14/04/2022
Spikeball in Mongolia 🇲🇳😊🤞
Amazing!✌️
Thank you Spikeball
Spikeball sport in Mongolia Сонирхол татам хөгжөөнт тэмцээн уралдаанаар дамжуулан хүмүүсийг нэгтгэх.
14/04/2022
Spikeball in Mongolia 🇲🇳😊🤞
Amazing!✌️
Thank you Spikeball
04/05/2021
“Биеийн тамир” хичээлийн хөтөлбөрт Спайкбол.
Биеийн тамирын багш нарын /АНУ болон бусад олон улс/ хэлж байгаагаар спайкболыг энэхүү хичээлийн нэг хэсэг болгох нь тун дажгүй санаа аж. Учир нь хүүхэд нэг бүрийг хамархаас гадна дотор, гадаа талбайд гээд хаана ч байршуулахад хялбар. Хүүхдүүдийн хувьд анхан болон ахисан түвшний агаарын цохилт, дамжуулалт, биеэ хамгаалах чадвар зэрэгт сургахаас гадна багаар ажиллах, хөгжилдөх, хүссэн хүн бүхэн тоглох боломжтой гээд олон давуу талтай аж.
Тиймээс ч олон улсын Спайкболлын холбооноос /SRA/ дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан сургалтын цогц хөтөлбөр гаргасан байдаг.
Ирэх 2021-2022 оны хичээлийн жил бид Улаанбаатар хот болон хэд хэдэн аймгийн ЕБС-үүдэд энэхүү хөтөлбөрөө нэвтрүүлэх юм.
Гайхалтай нь хүүхдүүдэд зориулсан энэхүү сургалтын хөтөлбөр нь энэ зун нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудад зохион байгуулагдана.
04/05/2021
Спайкболл Шарк Танк-д орсон нь
Спайкболлын хамт олон 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дэлхий дахинаа өргөн танигдсан алдартай шоу болох Шарк Танк-д оролцсон юм. Компаний гүйцэтгэх захирал Крис Рюдер дагалдах ажилчид болон тоглогчдын хамтаар энэхүү шоунд оролцож, мартагдашгүй туршлага хуримтлуулсан юм.
Хамгийн гайхалтай нь тэд энэхүү шоунаас 500,000 долларын санхүүжилт босгож чадсан билээ.
04/05/2021
Спайкболлыг үүсгэн байгуулагч, захирал Крис Рюдер /Chris Ruder/-ийн уг спорт тоглоомыг хэрхэн бий болгосон түүхийг та бүхэнд хүргэж байна. :)
.. Би анх 2008 онд ямар ч бизнессийн мэдлэггүйгээр Спайкболл шинэ спортын корпорацыг эхлүүлж байсан юм.
Гэвч одоо бид 4 сая гаруй тоглогчид /дэлхий даяар/, 30 бүтэн цагийн ажилчидтай, жил бүрийн 150 гаруй жуулчидтай болсон ба Шарк Танк, Касей Нэйстат, Дюд Перфект, Түдэй шоу, Инк сэтгүүл зэргээс маш их дэмжлэг авч, олон тооны мэргэжлийн тамирчид болон алдартнуудад хүрээд байна.
Би цахим худалдаа, бүтээгдэхүүн загварчлал, үйлчилгээ, хүргэлт, санхүү зэрэгт суралцсаар энэхүү давхар бизнесээ 5 жилийн турш эрхэлсэн юм.
Би фото сэтгүүлч мэргэжилтэй учраас бизнесийн салбарт бэлтгэгдээгүй байсан юм. Өдөр нь корпорацийн ажилдаа явж гэртээ ирээд эхнэр 3 хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, тэднийг орондоо ормогц Спайкболлын ажлаа хийж эхлүүдэг байлаа. Миний энгийн нэгэн өдрийн Спайкболл цагийн хуваарь оройны 9-өөс өглөөний 1, 2 цагийн хооронд өрнөж, шөнө дунд тухайн өдрийн захиалгаа шууданд өгөхөөр явдаг байсан юм.
Бидний хамгийн анхны агуулах бол манай байшингийн хонгил байлаа. 2013 онд бид нэг ч бүтэн цагийн ажилтангүйгээр жилийн орлогоо 1 сая ам.доллларт хүргэж чадсан юм.
Яг энэ үед би боссруугаа залгаж ажлаасаа гарж байгаагаа хэлээд, Спайкболлд бүтэн цагаар ажиллаж эхэлсэн юм. Манай төв байгууллага Чикагод байдаг ч ихэнхи ажилчид маань Америкийн хаа сайгүй амьдардаг. Хаа хүссэн газраа амьдарч гагцхүү ажлаа сайн хийх нь чухал гэдэгт бид бат итгэж ажилладаг.
Манай компаний эрхэм зорилго бол Америкийн дараачийн шилдэг спортыг бий болгон хөгжүүлэх юм. Энэхүү зорилго нь тэмцээн уралдаан, сургууль гэх мэт олон хүчин зүйлсээр дамин биелэлээ олох юм.
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |