Тайхар Фитнесс Төв

Тайхар Фитнесс Төв Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Тайхар Фитнесс Төв, Gym/Physical Fitness Center, Khan Uul дүүрэг 23-р хороо Аварга дээд сургууль, Ulaanbaatar.

Дээл өмсөөд дэлбэртлээ иддэг баяраас өмнө хамтдаа илүүдэл жингээ хасая. Таныг идэвхитэй дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хоол...
03/01/2022

Дээл өмсөөд дэлбэртлээ иддэг баяраас өмнө хамтдаа илүүдэл жингээ хасая. Таныг идэвхитэй дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын фитнесс төвдөө урьж байна
Жич: Таны хүссэн цагт тааруулан өглөө, өдөр оройн эрчимжүүлсэн болон ердийн ангидаа элсэлт авч байна.
Холбогдох дугаар 88609881

2022 эхэллээ. Өнөөдрийн гаргасан хөлс маргаашийн тань амжилт байх болно.🔥🔥🔥 Шинэ оны мэнд хүргэе!
02/01/2022

2022 эхэллээ. Өнөөдрийн гаргасан хөлс маргаашийн тань амжилт байх болно.🔥🔥🔥 Шинэ оны мэнд хүргэе!

30/12/2021

Хэвлий хэсгээр өөх хурдан хуримтлагдах гол шалтгаан🙇‍♀️

1. Сахар (хурдан шингэдэг нүүрс ус) болон ханасан тос хоёр агуулсан бүтээгдэхүүн нэг дор хэрэглэх Жишээ нь торт, пизза, бургер

2. Хөдөлгөөн багассан хэв маяг

3. Алкохол болон тослог зүйлийг хамт хэрэглэх:Шар айраг, архи уунгаа шарсан төмс идэх

Дээрхи зүйлсийг хэрэглэдэг бол дотор өөхлөлт маш хурдан явагдана.

Дотор өөхөө хайлуулахдаа:
1. Хоолныхоо идэж буй хэмжээг 30% иар багасга. Том аягаар дүүрэн иддэг бол 70% л дүүргэж ид.

2. Аль болох удаан шингэдэг нүүрс ус (овъёос , будаа) хоолны хэрэглээндээ сонго. Сахар орсон бүх бүтээгдэхүүнээс шууд татгалз

3. Биеийн хөдөлгөөний хэмжээгээ ихэсгэ. Өдөр болгон оройн хоолны өмнө эсвэл дараа 30-45 минут алх эсвэл хөнгөн гүйх Бэлтгэл хийж эхэлвэл илүү сайн хайлна.

4. Алкохол аль болох бага хэрэглэ. Хэрэглэвэл тостой зүйл битгий дагуулж ид.

Хамгийн гол нь энэ таниас #тэвчээр шаардана. Олон жил зөв зохисгүй хооллоод ийм өөхийг бий болгочоод хэдхэн хоногийн дотор хайлуулна гэж яарч болохгүй.

27/12/2021

ГЭДЭСНИЙ БИЧИЛ ОРЧНОО ТЭНЦВЭРТЭЙ БУЮУ САЙН БИЧИЛ БИЕТНЭЭ НЭМЭГДҮҮЛЖ ЧАДСАНААР ЭРҮҮЛ БАЙХ ГОЛ ҮНДЭС

Хүний гэдэсний бичил биетний төрөл зүйл, тоо хэмжээ бидний хоол хүнс, амьдралын орчноос ихээхэн хамаардаг.
Гэдэсний ашигтай бичил биетнүүд нь: Дархлааг дэмжинэ, аминдэм, бусад шимт бодисыг нийлэгжүүлнэ, эмгэг төрүүлэгч бичил биетнийг дарангуйлна, гэдэсний орчинг эрүүл байлгаж бусад өвчнөөс сэргийлдэг.
Тэгэхээр хооллолтондоо тараг, айраг, хоормог зэрэг эсгэг цагаан идээ, мөн эслэг ихтэй буюу төрөл бүрийн жимс, хүнсний ногоо, самар, бүхэл үрийн бүтээгдэхүүн буюу хөц будаа, арвайн будаа, бор гурил зэрэг үйлдвэрийн боловсруулалт багатай бүтээгдэхүүн идээрэй.

25/12/2021

ПРОГЕСТЕРОН ДААВАР БИЕИЙН ЖИН БА ЭРҮҮЛ МЭНДЭД НӨЛӨӨЛДӨГ

Прогестерон нь сар бүр өндгөн эс ялгарах үед өндгөвчинд нийлэгждэг эмэгтэй бэлгийн даавар юм. Сарын тэмдэгийн мөчлөг болон жирэмслэлт хэвийн явагдахад оролцдог нэн чухал үүрэгтэй даавар юм. Эдгээрээс гадна прогестероны гол үүрэг нь умайн орчинг жирэмслэлтэнд бэлтгэдэг. Сар бүр өндгөн эс ялгарсны дараа прогестерон нь өндгөн эсийг үр тогтоход бэлэн болгохын тулд умайн ханыг зузааруулж өгдөг. Хэрэв умайн хана хангалттай зузаан биш бол үр тогтсон өндгөн эс тогтох боломжгүй юм. Өндгөн эс үр тогтоогүй бол прогестероны хэмжээ буурч, сарын тэмдэгийн мөчлөг хэвийн байдлаар үргэлжилнэ.
Эрэгтэйчүүд, хүүхдүүд болон цэвэршиж буй эмэгтэйчүүдийн прогестероны түвшин арай бага байдаг.
Прогестерон хэт бага эсвэл байхгүй байх үед эстроген дааврын хэмжээ ихсэж бусад дааврыг дарангуйлж эхэлдэг. Ингэснээр дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд:
Жин нэмэх
Толгой өвдөх эсвэл мигрень өвдөлт
Сэтгэл зүйн өөрчлөлт (сэтгэл зовних, стресст амархан өртөх)
Бэлгийн дур хүсэл буурах
Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, цус алдах
Хөх хөндүүрлэх, уйланхай бий болох
Эндометриоз, умайд киста үүсэх
Цөс өвдөх
Бамбайн булчирхайн үйл ажиллагаа алдагдах
Хавдар тусах эрсдэл ихэснэ

Прогестероныг ихэсгэх энгийн арга:
Биеийн онжлогт тохирсон дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Бүтэн нойр авах. Ялангуяа 22-06 цагт унтаж амрах
Тэнцвэртэй хооллох
Витамин В, С хэрэглэх. Энэ нь прогестероны хэмжээг тэнвцэржүүлдэг.
Хоол хүнсэндээ цинк агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх
Стресстэй үед кортизол давамгайлдаг ингэснээр прогестероны хэмжээ буурдаг. Иймд стрессээс аль болох зайлсхийх
Прогестероны хэмжээ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан буурдаг. Тиймээс эрэгтэй эмэгтэй гэлгүй поргестрон дааврыг тэтгэх амьдралын хэв маягийг бүрдүүлж байх нь чухал юм.

24/12/2021

ХАНААГҮЙ ӨӨХ ТОСНООС ТАТГАЛЗ

Өөх тос мэдээж хэрэгтэй. Өөх хүний эсийн мембран бүрхүүлийн бүтцэд ордог учраас хүнснээсээ ор тас хасаж болохгүй хоол.

Харин дотор өөхөө шатаая гэвэл ханасан өөх тос болон транс тосноос татгалзах хэрэгтэй.
Ханасан өөх нь амьтны гаралтай царцаж хатуурдаг өөх, тос ордог.
Транс тос нь боловсруулан гоё сав, баглаагаар далдалсан бүх л амттан, нарийн боов, бэлэн хүнсэнд орсон байдаг.
Малын өөхийг хайлуулж гаргасан тосонд боорцог хайрч идэх нь хүний биед холестерилийн нийлэгжлийг идэвхжүүлдэг. Тохируулж хэрэглэвэл ашиг тустай. Хэтрүүлж хэрэглэвэл холестерин судас бөглөж, даралт ихэсгэх аюултай.

Хүний биед өдөр бүр шардлагатай байдаг ханаагүй өөх тосонд Omega-3 болон ургамлын гаралтай тос багтдаг. Ханаагүй тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэвэл дотор өөхөндөө баяртай гэж хэлэх боломжтой.
Ханаагүй тосонд царцдаггүй өөх тос агуулдаг амьтны өөх, загас, төрөл бүрийн шош, үр, самар гээд олон сонголт бий.

Маргариныг болж өгвөл хэрэглэхгүй байхыг зөвлөе. Маргариныг энгийнээр хэлбэл химийн аргаар хатууруулсан ургамлын тос. Хүний эрүүл мэндэд жирийн амьтны гаралтай тосноосоо илүү хор хөнөөлтэйг тогтоосон. Нью Иорк хотын мэр ресторанд маргарин хэрэглэхийг хориглосон нь ийм учиртай. Ер нь тос худалдаж авахдаа орцонд нь hydrogenated plant oil, transfat зэргийг агуулсан эсэхийг нь шалгаад үзчихэд гэмгүй.

22/12/2021

ӨВЧИН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ДОТОР ӨӨХ

Таны элэг өөхөлжээ, жингээ хасаарай гэсэн зөвлөгөөг маш олон хүн эмчээс сонссон байх. Дотор өөхөө шатаахгүй, арилгахгүй бол алсдаа элэгний чинь үйл ажиллагаа муудна, илүүдэл жингээ тээгээд яваад байвал хавдрын эрсдэлд ч хүргэж мэднэ.

Таргалалт хорт хавдраас гадна чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин, зүрх судасны эмгэг, харвалт, үений эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэг, церроз, амьсгалын архаг бөглөрөл зэрэг өвчний шалтгаан болдог.

ДОТОР ӨӨХ ГЭЖ ЮУ ВЭ?

Дотор өөх гэдгийг энгийнээр хэлбэл хэвлийн хэсгийн эрхтний эргэн тойрны өөхлөлт. Дотор өөх ихтэй байх эрсдэл нь бүсгүйчүүдийн хувьд эрс өндөр гэж эмч нар хэлдэг.
Эмэгтэйчүүд нас ахих тусам, жин нь хэчнээн хэвийн байсан ч дотор өөх ихтэй байх нь элбэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Дотор өөх буюу хэвлийн хэсгийн өөхлөлтийг багасгаснаар өмнө дурдсан өвчнүүдээс өөрийгөө сэргийлж чадна. Хэт туранхай хүнд бөөр чинь өөхгүй болжээ, жин нэм гэж зөвлөдөг нь бас учиртай.
Дотор өөхийг гадны нөлөөнөөс дотор эрхтнийг хамгаалж хэвлийн гүнд байдаг өөхөн эд гэж тодорхойлох нь бий. Дотор өөх хүний биед их хэмжээгээр хуримтлагдвал тун аюултай гэж эмч нар сануулж байна. Дотор өөх арьсан доорх өөхийг бодвол их идэвхтэй. Өөхний хүчлүүд нь цусанд орж, элэгний тусламжтайгаар муу холестеринийг үүсгэдэг юм. Ер нь гэдсээрээ таргалах нь олдмол чихрийн шижин тусах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг

ДОТОР ӨӨХТЭЙГЭЭ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Эход харуулаад мэдчихэж болно. Дотор эрхтнээ харуулахаар элэг өөхлөлттэй гэдгээс эхлээд өөхлөлт чинь хэр байгааг эмч нар хэлээд өгнө. Фитнесс клубуудэд ашигладаг танита аппаратаар дотор өөхөө мэдэх боломжтой. Танита аппаратын хувьд дотор өөхний үзүүлэлтийг гаргаад ирдэг.

Дэлхийн улс орнуудад түгээмэл хэрэглэдэг энэ аппаратан дээр дотор өөхний үзүүлэлтийг 1-59 гэсэн тоогоор хэмждэг. 1-12 бол эрүүл, 13-59 бол дотор өөхлөлт их гэж үздэг. Ази хүний хувьд есөөс их бол дотор өөх их байна, өндөр эрсдэлтэй гэдэг.

ДОТОР ӨӨХНИЙ “МАНГАС”-УУД

Хортой өөхнөөсөө салах хамгийн үр дүнтэй арга бол хөдөлгөөн, эрүүл хооллолт гэж өмнө хэлсэн. Юуны өмнө гурван цагийн зайтай, бага хэмжээгээр хооллох хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Ингэж зөвлөдөг нь цаанаа учиртай.
Гурван цаг бол хоол шингэхэд хангалттай хугацаа. Тэр үед нь хооллохгүй бол хүний бие өөхөө хуримтлуулж эхэлдэг аж. Тэгэхээр хоолоо сойно гэдэг тийм ч сайн арга биш гэсэн үг. Хүн өдөрт дор хаяж 2-3 литр шингэн уух ёстой гэж үздэг. Гэхдээ кофе, жүүсээ шингэний хэмжээнд тооцож болохгүй. Аль болох цэвэр ус ууж, шингэнээ нөхөхийг хичээгээрэй. Өөхний “мангас”-уудын нэг нь ногоон цай. Ногоон цай нь зөвхөн арьсан доорх өнгөн өөхийг хайлуулаад зогсохгүй хамгийн аюултай гэгддэг дотор өөхийг ч бас хөөдөг. Ногоон цайны найрлаганд байгаа бодисууд бодисын солилцоог сайжруулдаг учраас өөхнөөсөө хялбар салах энгийн арга болно.

Дотор өөхнөөсөө салахын тулд хүнсээ засахаас гадна дасгал хөдөлгөөн хийхийг эмч нар зөвлөж байна. Фитнесст явж амжихгүй бол өдөрт 10 мянган алхам хийгээрэй.

Штангтай vндсэн суулт нь биеийн Ерөнхий масс болон хvчийг нэмдэг бөгөөд энэ дасгалд дурлах хэрэгтэй !-Суулт нь гуя, аарц...
17/12/2021

Штангтай vндсэн суулт нь биеийн Ерөнхий масс болон хvчийг нэмдэг бөгөөд энэ дасгалд дурлах хэрэгтэй !

-Суулт нь гуя, аарцаг, болон нурууны булчинд шууд үйлчилээд зогсохгүй биенд сайнаар нөлөөлдөг. Суулт бодисын солилцоог хурдасгаж бүх биеийн булчингийн өсөлтийн чадварыг нэмэгдүүлдэг. Суулт нь гарны булчингийн хөгжилд шууд оролцдоггүй ч хэрэв суултыг зохих ёсоор эзэмшиж чадвал таталт болон хэвтээ шахалт хийхэд хамаагүй амар байх болно. Бүх биеийн булчингийн өсөлтөнд түлхэц өгдөг суулт болон суурь таталтгүйгээр биеийн ерөнхий масс авч хүч чадлаа нэмэгдүүлхэд хэцүү байдаг. Үүнийг сайн тогтоож ойлгож аваарай. Хэрэв голлох дасгалын хувьд суулт болон суурь таталтыг сонгож авсан бол ирээдүйн сайн амжилтын үндэсийг тавьсан байна гэж итгэлтэйгээр хэлж болно.

14/12/2021

УНДАА ЯС СИЙРЭГЖҮҮЛДЭГ ШАЛТГААН

1. САХАР (төрөл бүрийн хэлбэр дүрс нэртэй) их хэмжээгээр агуулдаг нь

- Д витамин болон кальцийг устгадаг. Их сахар хэрэглэснээр мөн бөөр кальци алдаж эхэлдэг. Уг нь Д витамин нь кальцийн шимэгдэлтийг дэмжиж ясыг бат бөх болгодог амин дэм юм.

- Магнийн дутагдалд оруулдаг. Гэтэл магни нь яс бэхжүүлэх, Д витамины шимэгдэлтийг дэмждэг эрдэс юм.

- Магнийн дутагдал нь эргээд бамбай булчирхайд муугаар нөлөөлснөөр бамбай булчирхай яснаас кальцийг татаж аваад ясыг сийрэгжүүлж эхэлдэг.

2. ФОСФОРЫН ХҮЧИЛ агуулдаг нь

- ясыг сийрэгжүүлнэ,
- шүд бат бөх биш болно (муудна, өнгөө алдана, цоорно),
- төмөр болон цайрын шимэгдэлтийг бууруулдаг.

(Фосфорын хүчлийг ундаанд нян микроб, хөгц мөөгөнцөр үүсэхээс сэргийлж нэмдэг. Учир нь нян бактери, хөгц мөөгөнцөр нь сахраар тэжээгддэг, сахранд дуртай. Харин ундаа маань тэр чигтээ сахар байдаг шүү дээ).

3. КАФЕИН агуулдаг нь мөн л яснаас кальцийг татан авдаг учраас ясны сийрэгжилт үүсгэдэг байх нь ээ.

Мэдээж хааяа нэг өдрийн од шиг уухад яах ч гүй боловч өдөр бүр уугаад эхлэхээр л асуудал үүсч эхэлнэ.

Гол нь ундааны нэр, брэнд, төрөл, загвар энд хамаагүй гэдгийг анхаараарай. Хийтэй хийгүй, жимсний шүүстэй, витаминаар баяжуулсан гэх мэт төрөл зүйл нь чухал бус доторх агууламж буюу юуны өмнө сахрын хэмжээ ундааг аюултай хор болгож хувиргаж байгаа юм.

Сахар нь донтуулах шинж чанараараа хар тамхинаас 5 дахин илүү, хор уршигаараа ч дутахааргүй зүйл шүү дээ. Амттанд дуртай байдгийн гол шалтгаан бол донтолт байдаг. Тиймээс сахрын хэрэглээгээ бууруулцгаая.

Address

Khan Uul дүүрэг 23-р хороо Аварга дээд сургууль
Ulaanbaatar

Opening Hours

Monday 06:00 - 22:00
Tuesday 06:00 - 22:00
Wednesday 06:00 - 22:00
Thursday 06:00 - 22:00
Friday 06:00 - 22:00
Saturday 06:00 - 22:00
Sunday 08:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Тайхар Фитнесс Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share