04/06/2022
Монгол хүүхэд:
Идэш ууш сайтай гэрт сөөм өсдөг
Инээд баясал дунд төө өсдөг
Итгэл хайр дунд тохой өсдөг
Эрдэм ажил дунд алд өсдөг
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Тангадын ГАЛСАН
Манай хуудсанд морилсонд баярлалаа. Хаяг Бөмбөгөр зах?
04/06/2022
Монгол хүүхэд:
Идэш ууш сайтай гэрт сөөм өсдөг
Инээд баясал дунд төө өсдөг
Итгэл хайр дунд тохой өсдөг
Эрдэм ажил дунд алд өсдөг
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Тангадын ГАЛСАН
27/05/2022
Оролдлоол байвал оройд нь Орхиол байвал ёроолд нь... гэж Ариусахуйн түлхүүр иогийн төвийн ахмад багш Янжин дандаа хэлдэг шүү...сайн багшийн пост шэйр хийчлээ🙂
Эрхэм хүндэт багш минээ.Намастэ❤🧡💛💚💙💜
22/04/2022
Хаврын мэндээ.Байгалаасаа элэг цөс цэвэрлэгддэг улирал тул холбоотой мэдээлэл олсныгоо орууллаа.Хэрвээ хүмүүс элэгний чухлыг, үнэ цэнийг нь мэддэг байсан бол хүүхдүүд дөнгөж А,Б,В эсвэл тоогоо заалгахтайгаа цуг элэгний ерөнхий ойлголтыг сурах байлаа. Эсвэл их сургуулиудад элэгний тухай хичээл зөвхөн анагаахын оюутнуудад биш хүн бүрт зайлшгүй шаардлагатай хичээл байх болно.
Элэг өдөрт 370 орчим литр цус шүүдэг ба хэрвээ элэг цусанд байгаа бодисын солилцооны хаягдал, хорт бодисуудыг цэвэрлэж чадахгүй бол та хэдхэн цагийн дотор үхнэ.
Ядаргаа, жин нэмэгдэх, хямрал, даралт ихсэх, цусан дахь холестерины хэмжээ ихсэх, түгшүүр, батга, гэдэс дүүрэх, өтгөн хатах, тархи толгой манарах зэрэг нь маш энгийн үзэгдэл тул та эдгээрийг ямар нэгэн өвчний шинж тэмдэг гэж бодохгүй байж магадгүй гэтэл элэгний тусламж дуудаж, аврал эрж байгаагийн шинж тэмдэг байж болох юм.
Юуны өмнө дэлхий дээр хүнийх ч бай амьтных ч бай цэвэр, эрүүл элэг олох боломж бараг байхгүй. Биеийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд элэг хорт бодисуудыг шүүдэг, хадгалдаг. Тиймээс амьтны элгийг шүүрэмхий болон түүхийгээр нь идэж болохгүй ялангуяа зэрлэг амьтдын элгийг. Алслагдсан ойд өвс, ногоо, ургамлаар өссөн зэрлэг амьтад цэвэрхэн элэгтэй байх гэж таамаглаж магадгүй. Харин эсрэгээрээ эдгээр амьтад байнга айж зугтаж явдаг нь айдас дээр суурилсан адрелин ялгаруулж эдгээр стрессийн дааврыг элэг шингээдэг.
Элэг таны хамгийн сайн найз бөгөөд биед олон зуун шаардлагатай үүргийг гүйцэтгэдэг.
Хэрэв та даарвал элэг таныг дулаацуулах дулааныг бий болгоно, хэрэв халууцвал халууныг тань буулгаж хөргөнө. Хэрэв та марафонд гүйвэл элэг хуримтлагдсан глюкозыг ялгаруулж барианы шугамыг давахад тань тусална. Хэрэв та хэт их ус ууж цусны найрлагаа шингэлвэл элэг хөвөн шиг илүүдэл усыг шингээх болно. Хэрэв та тамхины утаагаар амьсгалвал элэг цусан дахь утааны химийн бодисыг шүүнэ. Хэрэв та шарсан төмс, шоколадтай бялуутай аварга стейк идвэл элэг таныг хамгаалахын тулд тэдгээр омега-6 болон транс тосны хүчлүүдийг задалж боловсруулна. Хэрэв та далайд сэлэх үед далайн давалгаа таныг доош нь татаж, явуулахгүй бол элэг адреналины нөөцөө гадагшлуулж, танд ер бусын хүч чадал өгч өөрийгөө аврах боломжийг олгоно. Тиймээс элгээ нандигнах хэрэгтэй байгааз.
