс
🔹 Эрдэнэбулган сумын 1, 2, 4-р цэцэрлэгийн
хамт олонд "Талархал" болон Биеийн тамир, спортын газрын заалаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхээр урамшууллаа. Мөн аяны үйл ажиллагаанд хамтран оролцсон Монголын үндэсний шугаман бүжгийн холбооны Архангай аймаг дахь эрүүл мэндийн дасгал ба шугаман бүжгийн клубийн С.Бямбачулуун багштай бүжгийн хамтлагт талархал илэрхийлье.
Өглөө бүр цэвэр агаарт алхаж, эрүүл, эрч хүчтэй хэв маягийг хэвшүүлэхийг нийт Архангайчууддаа уриалж байна!
#ӨглөөнийАлхалт #ЭрүүлАрхангай #Архангай

Photos from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар's post 28/05/2026

#Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж буй “Аялагч хүүхдүүд-2026” түүх, соёл, танин мэдэхүйн аяллын хүрээнд Хотонт сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн 24 сурагчид Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын ARA ARENA спорт цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус аяллын багийг Биеийн тамир, спортын газрын дарга Р.Батболд хүлээн авч уулзан чиглүүлж, цогцолборын жүдо, самбо, чөлөөт бөхийн заал, модон барилдааны анги танхим болон Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв зэрэг спорт цогцолборт дахь үйл ажиллагааг танилцуулав.
Хотонт сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн аялагч хүүхдүүддээ сурлага, спортын өндөр амжилт хүсэн ерөөе!

Photos from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар's post 28/05/2026

#Архангай аймгийн Замын Цагдаагийн газрын өгсөн зөвлөмжийн дагуу "ХҮҮХЭД БҮР ЯЛАГЧ - ХҮҮХЭД БҮР ХАМГААЛАГЧ" хүүхдийн марафоны шинэчлэгдсэн маршрут:
1,5 км: 8-10 нас /2016-2018 оны хүүхдүүд/
2,5 км: 11-13 нас /2013-2015 оны хүүхдүүд/
3,5 км: 14-16 нас /2010-2012 оны хүүхдүүд/
Хүүхдийн марафон 2026 оны 5 дугаар сарын 29-нд зохион байгуулагдана.
📞 Холбоо барих: 91106610, 99145622

27/05/2026

#Архангай аймгийн модон барилдааны "Хангайн хүчтэн" холбооны тамирчин спортын дэд мастер Нэргүй овогтой Дагвадорж /-55 кг/ Киргизстан улсын Каракол хотноо 05/21-24 -ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус улсын Гавяат дасгалжуулагч Марат Раматов -ын нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээнд оролцож 🥉 хүрэл медаль хүртсэн амжилттай ирлээ.

Photos from Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар's post 25/05/2026

✨Үндэсний сурын харвааны 2026 оны Архангай аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 23-24-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эртний уламжлалт өв соёл, үндэсний бахархлаа түүчээлсэн тус тэмцээнд насанд хүрэгчид болон өсвөрийн ангиллын нийт 9 багийн 120 гаруй харваачид уухайн дуун дор цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс:
Тэргүүн байр: Б.Баянмөнх ахлагчтай Жаргалант сумын “Төрийн магнай” баг
Дэд байр: Т.Даваасүрэн ахлагчтай Жаргалант сумын “Дулаан-Хан” баг
Гутгаар байр: Д.Эрдэнэхүү ахлагчтай Эрдэнэбулган сумын “Хангай мэргэд” баг
Тус тус шалгарлаа.
Эртний сайхан уламжлалаа нандигнан өвлөж, нум сумаа эвшүүлэн цэц мэргэнээ сорьсон нийт харваачиддаа, залуу халуун өсвөрийн тамирчиддаа спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
#ҮндэснийСурынХарваа #АрхангайАймаг

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Tsetserleg?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


4-дүгээр баг, Эрдэнэбулган сум, Архангай аймаг, Монгол улс
Tsetserleg