20/07/2026
Нүүргүй хүү
Нүүргүй хүү нь шатрын спортод дуртай хүн бүрт амжилтын хөтөч болохыг зорьж байна ^-^
Шатрын спорт бол шинжлэх ухаан, спорт, урлагийн нэгдэл юм. Тийм ч учраас хүнд өндөр хэмжээний оюуны ачаалал өгдөг. Энэ спортод амжилт гаргахад маш их хөдөлмөр, өөр өөртэйгөө тулж ажиллахыг шаардаж байдаг. Нүүргүй хүү шатрын дэвтэр таны хөдөлмөр, өөртэйгөө ажиллаж буй явц тань таны түвшин хэрхэн ахиж, амжилт гаргаж байгааг бодитоор үнэлж дүгнэн хянахад туслах юм.
20/07/2026
02/07/2026
25/06/2026
♟️ Сургалтын зар ♟️
Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэд Супер Их мастер Сергей Карякины "Нүүргүй хүү" шатрын клуб элсэлтээ авч эхэллээ.
📅 Зуны амралтын өдрүүдийн элсэлтийн хичээллэх хугацаа: 6 сарын 27-ноос эхлэн 8 сарын 30-ны өдрийг дуустал хичээллэх бөгөөд Улс нийтийн амралтын өдрөөс бусад өдрүүдэд хичээллэх болно.
⬇️⬇️⬇️ Доорх линкээр орж анкет бөглөж бүртгүүлнэ үү. /Анкет дотор дэлгэрэнгүй мэдээлэл багтсан болно./
📝 https://forms.gle/tR4VBr66TdcNUAZV9
👥 Хөтөлбөр, ангилал:
✅ 7-16 насныханд зориулсан
✅ Анхан ба дунд
⏰ Цагийн хуваарь:
🗓 Бямба, Ням гаригт.
⏳ Хичээлийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут
🌅 Өглөөний анги:
🕘 Анхан шат: 09:30 - 11:00
👨🏫 Багш, дасгалжуулагчийн бүрэлдэхүүн:
🏅 Б.Баярмаа – Монгол улсын аварга, Олон улсын шатрын холбооны зөвлөх багш, Олон улсын мастер
🏅 Н.Төвсанаа – Монгол улсын аварга, Мэргэжлийн дасгалжуулагч, ФИДЕ мастер
📅 Хичээлийн хуваарь:
♟️ Амралтын өдрийн анги буюу 6-р сарын 27, 28; 7-р сарын 4, 5, 25, 26; 8 -р сарын 1, 2, 8, 9, 15, 16, 22, 23, 29, 30
📚 Нийт 16 оролт буюу энэ хугацаанд хүүхдийн шатрын спорт дахь сонирхлыг тодорхойлох боломжтой юм.
📍 Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж – 39, Оросын шинжлэх ухаан соёлын төв
📞☎️ Холбогдох утасны дугаар: 88047842, 99026957
✨ “УХААН ГЭРЭЛТЭНЭ”
20/06/2026
12/06/2026
“Нүүргүй хүү” шатрын клуб үүд хаалгаа нээлээ
18/03/2026
Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн болон блиц тоглолтын Монгол улсын аварга шалгаруулах “Алдарын цом” тэмцээндээ амжиж бүртгүүлэн амжилттай оролцоорой ✌️
МОНГОЛ ОРНЫ ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС ИРСЭН ӨСВӨРИЙН ШАТАРЧИД “АЛДАРЫН ЦОМ”-ЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ, УЛСЫН АВАРГУУД ТОДОРНО
2026 оны 3-р сарын 22-23-ны өдрүүдэд Монголын шатрын холбоо болон Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний Алдар спорт хороо хамтран өсвөрийн шатарчдын түргэн (блиц) болон түргэвчилсэн (рапид) тоглолтын Монгол Улсын аварга шалгаруулах “Алдарын цом” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний Алдар спорт хорооны 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээний зорилго нь шатрын спортыг хүүхэд, багачуудад түгээн дэлгэрүүлэх, өсвөрийн шатарчдын түргэн тоглолтын ур чадварыг дээшлүүлэх, цаашлаад дэлхийн тавцанд өрсөлдөх Монгол шатарчдыг бэлтгэн гаргахад оршино.
Тэмцээнд Монгол орны 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн өнцөг булан бүрээс ирсэн өсвөрийн шилдэг шатарчид 6 хүртэлх, 7–8, 9–10, 11–12, 13–14, 15–16, 17–18 насны ангиллаар охид, хөвгүүдийн 14 ангилалд 172 шагналт байрны төлөө өрсөлдөж, түргэн болон түргэвчилсэн хоёр төрөлд оюун ухаанаа сорин Монгол Улсын аваргууд тодорно. Мөн тус тэмцээний үеэр өсвөрийн шатарчдын дунд 2 дахь удаагийн Шатрын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах бөгөөд энэ нь тэмцээний онцлог үйл ажиллагааны нэг юм.
Шатрын (блиц) болон түргэвчилсэн (рапид) төрөл нь шатарчдын хурд, оновчтой шийдвэр гаргах чадвар, богино хугацаанд тооцоолол хийх ур чадварыг сорьдог онцлогтой. Ийм төрлийн тоглолтууд нь шатарчдаас өндөр төвлөрөл, хурдан сэтгэх чадвар, стратегийн уян хатан байдлыг шаарддаг бөгөөд дэлхийн томоохон тэмцээнүүд болон орчин үеийн шатарт чухал байр суурь эзэлдэг өрсөлдөөнт шатрын төрлүүд юм.
Нийт 38,500,000 төгрөгийн шагналын сантай 2026 оны Өсвөрийн шатарчдын түргэн болон түргэвчилсэн тоглолтын Монгол Улсын аварга шалгаруулах “Алдарын цом“ тэмцээний бүртгэл дуусахад ердөө 4 хоног үлдлээ.
Тэмцээнд дараах бүртгэлийн холбоосоор орж бүртгүүлнэ үү.
https://forms.gle/vxa1yp7R9nxNEaMj6
Тэмцээний удирдамжийг дараах холбоосоор орж харна уу.
https://www.facebook.com/share/p/1NNcktjkJr/
НИЙТ ӨСВӨРИЙН ШАТАРЧДАДАА ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!
16/03/2026
Монголын шатрын ирээдүй болсон өсвөрийн шатарчиддаа улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохыг хүсье! 🫶
Хүүхэд бүхэн амжилтаа ахиулах болтугай 😇
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 08:00 - 22:00 |
| Tuesday | 08:00 - 22:00 |
| Wednesday | 08:00 - 22:00 |
| Thursday | 08:00 - 22:00 |
| Friday | 08:00 - 22:00 |
| Saturday | 11:00 - 22:00 |
| Sunday | 11:00 - 22:00 |