04/04/2023
Аваргуудын лигийн байрны төлөөх өрсөлдөөнд яваа Интер хожигдож, Рома хожин тэдэнтэй оноо тэнцсэн бол АС Милан 3-р байр луу ахилаа. Сонирхолтой нь 15 оноо хасуулаад байгаа Ювентус 4-т байгаа Интерээс ердөө 6 онооны зөрүүтэй болсноор албан ёсоор ТОП-4 төлөөх өрсөлдөөнд орж ирлээ гэж хэлж болохоор байна.
02/04/2023
Тойргийн онцлох тоглолт олон хүний санаанд оромгүй байдлаар өндөрлөлөө. Өнөөдөр Россонеригийн өдөр байж хүснэгтийг тэргүүлэгчдэд энэ улиралд амсаагүй гашуун хожигдлыг амсууллаа. АС Миланыханд баяр хүргэе! 👏👏👏 Гайхалтай байлаа. 🔥🔥10 хоногийн дараа Аваргуудын лигээр ахиад уулзах ёстой 2 шүү дээ. ⚽️
02/04/2023
Харин энэ тойргийн онцлох тоглолтоор хүснэгтийг тэргүүлэгч Наполи өөрийн талбайдаа Россонери буюу АС Миланыг хүлээн авах тоглолт нэрлэгдэж байна. 2 баг энэ сард 3 удаа тулна. Жинкэн гал 🔥🔥
🏟 Цэнгэлдэх - Диего Армандо Марадона
⏰ Эхлэх цаг - 02:45 цаг
📺 Үзэх суваг - Premier Sports Network 4
Сери А-н хүрээнд 2 багийн 150 дахь тоглолт. Улирлын эхний тоглолт Сан Сирод болоход Наполи 2:1 харьцаатай хожсон. АС Милан улирлын эхэнд хожигдсон хариугаа авах ёстой чухал тоглолтонд бэртлээс ирээд удаагүй байсан З.Ибрахимович, хамгаалалтын гол хүн П.Калулу, Ж.Мессиас нар бэртлийн улмаас тоглох боломжгүй болсон бол Наполигоос лигийн мэргэн бууч "Нигери харсан дарсан зүүд" В.Осимхен булчингийн гэмтлээс болж оролцохгүй ба аваргуудын лигийн эхний тоглолтыг ч өнжиж магадгүй муу мэдээтэй байгаа юм.
02/04/2023
Өчигдрийн онцлох Интер-Фиорентинагийн тоглолт зочин баг "Нил ягаанууд"-ын хожлоор өндөрлөсөн бөгөөд цор ганц гоолыг ⚽️ экс Миналист Ж.Бонавентура 53' минутанд хийж багийнхаа 5 дахь дараалсан хожлыг авчиржээ. Хожил авсан Фиорентина хүснэгтийн 9-р байранд бичигдэж байгаа бол Интер 3-р байранд хэвээр үлдлээ. Ард нь яваа Милан өнөөдөр Наполиг хожвол Интер өөрсдийн байраа алдаж 4 рүү унах эрсдэл бий болж байна. ⬆️⬇️
Inter-Fiorentina 0-1 | La Viola storm the San Siro! Goal & Highlights | Serie A 2022/23
Inter struggles in Serie A continue with their 4th defeat in the last 5 games as Fiorentina celebrated their first win in 11 league games against the Nerazzu...
01/04/2023
Шигшээ багуудын цугларалтын дараа клубын хөлбөмбөг эргэн ирж байна. Сери А хувьд 28-р тойргийн тоглолтууд эхэлж байгаа бөгөөд өнөөдрийн онцлох тоглолтоор Интер-Фиорентина.
🏟 Тоглолт болох газар - Милан хот, Giuseppe Meazza цэнгэлдэх
🕛 Тоглолт эхлэх цаг - 00:00 цаг
📺 Тоглолт үзэх суваг - Premier Sports Network 4
2 багийн өмнөх тоглолт Фиорентинагийн талбай дээр өнгөрсөн оны 10 сард болоход эхнээсээ гоолтой, ширүүн тэмцэлтэй өрнөсөн бөгөөд ээлж дараалан гоолдож явсаар Фиорентинагийн Серби довтлогч Л.Иович сэлгээгээр орж ирэн 90' минутанд тооны харьцааг 3:3 болгож тэнцүүлсэн ч шүүгчийн шүгэл дуугарахаас өмнө эцсийн мөчид 90+5' минутанд Интерийн Армен хагас хамгаалагч Х.Мхитаряан гоол оруулж тооны харьцааг 4:3 болгож багтаа хожил авчирсан юм.
