08/06/2026
МУГТ М.Нандинцэцэг:
Би та бүхэнтэй хувийнхаа түүхийн хэсгээс хуваалцмаар байна.
Миний гар дээр Олимпын таван цагирагны шивээс бий.
Би залуу байхдаа Олимпод оролцохыг хамгийн том мөрөөдлөө гэж боддог байсан. Тэр мөрөөдөл надад ямар үнэ цэнэтэй байсан бэ гэвэл би Олимпын цагирагийг биедээ мөнхөлсөн юм.
Олон жилийн турш хүмүүс надаас:
Чи Олимпод оролцож байсан уу?
гэж асуудаг байсан.
Тэгэхэд би үргэлж:
Үгүй ээ. Оролцож чадаагүй. Зүгээр л миний мөрөөдөл байсан юм гэж хариулдаг байлаа.
Үнэнийг хэлэхэд тэр үгийг хэлэх амаргүй байсан.
Учир нь тэр миний хамгийн их хүссэн мөрөөдөл байсан ч би түүндээ хүрч чадаагүйг сануулдаг байсан.
Дараа нь амьдрал өөр замаар үргэлжилсэн.
Би ээж болсон
Би Америкт ирсэн
зүгээр л энгийн ажил хийсэн
Тэгээд хайртай спортоосоо аажмаар холдсон.
Нэг хэсэг би тамирчны амьдрал дууссан гэж бодсон.
Гэхдээ дараа нь би нэг зүйлийг ойлгосон.
Мөрөөдөл хэзээ ч биднийг орхидоггүй юм байна.
Заримдаа бид л амьдралынхаа эрхээр түүнийг дотроо хаа нэгтээ нуучихдаг.
Гэхдээ тэр мөрөөдөл алга болдоггүй.
Тэр боломж гарч ирэхийг хүлээж байдаг.
Тэгээд нэг өдөр буцаад ирдэг.
Спортын ертөнцөд 30 нас хүрэхээр хүмүүс чамайг хөгширсөн, өнгөрсөн, боломж чинь дууссан гэж хэлж эхэлдэг.
Надад ч бас тэгж хэлж байсан.
Өнөөдөр би 38 настай.
Гэхдээ би өнөөдөр америкийн аварга болчихоод энд зогсож байна.
Бүх зүйл амархан байгаагүй.
Бүх зүйл төлөвлөсөний дагуу ч байгаагүй.
Би зүгээр л мөрөөдлөө орхихоос татгалзсан болохоор.
Өнөөдөр хүмүүс энэ шивээсийг хараад Олимпод оролцож байсан уу гэж асуухад би ичихгүй.
Яагаад гэвэл би Олимпын тайзан дээр зогсоогүй байж болох ч, би рингэндээ эргэн ирсэн. Энэ л миний хувьд хамгийн том амжилт маань.
Амжилт гэдэг үргэлж анх төсөөлсөн газартаа хүрэхийг хэлдэггүй юм байна.
Заримдаа амжилт гэдэг дахин эхлэх зоригтой байхыг хэлдэг.
Заримдаа амжилт гэдэг өөрөөсөө бууж өгөхгүй байхыг хэлдэг.
Заримдаа амжилт гэдэг түүх чинь дуусаагүй гэдгийг батлахыг хэлдэг.
Өнөөдөр миний зорилго зөвхөн ялалт байгуулах биш.
Өөрийгөө хэтэрхий хөгширсөн гэж бодож байгаа,
Өөрийгөө хэтэрхий оройтсон гэж бодож байгаа,
Өөртөө боломж байхгүй гэж бодож байгаа хүн бүрт найдвар байгааг харуулахыг хүсэж байна.
Мөн дараагийн үеийн хүүхдүүдэд
хичээл зүтгэл, тууштай байдал, золиослол, өөртөө итгэх итгэл байвал юу ч боломжтой гэдгийг харуулахыг хүсэж байна.
Эцэст нь намайг үргэлж дэмжсэн дасгалжуулагч Эрик, Z’s Boxing Gym-ийн хамт олон, багийнхан, гэр бүл, найз нөхөддөө чин сэтгэлээсээ баярлалаа.
Энэ газар надад зөвхөн бэлтгэл хийх газар байгаагүй. Энэ газар надад дахин итгэх итгэл, дахин мөрөөдөх зоригийг өгсөн.
Би энд зөвхөн багийнхан биш, гэр бүлтэй болсон.
Намайг ядарсан үед урам өгч, шантарсан үед босгож, ялсан үед надтай хамт баярлаж, ялагдсан үед ч миний хажууд үлддэг хүмүүс бол та нар.
Тийм болохоор өнөөдөр миний хүртсэн энэ амжилт зөвхөн минийх биш. Энэ бол бидний хамтын хөдөлмөр, бидний хамтын ялалт.
Намайг өөрөө өөртөө итгэхээ больсон үед ч надад итгэсэн хүмүүс байсан.
Тиймээс энэ замнал зөвхөн минийх биш.
Энэ бол бид бүгдийн замнал. Маш их баярлалаа багийнхандаа, дасгалжуулагчдаа.
01/06/2026
Жанжин Зэвийн нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнд манай боксын академийн тамирчид амжилттай оролцож, нийт 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.
