Nano International LLC

Nano International LLC

Share

Дэлхийн шилдэг бүтээгдэхүүнийг Нано Интернэйшнл ХХК-с.......

Английн Рекитт Бинкайзер, Германы Байрсдорф, Америкийн Кьюриг Доктор Пеппер, Пепсико, Голландын Перфетти Ван Мелле, Нутришиа, Японы КАО зэрэг дэлхийд алдартай компаниудын Монгол дахь онцгой эрхтэй, албан ёсны дистрибъютер компани.

21/05/2026

🤎 "Өөрийгөө Эрхлүүл" МАГНУМ 🤎

🍫 Бельги шоколадаар бүрсэн зөөлөн сүүний найрлагат төгс амт

🤩 Хазалт бүр давтагдашгүй

Дэлхийн алдарт Магнум брэндийн бүтээгдэхүүн бүр нь хэрэглэгчдэд тансаг мэдрэмж, мартагдашгүй таашаалыг мэдрүүлэхээр бүтээгдсэн.

📍CU-ын бүх салбар болон бусад сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.

🔴 Албан ёсны дистрибьютер "Нано Интернэйшнл ХХК"

Plus Media Vexa Advertising CU Mongolia No78studio

Photos from Nano International LLC's post 20/05/2026

⭐“ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургалтыг сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд удирдан явуулж, хувь хүн болон багын сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, багаар үр дүнтэй хамтран ажиллахад шаардлагатай шинжлэх ухаанч мэдлэг, практик ур чадварыг олголоо.
🤝 Эрүүл харилцаа, эерэг уур амьсгал, хамтын ажиллагааг дэмжсэн энэхүү сургалт нь багийн уялдаа холбоо, ойлголцлыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой байлаа.

#БүхнээсТүрүүнд

Photos from Nano International LLC's post 20/05/2026

🔴NANO BRANDS: MARS

2025 оноос эхлэн НАНО ИНТЕРНЭЙШНЛ ХХК амттан болон тэжээвэр амьтны арчилгаа, хоол, тэжээлийн дэлхийн №1 компани “MARS INC.”-ын албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэлсэн бөгөөд Snickers, Twix, Skittles, Milky Way, M&M’s, Bounty, Mars, Orbit болон PEDIGREE зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэж байна 🔵.

#БүхнээсТүрүүнд

Photos from Nano International LLC's post 14/05/2026

🔴NANO INSIGHT: ХЭРЭГЛЭГЧИЙН УРСГАЛД СУУРИЛСАН МЕРЧЕНДАЙЗИНГ

⭐Дэлгүүрийн өрөлт зөв байршсан үед хэрэглэгч илүү удаан саатаж, илүү их худалдан авалт хийх магадлал нэмэгддэг. Тэгвэл хэрэглэгч дэлгүүрт ормогцоо юуг хамгийн түрүүнд анзаардаг вэ? Аль хэсэг хамгийн их анхаарал татдаг вэ?

#БүхнээсТүрүүнд

14/05/2026

⭐NANO AM TALK: БОРЛУУЛАЛТЫН АМЬДРАЛЫН “ХАМГИЙН ХАМГИЙН”

Энэ удаагийн AM Talk-аар бид борлуулалтын ажлын талбар дээр өрнөдөг хамгийн бодит, хамгийн хөгжилтэй, хамгийн сургамжтай түүхүүдээ хуваалцаж, худалдааны төлөөлөгч нартайгаа эрч хүчтэй өглөөг хамтдаа эхлүүллээ✨.

Photos from Nano International LLC's post 13/05/2026

⭐ *NANO AM TALK АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Энэ удаагийн *AM Talk*-аар бид Sales-ийн ажлын талбар дээрх хамгийн бодит, хөгжилтэй, сургамжтай түүхүүдийг хуваалцлаа.

Өглөөг эерэг уур амьсгал, инээд хөөр, бодит туршлагаар дүүрэн эхлүүлж, Sales-ийн ард байдаг хичээл зүтгэл, тэсвэр, харилцааны ур чадварыг илүү ойроос мэдэрсэн уулзалт боллоо🔴.

Хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье! 🙌

Бүхнээс түрүүнд Нано Интернэйшнл ХХК

13/05/2026

🔴МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Борлуулалтын ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэх зорилгоор “Харилцагчийн хэрэгцээг ойлгож, бүтээгдэхүүнийг FAB аргачлалаар танилцуулах нь” сэдэвт сургалтыг супервайзор, сургагч багш Н.Халиунаа удирдан амжилттай зохион байгууллаа.