"liver rescue" номноос Saruul орчуулга. Элэг хайрлая бүгдээрээ🙂
18/11/2021
Өвлийн эхэн сарын мэндээ.Өвлийг давах биeийн бэлтгэл хангагдсан бол сэтгэлийн бэлтгэлээ базаахад нэмэр больюу хэмээв. Хүн бүхэн уурлаж бухимдах дургүй ч бүгд маш их уурлаж бухимддаг болжээ.Энэ уур хаанаас үүсч байна вэ? гэдгийг танихад туслах гээд оролдоцгооё. *Уур бол элэг цөсний орчим баруун талд байх, галын мөн чанартай зүйл, хүн уурлахаар нүүр улайж, цөс бадрана *Шунал бол зүрхэн талд байх усан мөн чанартай, байнга хийсвэр зүйлс бодогдож мөрөөдүүлж байдаг *Мунхаг бол ус, гал хоёр холилдсон мэт чанартай, аливааг байнга муу талаас нь харж боддог зөвийг буруу гэдэг, бурууг зөв гэдэг үзэл юм *Омог бол уурын дүү. Доошоо хүндээ омогдоно, дээшээ хүндээ атаархана *Атаархал бол шуналаас үүдэлтэй
Энэ тавыг хүмүүний сэтгэлийн таван хор гэж үзэх ба эдгээрээс 10 хар нүгэл үүддэг байна. Хэрэв бид эдгээрийг тэвчиж чадвал бурхан мэт амар амгалан оршвой. Бүх ном судар, шашин шүтлэг энэ тавыг тал бүрээс нь тайлбарладаг байна. Хүн энэ яваа насандаа зөв сайхан сэтгэлтэй явбал үр хойчдоо мөн тийм eрөөл үлдээдэг аж. Хүн өөрөө өөртөө л аврал болохоос өөр юунаас ч үл хамаарна.Таван хорыг эмчлэх шинжлэх ухаан, багаж техник, эм тариа, эмчилгээ гэж байхгүй. Хүн өөрөө сэтгэлээ зөв танин барьж байж өөрийгөө эмчлэнэ. Өөрөөр хэлбэл хүн өөрөө л бодож, бясалгаж, мэрийх хэрэгтэй. Эмийн сударт хамаг өвчин энэ тавын эхний гурваас гаралтай гэж үздэг. Хүний мөн чанар бол бие, сэтгэл хоёрын нийлбэр юм.Үүнийг иог бясалгалаар нэгтгэдэг билээ. Бие нь гадаад үзэмж юм. Хүнийг сайхан аз жаргалтай байлгадаг нь гол хүч сэтгэл аж. Сэтгэл хүнийг ариун уужуу болгодог. Сэтгэлээ хяна. Сэтгэл давчуу бол бүх юм давчуу байна. Тэгэхээр сэтгэлээ уужуу байлгах нэн чухал ба бясалгал хийж хэвшээрэй. Сэтгэлийг судлах нь нэг хоёр өдрийн төдий юм биш юм. Би өнөөдөр хүнд ямар сэтгэл төрүүлчихэв, тэр хүн надад ямар сэтгэл төрүүлэв гэдгийг байнга бодох нь зөв. Хүнд сайхан сэтгэл төрүүлсэн бол насан туршдаа сайнаар дурсагдаж, муу сэтгэл төрүүлсэн бол муугаар бодогдоно.Хүнд муу сэтгэл төрүүлчихээд уулзаж цайруулж чадахгүй өнгөрчихвөл их нүгэл хураана. Хүн бие, хэл, сэтгэл гурваараа буян хураана. Биеэрээ зөв юм хийх, сэтгэлээрээ зөв юм бодох, хэлээрээ зөв юм хэлэх нь буян гэсэн үг. Сайхан юм хэлж явдаг хүний ажил өөдрөг, бараан юм ярьж явдаг хүний ажил уруугаа байдаг.Сэтгэл чинь сүнс юм. Сүнсэнд ямар юм хэлнэм, тийм л энерги хуримтлагдана. Зөв энерги хуримтлуулах уу, буруу энерги хуримтлуулах уу гэдгийг та өөрөө л шийднэ. Өнөөдөр хэн нэгэнд гомдчихоод битгий уурлаарай. Уургүй хүн амжилтад хүрнэ, өвчин тусавч амархан эдгэрнэ. Хүн ер нь нас, эд хөрөнгө, эрдэм гурвын төлөө амьдардаг гэдэг. Эрдмийг эхэлж сурвал нас, алдар нэр, эд хөрөнгө аяндаа хүнийг дагана. Таны бие эрүүл, оюун саруул, сэтгэл нигүүлсэнгүй байх болтугай.Мөн бүх зүйлийн тунг тааруулах нь хамгийн зөв сонголт байдаг гэдээг.Намастэ🙏
30/10/2021
Амралтын өдрийн мэндээ.Иог бясалгалаас олж авах хамгийн том дадал бол өөрийгөө сонсох юм шүү дээ. Өөрийгөө хэт удаан огт сонсохгүй бол бидний биe махбод өвчнөөр дамжуулан дохио өгдөг гэнэм. Хэрэв та: ☹Сэтгэл дундуур буйгаа толгойг нь өвтгөж 😡Уураа сонсохгүй бол ухамсар гээгдүүлж 🥶Айдсаа сонсохгүй бол өтгөн хаталттаар 😶 “Үгүй” гэж хэлэх хүслээ сонсохгүй бол ходоодны хямралаар 🤫Хүсэл тэмүүллээ сонсохгүй бол энэ нь танд халдвараар 🥱Бүтээлч байдал, авьяас чадвараа сонсохгүй бол жин нэмж 😖Мэдрэмжээ сонсохгүй бол арьсны үрэвсэлээр гэх мэт илэрч дотоод дуу хоолойгоо сонсохгүй бол өвчтэй бие махбодтой тань ярьдаг байх нь...
Бид өөрсдийгөө сонсохоо хэзээ ч мартаж болохгүй ба үл хайхарсан сэтгэл хөдлөл бүр биед ямар нэгэн ул мөр үлдээдэг. Бие бол бидний сэтгэлийн толь юм. Амьдралынхаа хамгийн чухал хүнд буюу ӨӨРтөө санаа тавьж, өөрийгөө дандаа анхаараарай🙏🙏🙏