Өнөөдрийн тоглолт ч мөн ялгаагүй гоол ихтэй, хуудас олонтой тоглолт болох байх гэж таамаглаж байна.
31/03/2023
Premier Sports Network ТВ-ээр гарах Сери А-н 28-р тойргийн тоглолтууд. Оргил тоглолт Итали улс, Неаполь хотын Диего Армандо Марадона цэнгэлдэхэд хүснэгтийг тэргүүлэгч Наполи өнгөрсөн улирлын аваргыг хүлээн авна. Гал гарсан тоглолт болно доо 🔥🔥🔥
🇮🇹 Италийн Сери А лигийн 28-р тойргийн шууд дамжуулах тоглолтуудын хуваарь
Шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгч
NCD GROUP
31/03/2023
Италийн Сери А-н бүх цагийн мэргэн бууч нь 274 гоол оруулсан Силвио Пиола гэж эрхэм байдаг. Түүний хувьд замналдаа Про Верчилли, Лацио, Торино, Ювентус, Новара зэрэг багуудад тоглож байсан бөгөөд 1938 оны Дэлхийн аваргын финалын тоглолтонд Италийн шигшээн төлөө Унгарын шигшээн эсрэг дубль хийж багаа хожилд хөтлөн улмаар Дэлхийн аварга болж байсан тухайн цаг үеийнхээ шилдэг довтлогч байв. Сонирхуулахад Сери А-н мэргэн буучдын жагсаалтын эхний 50 байранд одоо идэвхтэй тоглож байгаа 2-хон тоглогч байдаг нь Ч.Иммобиле /191 гоолтойгоор 8-р байр/, З.Ибрахимович /156 гоолтойгоор 22-р байр/ нар юм. Ибра одоо 2 гоол хийхэд дээрээ байгаа Л.Тони болон Ф.Инзаги нарыг гүйцэх боломжтой байна.
30/03/2023
Яг одоогоор хөлбөмбөгийн зах зээл дээр хамгийн үнэтэй Итали тоглогч нь Интерийн Николо Барелла байна. Түүний хувьд 70 сая еврогоор үнэлэгдэж байгаа бөгөөд багийн хамтрагч Алессандро Бастони 55 сая еврогоор араас нь бичигдэж байна.
29/03/2023
Европын ТОП-5 лигт тоглосон анхны улиралдаа гоол болон гоолын дамжуулалтаар 2 оронтой тоонд хүрсэн 2006-07 оны улирлын Диегогоос хойш анхны тоглогч болжээ. Диего Рибас Германы Бундеслигт Вердер Бремений төлөө тоглосон эхний улиралдаа 13 гоол, 13 гоолын дамжуулалтыг өгч байжээ.
29/03/2023
Европын аваргын урьдчилсан шатны мэргэн буучийг шигшээ багийнхаа төлөө эхний тоглолтондоо хет-трик толилуулсан Аталанта клубын залуу Дани довтлогч Р.Хойлунд 5 гоолтой тэргүүлж байна. Мань Лукаку, Влахович 2 бас дутахгүй шинжтэй шүү.
28/03/2023
Сери А-ийн 3-р сарын шилдэг дасгалжуулагчаар S.S.Lazio-н дасгалжуулагч Maurizio Sarri тодорчээ. Түний баг энэ сард лигийн хүрээнд 3 тоглолт хийснээс:
- vs S.S.C Napoli /1-0/ хожсон
- vs Bologna FC /0-0/ тэнцсэн
- vs A.S Roma /1-0/ хожсон гэсэн амжилтыг үзүүлж Ромын дербид хожил авснаас гадна лигийг тэргүүлэгчдийн энэ улирлын 2 дахь хожигдлыг амсуулсан гайхалтай тоглолтыг үзүүлж одоогоор хүснэгтийн 2-р байранд баг нь бичигдэж байна. Түүнд баяр хүргэцгээе! 👏👏👏