08/10/2022
Нуруу өвддөг хүмүүс хийгээрэй.
Нурууны зөв хэлбрийг хадгалахад туслах хэрэгслүүд болон нурууг хамгаалах, нурууны дасгалыг зөв хийхэд туслах хэрэгслүүд
08/10/2022
Нуруу өвддөг хүмүүс хийгээрэй.
08/10/2022
СУНГАЛТЫН АЧ ТУС:
1. Хөдөлгөөний далайцыг нэмэгдүүлж, уян хатан болно. Дасгал хийхээс өмнө, дараа болон дасгал хийх явцдаа тогтмол сунгалтын дасгалуудыг давхар хийснээр таны биеийн хөгжил улам сайжирна. Хөдөлгөөний далайц нэмэгдэнэ гэдэг нь таны үенүүд илүү сайн, зөв ажиллаж, та булчингаа илүү сайн удирдаж сурч эхэлнэ гэсэн үг. Таны биеийн уян хатан байдал сайжирч булчин амархан цуцах, гэмтэхээс сэргийлнэ.
2. Гэмтэл бэртлээс хамгаална. Сунгалтын дасгал нь үе, булчин, шөрмөс, холбогч эдийн гэмтэл бэртлээс бие махбодыг хамгаалдаг. Сунгалт сайн хийсэн үе, булчингууд нь хүний биеийн эрүүл байх үндэс бөгөөд гэмтэл бэртэл ховор авч, гэмтэл авсан тохиолдолд хурдан эдгэрдэг.
3. Булчингийн ачааллыг багасгана. Сунгалтын дасгалыг байнга хийх нь булчингийн ачааллыг сулруулж шөрмөс татах, булчин зангирах зэрэг хэт ачааллаас үүсэх хүндрэлээс сэргийлнэ.
4. Биеийн идэвхи, эрч хүч нэмэгдэнэ. Дасгал хөдөлгөөн, сунгалтыг сайн хийснээр та өөрийн биеийг илүү сайн танин мэдэж, өмнө нь мэдэрдэггүй байсан булчингаа удирдаж чаддаг болж, чаддаггүй байсан хөдөлгөөнөө төвөггүйхэн хийдэг болно. Биеийн эрч хүч нэмэгдэж дасгал хөдөлгөөнд улам дуртай болж байгаагаа мэдрэх хамгийн таатай.
5. Холестролыг бууруулна. Сунгалт хөдөлгөөн, иогийн дасгал зэрэг нь цусан дахь муу холестролын түвшинг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Мэдээж ийм үр дүнд зөв хооллолттой хослуулан хүрэх нь ойлгомжтой. Эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөний хослол нь холестролын хэмжээг багасган цусны эргэлтийн нийт системийг дэмжиж, өвчлөл, хөгшрөлөөс сэргийлнэ.
07/10/2022
Нурууны булчин суллах сунгалтын дасгалууд
Эрүүл мэндээрээ гангарч ,эрүүл ухаанаараа гялалзаж амьдраарай ❤
20/05/2022
Хүүхдийн толгойн доргилт
Хүүхдийг унагасан бол бүү сэгсэр. Унахдаа тархиа гэмтээж судсаа дарсан бол сэгсрэхэд тэр судас хагарч цус харвах ч аюултай. Үүний оронд даруй зөөлөн тэврээд, хувцсыг тайлж, урсгал усаар угаавал тархины доргилт, биеийн цочролоос сэргийлж болно. Ялангуяа толгойг 5 минут угаах нь яг уналтын дараах доргилтоос сэргийлнэ. Ингэхдээ зөөлөн тойргоор болгоомжтойгоор шилэн хүзүү рүү шувтарч угаана.
13/05/2022
Танд өнөөдөр хэн нэгэн хэлээгүй байх. Битгий өвдөөрэй. Битгий ядраарай. Эрүүл байгаарай 💞💞
21/04/2022
Нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх хамгийн эхний энгийн алхам нь таны зөв байрлал юм.
Ажил дандаа ундарч 👍эрүүл мэнд дандаа дундарч 💗байдаг тул
биеэ бодож хайрлаж байгаарай.❤️