Спортын хорхойтнууд

Спортын хорхойтнууд

Share

Спорт бол хайр юм

25/09/2025

Thanks for being a top engager and making it on to my weekly engagement list! 🎉

Бааска Аяа, Bayaraa Gantumur, Suhbaatar Lhaanym

21/09/2025

👌

Okay.

Next Map: Overpass

Photos from Спортын хорхойтнууд's post 21/09/2025

Өнөөдөр болох гранд финалын 2 багийн хоорондын учраа болон мап-н үзүүлэлтүүд.

Монголз мэдээж илүүрхдэг
Фаворит баг нь мэдээж манай Монголз аргагүй финалд гараад ирлээ. 🥰
Урагшаа залуусаа өнөөдөр гадыг асаацгаая 🔥🔥 The MongolZ





21/09/2025

ПЛ-н супер ням гараг
2 багийн энэ улирлын эхний учраа Лондонгийн Эмиратес цэнгэлдэхэд өнөө шөнө 23:30-с болно.

2 баг 1893 оноос хойш 213 удаа таарч:
Арсенал 100
Ман Сити 65
Тэнцээ 48

Тэгвэл ПЛ-н сүүлийн 5 учраандаа:
Арсенал 2 ялж 3тэнцээ буюу Ман Сити ялж чадаагүй явна.

2 багийн тоглолт сонирхолтой довтолгоотой гоё тоглолт болно гэж найдаж байна.
Энэ 2-н гол өрсөлдөгч Ливерпүүл 5 тоглож 100% амжилттай 15 оноотой явж буй тул хэн хэн нь 3 онооны төлөө үзэх юм 2 багт тэнцээ хэрэггүй. Ялангуяа талбайн эзэд илүү хожих эрмэлзэлтэй байх биз.

Та бүхэн таамгаа үлдээгээрэй.
Аль нь ялна гэж бодож байна.

18/09/2025

Дэлхийн аваргын хошой медальтан боллоо. 🥇🥉
Ээдээ ид үеийн Орхон ч бас аймшигтай амьтан байлаа шүү дээ.

17/09/2025

🥉 Дэлхийн аваргын хүрэл медалтай боллоо.

17/09/2025

3 цагийн дараа эхлэх аваргуудын лигийн тоглолтууд
Оргил тоглолт

1. Байерн vs Челси
Лигтээ босоо байгаа Байерн шижгнэсэн залуус Челсигийн. Байерн лигтээ 14гоол оруулж 2л гоол алдан лигээ тэргүүлж байшаа бол Челси лигтээ хожигдоогүй 5-р байранд байгаа. Байерны супер довтолгоо Челсигийн залуусын эсрэг яах довтолгоо зонхилсон гоё тоглолт болно гэж найдаж байна.

2. Ливерпүүл vs Атлетико мадрид
Ливерпүүл лигээ 100%-н амжилттай тэргүүлж байгаа ч тэдний довтолгоо төдийлөн сайн биш байгаа тэгвэл өнөөдөр драма болж ирсэн шинэхэн довтлогч А.Исак дебутээ хийнэ. Харин Атлетик мадрид лигээ тааруу эхлүүлэн 11-р байранд явж байна. Довтолгоо эсрэг хамгаалалт гэсэн тоглолт.

3. ПСЖ vs Аталанта
Лигээ мөн 100%-н амжилттай байгаа аваргаа хамгаалагч ПСЖ-н эсрэг лигтээ хожигдоогүй хэдий ч 2 ч удаа тэнцэн 7-р байранд явж буй Аталанта тулна.

4. Аякс ve Интер
Өнгөрсийн улирлын үзүүр Интер Аяксын эсрэг. Интер лигтээ 2 хожигдон хүснэгтийн сүүлийн хагаст бичигдэж байгаа бол Аякс хүснэгтийн 3т яваа.

Та бүхэн таамгаа дэвшүүлээрэй. Аль тоглолт үзүүштэй ганган тоглолт болох бол

Аякс vs Интер 👍
Ливерпүүл vs Атлетико ❤️
ПСЖ vs Аталанта 🤗
Байерн vs Челси 😮

Photos from Спортын хорхойтнууд's post 17/09/2025

Хэдхэн мөчийн дараа эхлэх Чөлөөт бөхийн дэлхийн аваргад Б.Мөнхнар Т.Энхжин нар хүрэл медалийн төлөө барилдах бол П.Орхон хагас шигшээ буюу ялвал аваргын төлөө барилдах эрхтэй болно. 🔥😍

Уухай Уухай Уухай 🔥

Photos from Спортын хорхойтнууд's post 18/07/2025

Тоглолттой өдөр 🇲🇳🇲🇳

Өнөөдөр манай эмэгтэй шигшээ FIBA Asia cup Division B -н хасагдах шатанд Казакстан улсын шигшээтэй тоглоно. 🔥☄️ Хожвол дараагийн шат буюу хагас шигшээд тоглох юм.

Маргаашнаас 3x3 Hong Kong Tour эхэлнэ. Үүнд манай Улаанбаатар ммс энержи баг оролцох юм. 🏀🏀

Photos from Спортын хорхойтнууд's post 17/07/2025

Наадам сайхан боллоо гэдэг нь ер нь бөх л сайхан болвол наадам сайхан болдог.

