Coaching Mongolia

Directions Website

Coaching Mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Coaching Mongolia, Coach, Ulaanbaatar.

Мэргэжлийн коучингийн үйлчилгээ. Коучингийн төрөл: Манлайлал | Гүйцэтгэх удирдлага | Карьер | Бизнес | Баг | Групп

Байгууллагын урт хугацааны хөгжүүлэх хөтөлбөрүүд: Манлайлал | Коуч-Менежер | Залгамж халаа | Багийн динамик | Байгууллагыг дотоод коуч

21/09/2026

Хэн коучтэй ажилладаг вэ? