TBG Hiking Club

TBG Hiking Club

Share

Таван Богд Группын дэргэдэх ууланд алхалтын сонирхлын клубын албан ёсны пейж хуудаст тавтай морил ⛰️

28/11/2024

"Таван Богд Интернэйшнл ХХК"-ийн худалдааны төлөөлөгч Амаржаргал Түмэнжаргал Т.Амаржаргал 2024 оны шилдэг алхагчаар шалгарлаа. Тэрээр нийт 18 удаагийн алхалтаар 157.1 км замыг амжилттай туулж, давхардаагүй тоогоор 18 уулын оргилд гарч бусдыгаа манлайллаа.
Эрүүл амьдралын хэв маягийг бусдадаа үлгэр дуурайлал болгон үзүүлсэн Т.Амаржаргалдаа цаашдын алхалтуудад нь амжилт хүсэж Таван Богд Группийн нийт спортлог залуус, уулын спорт сонирхогчидийнхаа өмнөөс халуун баяр хүргэе!
Мянган уулын оргил нэг алхалтаас эхэлдэг.
Оргилдсон буусан тоо нь тэнцүү байж
Мөнх цаст уулын босоо хийморь
Мөнхөд ивээж яваг 🗻
Өвчний 90% нь алхсанаар эдгэдэг #алхалтынгайхамшиг

08/08/2024
09/05/2023

"БОЛОРЫН АГУЙ, ТЭРЭЛЖ& ЯРГУЙ" дундын зайн алхалтын тэмдэглэлээс...🤩🤗
(Босоогоор нь томруулаад үзээрэй⬇️)
2023.05.07

Photos from TBG Hiking Club's post 08/05/2023

"Таван Богд Групп"-ийн дэргэдэх сонирхлын клуб "TBG-Hiking Club" 5-р сарын анхны дундын зайн алхалтаа 2023.05.07-нд хийлээ 😎

TBG ХАЙКЕРУУДТАЙГАА ⛰️ БОЛОРЫН АГУЙ, ТЭРЭЛЖ, & ЯРГУЙ" 📍 алхалтандаа урин хаврын элчийг мэдэрч,🍀цэвэр агаарт алхангаа 👣 Болорын агуй үзэж💎, байгалийн сайханг тольдож,🥩 гахайн мах шарж идэнгээ амралтын өдрөө хөгжөөнтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ. 💪

Энэ удаагийн алхалтыг TBG-Hiking Club ->GEELY хамтран зохион байгуулсан "Таван Богд Моторс ХХК" 🚘 хамт олондоо маш их баярлалаа. GEELY ч үнэхээр COOL юмаа... 🤩

🚍Мөн бидэнд цоо шинэ аялалын автобусаараа үйлчилсэн "ЖУУЛЧИН ХХК" хамт олондоо баярлалаа.

⛰️Алхалтанд Таван Богд Группийн 11 компаний төлөөлөл 31 алхагч нэгдлээ.🫶
( )
Нэгдсэн хүмүүс маань сэтгэгдлээ үлдээгээрэй 😇⬇️

🥰 Дараагийн алхалтаар эргээд уулзацгаая 🤗

"АЛХАЛТЫГ ДАДАЛ БОЛГОЁ"


#болорынагуй

21/04/2023

МОНГОЛЫН УУЛЧДЫН ӨДӨР 04.21🏔🇲🇳

Эрхэм хайкерууд, уулчид, ууланд дурлагсад, алхалтын гайхамшгийг мэдэрсэн хүн бүхэнд Монголын "УУЛЧДЫН ӨДӨР"-ийн баярын мэндийг дэвшүүлье ээ!

#монголынуулчдынөдөр
#04.21


Photos from TBG Hiking Club's post 08/04/2023

Таванбогд группын дэргэдэх сонирхлын клубуудын нэг 👣
🤩
Өнөөдөр бид 2 бяцхан алхагчтай 9-үүлээ "Богд Уул - Хүрэл тогоот" чиглэлд цэвэр агаарт алхаж, амрангаа ил гал дээр зайдас шарж идэн тансагхан амралтын өдрөө өнгөрүүллээ. 😁

Алхалтыг улам амттай болгосон АКТИВИА Danone Mongolia -даа баярлалаа 💚
Дараагийн алхалтаар эргээд уулзацгаая 🙂

2023.04.08

30/03/2023

Happy International Doctor's Day! 👨‍⚕️👩‍⚕️

TBG-Hiking club-ийн эрхэм дарга, үзэсгэлэнт гишүүндээ олон улсын эмч нарын баярын мэнд хүргэе! 🥰🎊🎉🫶

You are the true HERO of our Hiking Club, Tavan Bogd Group and even Universe!
We love you ❤️

Photos from TBG Hiking Club's post 19/03/2023

Таванбогд группын дэргэдэх сонирхлын клубуудын нэг 👣
Бүтэн амралтын өдрийн мэнд! 🤩
Өнөөдөр бид 7-уулаа Зайсан - Дугуй Цагаан- Баруун ширээт чиглэлд 17000 алхам алхаад ирлээ. 😁
Дараагийн алхалтаар эргээд уулзацгаая 🙂
Алхалтын тов, постер тун удахгүй...

2023.03.19

28/01/2023

Happy weekend HIKERS! 🏔👣

Photos from TBG Hiking Club's post 21/01/2023

Таван Богд Группийн Алхалтын клуб TBG Hiking Club 2023 оны анхны холын алхалтаа хийж Хан Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан ууланд 16 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай гарлаа. 🏔
Бидний хувьд өвлийн экстрем төрлийн анхны алхалт байсан бөгөөд туршлага, адал явдал, өвлийн үзэсгэлэнт байгаль, фургонтой аялал гээд мартагдашгүй сайхан алхалт боллоо.🎊
Алхалтанд нэгдсэн бүх гишүүд маань маш шантаршгүй, зоримог байж, оргил дээр гарах зорилгоо биелүүлж, өөрсдийгөө ялан дийлсэн, өөрсдөөрөө бахархсан гайхалтай мэдрэмжийг авсан гэж найдаж байна.🫶
Бүгдээрээ мундаг байлаа 💪🥹😍
2023.01.20-2023.01.21 алхалтыг зохион байгуулав.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar