ДуугайТогло

ДуугайТогло

Share

Chatter on � and everything good in life

27/02/2022

Тэмцээн уралдааны цагийн байдлаасаа гарч, амрах зуураа сагсан бөмбөгийн Дээд лигт өрсөлдөж үдсэн 15 дахь улирлынхаа эцэст төрсөн хэсэг бодлоо хуваалцъя гэж бодсоныг минь хүлээн авна уу.

Эн тэргүүнд 2021-2022 оны “Нэгдсэн Дээд Лиг”-ийн улиралд “Этүгэн-Баянгол Ирвэсүүд” сагсан бөмбөгийн баг болон намайг дэмждэг та бүхэнд талархал илэрхийлье. Бидний үнэнч хөгжөөн дэмжигчид, хайрт аав ээж гэр бүлийнхэн болон хэзээд арыг түших “узкий круг”-ын хэд та нар бол жинхэнэ MVP. Талбайд гарах мөч бүхэнд та бүхний нөр их дэмжлэг, уухай түрлэгийг мэдэрч, эрч хүч авах мэт болдгийг энд дурдмаар байна.

Миний тоглосон 15 жилд би хичнээн өөр багийн өмсгөл өмссөн ч, хэдэн ч өөр зохион байгуулалттай лигтэй байсан ч сагсан бөмбөг сонирхогчид сагсны өргөөг дүүргэсээр байдагт талархаж явдаг шүү.

Багийн спонсоруудад мөн талархал илэрхийлэхийг зөвшөөрнө үү. Аливаа спорт өндөр хөрөнгө оруулалт шаардагддаг. Манай баг ч гэлтгүй, нийт сагсан бөмбөгийн гэр бүлд оруулж буй үнэтэй хувь нэмрийг энд онцгойлон дурдмаар байна. Лигт оролцсон 13 багт тоглосон нийт залуусын ур чадвар энэ жил хэрхэн өссөн, ямар эн тэнцүү өрсөлдөөн өрнөснөөс та бүхэн сагсны хөгжил ямар хурдацтай явагдах боломжтойг харж буй биз ээ.

Спортын төв ордон, бэлтгэлийн талбайд өдөр бүр хамт хөдөлмөрлөдөг багийн тамирчид, дасгалжуулагч С.Баярцогт, багийн арын албыг даадаг багийн гишүүд та нартаа талархал илэрхийлье. Хар багаасаа хичээллэсэн сагсан бөмбөгт хожилд ч, хожигдолд ч дахин дахин дурлах шалтгаан бол өдөр бүр та бүхэнтэй хамт өнгөрөөсөн тэр мөчүүд юм шүү.

Манай баг энэ жил өндөр зорилго тавин эрчимтэй бэлтгэл хийж, лигийн аварга цолын төлөө зүтгэсэн улирал энэ хүрээд өндөрлөсөн нь харамсалтай хэдий ч энэ жил аварга авахаас илүү том баяр нь “Нэгдсэн Дээд Лиг” өөрөө байлаа.

Монголын сагсан бөмбөгт агаар мэт үгүйлэгдэж байсан эв нэгдэл, хамтын шийдлийг олохын тулд хүчин зүтгэл гаргаж, сайн муу бүхий л шуугиан дундуур атгасан нударга мэт нэг дуутай байж үзэгчид олондоо нэгдсэн лиг толилуулах боломж бүрдүүлсэн тамирчдаараа бахархаж байна. Сагсан бөмбөгийн утгагүй талцалд таслал биш цэг хатгаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сагсан бөмбөгийн нэг институцитэй болж, олон улсын уралдаан тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг шигшээ баг нь дурсгах цаг мөч үүгээр ойртож байна гэж найдаж байна. Тамирчид, фенүүдийнхээ уриалгыг дэмжсэн лигийн спонсорууд, төрийн байгууллагууд, багийн эзэд, лиг зохион байгуулагчид, шүүгчид, бүх л үл ойлголцлоо хойш тавьж нэг ширээнд сууж, нэгдэж чадсан холбоод – та бүгдэд сагсан бөмбөгийн тамирчид, үзэгчдийнхээ нэрийн өмнөөс гүн талархсанаа илэрхийлье.

Хасагдах шатны хагас шигшээд үлдсэн 4 багийн найз нөхөд, дүү нартаа амжилт хүсье. Бэртэл гэмтлээс ангид байж, сагсан бөмбөг сонирхогч олондоо сагсан бөмбөгийн гайхамшгийг улам яруу мэдрүүлнэ гэдэгт итгэж байна. Эцсийн бүлэгтээ бид өрсөлдөж дуусаад нэгдэж чаддаг, хамгийн чангаар “Баттөр өө! #ДуугайТогло” гэж орилсон нөхөр ч гарч ирээд “сайхан тоглолт боллоо” гээд high-five өгдөг тийм л сайхан спортын нэг хэсэг. Миний мэдэх 15 жилийн турш нэг гэр бүл мэт цул байж чадсанд баярлалаа.

Love,
#17

20/10/2021

Ийм л учраас #ДуугайТогло-доггүй юм

Photos from Ганболдын Баттөр (Battur Ganbold)'s post 16/10/2021

VidaBall - Дугаар #11 26/06/2021

Даруухан хөөрхөн охин юм Индра

VidaBall - Дугаар #11 #11 дугаарт: Этүгэн Ирэвсүүд клубын шилдэг тамирчин Ө.Индра оролцлоо. Түүний оролцсон дугаарыг 6/22-ны Мягмар гарагт хүлээн авч үзээрэй 🥰🥰🥰 Дугаарын хамт...

VidaBall - Дугаар #10 16/06/2021

Vidaball нэвтрүүлэгт оролцсон шүү

VidaBall - Дугаар #10 #10 дугаарт: Дээд лиг, Үндэсний Супер лиг болон 21 аймгийн Үндэсний лигүүдэд нийт 6-н удаа түрүүлсэн Монголын шилдэг сагсчдын нэг "Махчин" хочит Г.Баттөр ор...

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Tokyo Street 60/201
Ulaanbaatar