02/08/2026
УДБЭТ-ын гоцлол бүжигчин Г.Дөлгөөнням МБҮС-ийг үүсгэн байгуулагч Д.Алтанхуяг багшийн удирдлага дор БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдсан олон улсын балетын тэмцээнд амжилттай оролцож, соло төрөлд ХҮРЭЛ медаль хүртлээ.
Г.Дөлгөөннямдаа халуун баяр хүргэж, уран бүтээл, балетын их замд нь улам өндөр амжилт, гялалзсан олон дүр, дэлхийн тайзнаа үргэлж гэрэлтэхийг хүсэн ерөөе!
02/08/2026
🎉 Баярт мэдээ!
БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулагдсан олон улсын балетын тэмцээнээс Монголын Балетын Үндэсний Сургууль бахдам амжилт үзүүллээ.
🏆 Багийн бүжиг – Мөнгөн медаль
Соло төрөлд:
🥈 Э.Тэргэл – Мөнгөн медаль, Шүүгчдийн нэрэмжит цом
🥈 Э.Алтан-Очир – Мөнгөн медаль
🥉 Г.Дөлгөөнням – Хүрэл медаль
🥉 Б.Цэлмэг – Хүрэл медаль
🥉 П.Ундрам – Хүрэл медаль
🥉 Н.Мөнх-Гоёл – Хүрэл медаль
🥉 Мөнгөнцэцэг – Хүрэл медаль
Тэд өөрсдийн насны ангилалд амжилттай өрсөлдөж, тус тус медаль хүртлээ.
Энэхүү бахдам амжилт гаргасан нийт сурагчид, багш, дасгалжуулагч, эцэг эхчүүддээ халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Одоо БНСУ-ын Сөүл хотноо болох тэмцээн үлдлээ...
02/08/2026
HRBA DANCE ART FESTIVAL 2026 🇨🇳
Монголын Балетын Үндэсний Сургууль БНХАУ-ын Харбин хотноо анх удаа зохион байгуулагдсан олон улсын балетын тэмцээнд 6 гоцлол, 1 хамтлагийн бүжгээр амжилттай оролцлоо.
Тэмцээний гэрэл зургуудаас хүргэж байна.
Нийт оролцогч шавь нартаа халуун баяр хүргэж, удахгүй гарах дүн мэдээг хамтдаа хүлээцгээе. Амжилт хүсье!
02/08/2026
Балетын тэмцээний 3 дахь өдөр.
Хариу гарахад хэдхэн цаг үлдлээ…
Монголын Балетын Үндэсний Сургуулиас нийт 6 соло, 1 багийн бүжгээр оролцож байна.
Олон сарын хөдөлмөр, бэлтгэлээ тайзан дээрээ бүрэн гаргаж чадсан шавь нартаа баяр хүргэе. Одоо догдлон хүлээх л үлдлээ.
31/07/2026
Day 1 | HRBA DANCE ART FESTIVAL 2026 🇨🇳
МБҮС-ийн үүсгэн байгуулагч МУГЖ Д.Алтанхуяг БНХАУ-ын Харбин хотноо анх удаа зохион байгуулагдаж буй олон улсын балетын тэмцээний шүүгчээр уригдан ажиллаж байна.
Тус олон улсын балетын фестиваль 3 өдрийн турш үргэлжлэх бөгөөд дэлхийн олон орны авьяаслаг бүжигчид оролцож байна.
Мөн фестивалийн хүрээнд тэмцээнд оролцож буй бүжигчдэд зориулсан мастер класс хичээлийг Д. Алтанхуяг багш удирдан явуулах юм.
МБҮС-ийн зуны эрчимжүүлсэн болон жилийн хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид, мөн мэргэжлийн балетын бүжигчид энэхүү тэмцээнд ур чадвараа сорин оролцож байна.
Тэмцээний эхний өдрийн мэдээллийг хүргэж байна.
Altankhuyag Dugaraa
Монголын Балетын Хөгжил Сан
30/07/2026
Д.Алтанхуяг багшийн насанд хүрэгчдийн Бямба гарагийн ангид 3 хүний орон тоо үлдсэн байна шүү✨
Насанд хүрэгчдийн танхимын балетын ангийн бүртгэл үргэлжилж байна. ✨
Бямба гарагийн ангид 3 хүний орон тоо үлдсэн байна. Бусад өдрийн ангиуд хэвийн бүртгэгдэж байгаа.
📍 Хаяг: БЗД Central Mall, 6 давхар, /Зүүн дөрвөн зам/
“Балет” гэж бичээд дэлгэрэнгүй мэдээллээ аваарай.