⭐Бид ажилтнуудынхаа тасралтгүй суралцах, хөгжих боломжийг дэмжин, мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх сургалт, арга хэмжээг тогтмол хэрэгжүүлсээр байна.

Сургалтад идэвхтэй оролцсон нийт ажилтнууддаа баярлалаа.
Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье! 🙌

Photos from Nano International LLC's post 11/05/2026

🔴 МАНЛАЙЛЛЫН ХУРДАСГУУР – ХӨТӨЛБӨРИЙН 12 ДАХЬ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нано Интернэйшнл ХХК-ийн захирал болон удирдах түвшний менежерүүдэд зориулсан “Манлайллын хурдасгуур” сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү сургалтыг сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд удирдан явуулж, оролцогчид манлайлал, багийн хамтын ажиллагаа, ажлын байран дахь сэтгэлзүйн орчин, халшралыг даван туулах арга барил сэдвийн хүрээнд мэдлэгээ тэлж, туршлага солилцлоо. ✨

Сургалтын хүрээнд:
✅ Багаар ажиллах ур чадвар
✅ Багийн уялдаа холбоо, харилцаа
✅ Ажлын байран дахь халшрал, түүнээс урьдчилан сэргийлэх арга
✅ Удирдлагын түвшинд сэтгэлзүйн аюулгүй орчин бүрдүүлэх талаар ярилцлаа.

Бид манлайллын ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, илүү уялдаа холбоотой, эрүүл ажлын орчин бүрдүүлэхийн төлөө хамтдаа суралцсаар байна.

Бүхнээс түрүүнд Нано Интернэйшнл ХХК

#БүхнээсТүрүүнд #МанлайллынХурдасгуур #БагаарАжиллахУрЧадвар

Photos from Nano International LLC's post 10/05/2026

⭐ “ХАМТЫН АМЖИЛТЫН ӨГЛӨӨ #2” — ХАРИЛЦАГЧДЫН УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нано Интернэйшнл ХХК нь 18 жилийн турш харилцагч, түншүүдтэйгээ хамтдаа өсөж хөгжиж, итгэлцэлд суурилсан үнэ цэнтэй хамтын ажиллагааг бий болгосоор ирсэн билээ. 🤝
Бид сар бүр харилцагчдаа оффис болон логистикийн төвдөө урьж, үйл ажиллагаатайгаа танилцах, санал хүсэлтээ хуваалцах боломжийг бүрдүүлж байна. Энэ удаагийн уулзалтад 20 гаруй харилцагч маань хүрэлцэн ирж, хамтын хөгжил, шинэ боломжуудын талаар нээлттэй ярилцлаа. ✨

🔴 Харилцагч төвтэй шинэ хандлага
2026 оноос бид үйл ажиллагаандаа харилцагч төвтэй хандлагыг илүүтэйгээр хэрэгжүүлж, ил тод, шуурхай, хариуцлагатай үйлчилгээг эрхэмлэн ажиллаж байна. Санал хүсэлт бүрийг бодитоор тусган, үйлчилгээний чанараа тогтмол сайжруулсаар байх болно.

Бид харилцагч нартайгаа сар бүрийн ХАМТЫН АМЖИЛТЫН ӨГЛӨӨ уулзалтаа зохион байгуулсаар байна. Тун удахгүй тантай уулзах болноо. 🤍

📌 Харилцагч Төвтэй Нано Интернэйшнл ХХК
#БүхнээсТүрүүнд

08/05/2026

❤️ НАНО СПОРТЫН НААДАМ 2026 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 🎉

Энэ жилийн спортын наадам 4 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж, НАНО Интернэйшнл ХХК-ийн 6 бизнесийн газрын 250 орчим тамирчин идэвхтэй оролцон өрсөлдлөө.

Тэмцээнд хүрэлцэн ирж дэмжсэн, идэвх санаачилгатай оролцсон нийт НАНО-чид та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

#БүхнээсТүрүүнд

Photos from Nano International LLC's post 06/05/2026

🔴NANO BRANDS: NIVEA

💙 NIVEA брэнд нь Beiersdorf компанийн харьяа дэлхийд тэргүүлэгч арьс арчилгааны брэндүүдийн нэг юм. Нано Интернэйшнл ХХК нь 2012 оноос эхлэн тус брэндийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр дистрибьюц хийж, хэрэглэгчдэд дэлхийн түвшний чанар, найдвартай байдлыг хүргэн ажиллаж байна🔵.

#БүхнээсТүрүүнд

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


NM Tower, Mahatma Gandhi Street, HUD/15 Khoroo, Ulaanbaatar 17011
Ulaanbaatar
17010

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30
Saturday 09:00 - 14:00