28/09/2026
🏆♟️ “ОЮУНЫ ӨРӨГ” ШАТРЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
9 дүгээр сарын 19–20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Оюуны өрөг” шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 16 хүртэлх насны өсвөрийн шатарчид оролцож, авьяас чадвар, мэдлэг, тэсвэр хатуужил, олон сарын хөдөлмөрөө сорин өрсөлдсөнөөс манай шавь нар маань амжилттай оролцлоо👏
♟️ 10 настай Г.Цэнгэл — коэффициентийн зөрүүгээр 2–4 дүгээр байрт шалгарч, өндөр амжилт үзүүллээ.
♟️ 12 настай Б.Үжин — нийт оролцогчдын дунд 9 дүгээр байр эзэлж, мөн “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар шалгарлаа. 🏆👏
🌟 Шавь нартаа баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүдэд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе!
Мөн хүүхдүүдээ үргэлж дэмжиж, урам зориг өгч байдаг эцэг эхчүүддээ баярлалаа. ❤️
Шатар бол зөвхөн нүүдэл биш — тэвчээр, сахилга бат, ухаан, зорилгын спорт юм. ♟️🏆
#ОюуныӨрөг #Шатар #ШатрынТэмцээн #ГЦэнгэл #БҮжин #Амжилт