Алтан медалийг Баянзүрх дүүргийн "Уудам Монгол" сургуулийн 8Б ангийн сурагч Пүрэвдагвын Элбэг-Очир хүртсэн бол Мөнгөн медалийг Нийслэлийн ерөнхий боловсролын Лаборатори 142 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Адилбишийн Сэргэлэнбаатар, 97 дугаар сургуулийн 10Г ангийн сурагч Төгсбилэг нар хүртлээ.
Хүрэл медалийг Лаборатори 142 дугаар сургуулийн 5Б ангийн сурагч Одхүүгийн Бат-Од, 30 дугаар сургуулийн 9Е ангийн сурагч Э.Түвшинбаяр нар хүртэж, багийнхаа амжилтад үнэтэй хувь нэмэр оруулав.
Багийн нийлбэр дүнгээр Гардан тулааны "Эзо" дэвжээний өсвөрийн тамирчид тэргүүн байр эзэлж, шилдэг багийн амжилтыг үзүүллээ.
Тамирчид, дасгалжуулагчид болон эцэг эхчүүдэд халуун баяр хүргэж, цаашдын спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
23/05/2026
🥇 АЛТАН МЕДАЛЬТАЙ ИРСЭН АВЬЯАСЛАГ ТАМИРЧИДДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
2026 оны 05 дугаар сарын 04–08-ны өдрүүдэд ОХУ-ын Буряадын Бичура хотод зохион байгуулагдсан өсвөрийн боксчдын олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдадаа халуун баяр хүргэе.
Тус тэмцээнээс:
🥇 БЗД-ийн 69 дүгээр сургуулийн 7г ангийн сурагч Базардашийн Тэмүүлэн /40 кг/
🥇 30 дугаар дунд сургуулийн 4г ангийн сурагч Базардашийн Хос-Эрдэнэ /28 кг/
нар тус тус жиндээ аваргалж, Алтан медаль хүртэн эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.
Авьяаслаг тамирчдаа бэлтгэн, тэмцээнд өөрийн биеэр удирдан оролцуулсан НЕБСТС-ийн багш, дасгалжуулагч, ХГУТ одонт, Спортын мастер Сумьяа Дашбурмаа багшдаа гүн талархал илэрхийлье.
Мөн тамирчдынхаа ар тал болж дэмжин тусалсан эцэг эхчүүд болон Victory төвийн хамт олонд чин сэтгэлийн баяр хүргэж, талархал илэрхийлье.
Өсвөрийн тамирчиддаа цаашдын спортын өндөр амжилт, эрүүл энх, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
21/05/2026
МУГТ М. Нандинцэцэг () АНУ-ын олимпын боксын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Golden Gloves”-т амжилттай оролцож, эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд аварга боллоо. 🇲🇳🥊
Олон улсын дэвжээнд Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн танд халуун баяр хүргэж, спортын замналд нь улам их амжилт хүсье! ❤
09/05/2026
🔥 “НАДТАЙ ХАМТ БЭЛТГЭЛ ХИЙЕ” ЦУВРАЛЫН АНХНЫ ДУГААР МЭНДЭЛЛЭЭ!
Эхний дугаараа Монголын холимог тулааны спортын шилдгүүдийн нэг,
✅ MGL холбооны 3 удаагийн аварга,
✅ Америкийн RUFF холбооны аварга,
✅ NAGA Pro холбооны аварга,
✅ Байлдааны самбын дэлхийн аваргын хүрэл медальт,
✅ ОУХМ Хүүхэнхүүгийн Амартүвшин ахтайгаа хамтран эхлүүлж байгаадаа баяртай байна. 👊🔥
Цаашдын дугааруудаараа тамирчин, жүжигчин, дуучин зэрэг салбар салбарын сонирхолтой хүмүүстэй хамтран бэлтгэл хийж, амьдралын хэв маяг, туршлага, сахилга бат болон тулааны спортын үнэ цэнийн талаар сонирхолтой яриа өрнүүлэх болно.
Илүү хүчтэй, илүү сонирхолтой, урам зориг өгөх олон дугаарууд тун удахгүй дараалан хүрэх болно.
Та бүхэн хамтдаа байж, дэмжээрэй! 🥊🔥
Send a message to learn more
02/05/2026
“МУГТ Э.ЦЭНДБААТАР МЭРГЭЖЛИЙН БОКСЫН ДЭВЖЭЭНД МОНГОЛЫН НЭРИЙГ ДАХИН ДЭЛХИЙД ЦУУРАЙТУУЛЛАА”
Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар ээлжит тулаандаа өрсөлдөгч Cobia Breedy-г илт давуу байдлаар ялж, АНУ-д World Boxing Council (WBC)-ийн супер featherweight жингийн silver бүсийн эзэн боллоо.
Түүнд цаашдын тулаан бүрт нь өндөр амжилт, ялалтын буухиа үргэлжилж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд улам өндөрт өргөхийг хүсэн ерөөе.
01/05/2026
МУГТ Э.ЦЭНДБААТАР МАРГААШ МЭРГЭЖЛИЙН БОКСЫН РИНГЭНД ГАРНА.
АМЖИЛТ ХҮСЬЕ