19/05/2024
ПАРИС-2024 НААДМЫГ ӨНЖИНӨ
Монголын шигшээ баг нэмэлт цагт Польшийн багт 22-20 харьцаатай хожигдлоо. Сүүлийн 2 тоглолтыг гурван хүний бүрэлдэхүүнтэй тоглосон ч эцсээ хүртэл тэмцэж гайхамшигтай тоглолтыг толилууллаа.
Энхбатын Дөлгөөн энэ залууд хэлэх ганц л үг ГАЙХАЛТАЙ...
19/05/2024
ОЛИМПЫН ЭРХИЙН ТӨЛӨӨ ДАХИАД ГАНЦ...
Монгол улсын шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” Олимпын эрх олгох тэмцээний хасагдах шатны тоглолтоо Францын шигшээ багтай хийж эцсийн мөчид тун харамсалтай ялагдлаа. Одоо тэд Литва болон Польшийн шигшээ багийн хожсонтой 03:20 цагаас 3-р байрын төлөө буюу Олимпын эрхийн төлөө чухал бөгөөд сүүлчийн тоглолтоо хийх юм. Хэдий Ананд алдаа гаргаж тоглолтоос хасагдсан ч бусад залуус маань үүргээ тултал гүйцэтгэж байна.
Шууд дамжуулалт: Premier sports network
10/01/2024
БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ЭМЭГТЭЙ БАГУУД ТОДОРЛОО
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 улирлын Бүх Оддын тоглолтын санал асуулгад хамгийн өндөр саналыг авч хоёр багийн ахлагчаар сонгогдсон Ө.Индра, Б.Ариунцэцэг нар өөрсдийн багаа бүрдүүллээ.
10/01/2024
БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН ЭРЭГТЭЙ БАГУУД ТОДОРЛОО
МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2023-24 улирлын Бүх Оддын тоглолтын санал асуулгад хамгийн өндөр саналыг авч хоёр багийн ахлагчаар сонгогдсон М.Өлзий-Орших, Д.Дэлгэрням нар өөрсдийн багаа бүрдүүллээ.
10/01/2024
"ПСЖ" ФРАНЦЫН АВАРГУУДЫН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
Францын аваргуудын цомын тоглолт "Парк де Пренс" цэнгэлдэх хүрээлэнд "ПСЖ" болон "Тулуз" багуудын хооронд явагдлаа. Тоглолтын 3 дахь минутад "ПСЖ" багаас Ли Канг-ин гоолдож тоглолтын тооны харьцааг нээсэн бол 44 дэх минутад Килиан Мбаппе хоёр дахь гоолыг оруулсанаар тоглолт 2:0 оноогоор өндөрлөсөн юм.
Улирал эхлэхийн өмнө Луис Энрикег ахлах дасгалжуулагчаар аваад байсан "ПСЖ" баг Францын аваргуудын цомд ийнхүү 12 дахь түрүүгээ хүртэж байна.
03/01/2023
АНУ-ын Сан Франциско дахь Монголын уран нугаралтын төвийн уран бүтээлчид өнөөдөр/2023.01.03/ NBA-ийн талбайд үзүүлбэрээ толилуулжээ. Тодруулбал, Голден Стэйт Уорриорс баг өөрсдийн Чейз центртээ Атланта Хавкс багийг хүлээн авч тоглож байгаа бөгөөд тоглолтын эхлэлд Монголын уран нугаралтын тоглолт болжээ.
Энэ талаар тус төвийн цахим хуудаснаа “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн монголчуудын холбоо, Монгол уран нугаралтын төв хамтран сагсан бөмбөгөөр дамжуулан соёл урлагаа сурталчлах зорилгоор 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга баг “Golden State Warriors” багийн “Atlanta Hawks” багтай хийх тоглолтын салхийг хагалан, монгол уран нугаралтын гайхамшгийг дэлхийн сая сая хүмүүст үзүүлэх гэж байна. Түүхэн энэ үйл явдлын гэрч болохоор 100 гаруй тасалбарыг худалдан авсан монголчууддаа баярлалаа” гэжээ.
Мөн тоглолт эхэлсэнийг зарлан, тоглолтын цан цохих хүндтэй үүргийг Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг гүйцэтгэсэн аж.
12/12/2022
АНУ-д чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэйчүүдийн шигшээ баг өрсөлдлөө.
Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ.
Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.
08/12/2022
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ахмадын М-2 ангиллын эрэгтэйчүүдийн +120 кг-д Ц.Баярхүү нийлбэр дүнгээр 590 кг-ыг өргөж алтан медаль хүртэв.
Тэрбээр суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 230 кг-ыг татаж алтан медалийн эзэн болсон байна.
Тивийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 2-8-нд болж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн 12 тамирчин өрсөлдөж байна.
06/12/2022
Нүүрсний хулгайн 44₮ их наяд гэхээр бусад хулгай орвол баруун эсвэл зүүн бүсийг тэр чигээр нь авахаар харагдаж байна
via Hustle media
05/12/2022
Бразилын шигшээгийн хэвлэлийн бага хурал, бэлтгэл дээр очлоо. Хэвлэлийн бага хуралд ахлах дасгалжуулагч Тите, багийн ахлагч Тиагу Сильва нар оролцсон. Мэдээж сэтгүүлчдийн гол сонирхсон асуулт бол Неймарын маргаашийн тоглолтод оролцох эсэх.
Тите дасгалжуулагч: Неймар өнөөдөр багийн бэлтгэлд бүтэн оролцоно. Бэлтгэлийн байдлаас маргаашийн тоглолтод оролцох эсэхийг шийднэ. Хэрэв бэлтгэл дээр бүх зүйл хэвийн байвал маргааш тоглолтод оролцоно гэв.
-Неймар гараанд гарах уу, эсвэл сэлгээнээс тоглолтыг эхлэх үү? гэсэн асуултад:
-Неймарын эрүүл мэнд, формоос шалтгаална. Би бол түүнийг гараанд гаргахаар тооцоолж байна. Мэдээж багийн эмч, физик эмчилгээний дүгнэлтийг харна. Би шилдэг бүрэлдэхүүнээ тоглолтын эхнээс тоглуулахыг хүсдэг хэмээн хариуллаа.
Дараа нь Катар дахь Бразилын шигшээ багийн бэлтгэлийн бааз- Аль Араби спорт клубын Grand Hamad цэнгэлдэхэд Бразилын шигшээгийн бэлтгэлийг сонирхлоо.
Неймар багийн бүх гишүүдийн хамт бэлтгэлд оролцов. Тэр ч бүү хэл хоёр тал болон тоглоход гоол оруулж байна.