12/02/2026
🇲🇳❤️🔥
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongolian Weightlifting M/W, Sports Team, Ulaanbaatar.
12/02/2026
🇲🇳❤️🔥
30/12/2025
ЭМГЭНЭЛ
Монголын хүндийн өргөлтийн холбооны шилдэг тамирчин, цагдаагийн хошууч, хүндийн өргөлтийн олон улсын хэмжээний мастер, хүндийн өргөлтийн нэрт дасгалжуулагч, Монгол Улсын 8 удаагийн аварга, Цагдаагийн байгууллагын нэр хүндтэй ажилтан Сэр-Од овогтой Бат-Эрдэнэ нь 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зуурдаар таалал төгсөж, спортын хамт олонд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаач С.Бат-Эрдэнэ нь 1968 оны 10 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотод төрж, 1982 оноос хүндийн өргөлтийн спортоор тууштай хичээллэн, 75, 82, 91, 94, 105 кг-ын жинд Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд олонтаа түрүүлж, улсын 8 удаагийн аварга, олон рекорд амжилтын эзэн болж, Монголын хүндийн өргөлтийн түүхэнд нэрээ мөнхөлсөн шилдэг тамирчин байлаа.
Тэрээр спортын замналынхаа зэрэгцээ Монголын ардын армид цэргийн алба хааж, улмаар Цагдаагийн байгууллагад 30 гаруй жил үнэнч шударгаар ажиллан, гавьяаныхаа амралтад гарсан ч өөрийн хүсэлтээр олон нийтийн цагдаагийн албанд үргэлжлүүлэн зүтгэж байсан юм.
Ажилч хичээнгүй, зарчимч, спортод болон албандаа үнэнч, залуу тамирчдад үлгэр дуурайл болсон эрхэм хүний амжилт, хөдөлмөр, хүн чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдана.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, спортын зүтгэлтнүүдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын хүндийн өргөлтийн холбоо