Ард иргэд ч одоогийн аварга арслангаас уйдчихсан дараагийн шинэ залуучуудыг гарахыг хүлээсэн байх тиймдээ ч энэ 2 эрхмтйг үзүүр түрүүд гарж ирэхэд аль нь ч давсан баярлахаар байсан байх 😍

Гэхдээ нэг юм нь ард иргэд үнэхээр чин үнэн хүч үзсэн барилдаан харахыг хүсдэг. Тиймээс доогуур даваанд гар амраах гэх мэт зүйлсийг болдог бол халах юм сан.
Энэ 2 бөх бас ах нарынхаа итгэлийг алдалгүй гарж том цолонд хүрсэн.

Энэ гар амраах гэдэг нь бөхчүүдийн буруу ч биш яг ярьвал үндэс суурь нь жалга довны үзлээс гаралтай гэж бодном. Өндөр бай шагнал нэг нэгнээ дэмжих үзлээс л болдог. Яг үнэндээ ард иргэдэд үнэн шударга бөх үзэж байвал Увс нь түрүүлнүү Баянхонгор нь түрүүлнүү сонин биш.

Яг үнэндээ Увсын аваргууд ялангуяа Батсуурь аварга үзүүр түрүүнд Бүрэнтөгс аваргыг авах боломжтой байсан ч тэр тэгсэнгүй. 5-н даваанд аймгийн арслангуудаас авах боломжтой байсан ч мөн л тэр тэгээгүй.

Батсуурь аварга бол жинхэнэ аваргын зангарагыг харуулсан. Танд талархая.

Бөхчүүд энэ хүнээс үлгэрлэж үнэнч байдал жинхэнэ хүчийг үзэж барилдаасай хэмээн хүсэе.

16/07/2025

Өнөөдөр 19:30 цагаас

Эмэгтэйчүүдийн Азийн аварга, Б дивизионы хэсгийн сүүлийн тоглолт манай охидууд Күүкийн арлын улсын эсрэг хийх юм.
Хожих боломжтой тоглолт.
Хамгаалалтаа нягтруулаад тогловол довтолгоо бол асуудалгүй л харагдаад байгаа.
Охидуудадаа амжилт хүсэе.

15/07/2025

Гарьд цол Үндэсний их баяр наадмаар найм давсан бөхөд Гарьд цол олгохыг 2003 оноос хойш бий болгож олгож эхэлсэн. Тэгвэл гарьд цолтой нийт 13 хүн байдаг ба 14дөх бөх нь Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Н.Өсөхбаяр болж байна.

1. Дамдингийн Баяраа 1990 /Хөвсгөл, Цагаан-Үүр сум/
2. Пунцагийн Сүхбат 1991 /Баянхонгор, Баян-Овоо сум/
3. Цэдэндамбын Цэрэнпунцаг 1994 /Завхан, Цагаанчулуут сум/ 4. Баянмөнхийн Гантогтох 2000 /Увс, Хяргас сум/
5. Ишдоржийн Доржсамбуу 2007 /Булган, Гурванбулаг сум/
6. Нямдоржийн Ганбаатар 2008 /Говь-Алтай, Чандмань сум/
7. Жанцангийн Бат-Эрдэнэ 2011 /Говь-Алтай, Цээл сум/
8. Махгалын Баяржавхлан 2011 /Завхан, Нөмрөг сум/
9. Дамбийн Рагчаа 2012 /Архангай, Булган сум/
10. Батнасангийн Гончигдамба 2013 /Завхан, Их-Уул сум/
11. Ширбазарын Жаргалсайхан 2014 /Завхан, Идэр сум/
12. Өлзийтогтохын Бат-Орших 2017 /Увс, Улаангом сум/
13. Мягмарын Бадарч 2020 /Архангай, Цэнхэр сум/
14. Нямдоржийн Өсөхбаяр 2025 /Сүхбаатар, Онгон сум/

Эдгээр бөхчүүдээс Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нар өмнө үзүүлсэн амжилтаараа нөхөж авсан бол албан ёсоор олгож эхэлснээс хойш анхдагчдийн өлгий нутгийн бөх И.Доржсамбуу юм.

Гарьд цол авсан бөхчүүдээс цолоо ахиулсан нь Д.Сумъяабазар аварга бусад нь энэ цол дээрээ үлдсэн нь харамсалтай. Үүнээс хамгийн харамсалтай нь ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн, Том Сүхбат хэмээн алдаршсан Пунцагийн Сүхбат гарьд юм. Тэр ч байтугай "Авсан цол минь заан, амьд бие минь арслан, авсанд хамт орох нь гарьд" гэж хэлээд тогтохгүй бие дээрээ арслан шивүүлж наадмаар барилдах нь тун чиг гуниг агуулна.

Гарьд цол бол тэр баргийн хүн аваад байдаггүй цол ба авсан бөхчүүдийг харахад бас л ид үедээ наадмын түрүү авна гэж ард түмний таамагт явсан нь маргаангүй сайн бөхчүүд гэдгийг илтгэнэ.

Шинэхэн гарьд Н.Өсөхбаяртаа энэхүү хар цувралыг зогсоон цолоо ахиулж аварга, Дархан аварга болохыг ерөөе.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Зайсан
Ulaanbaatar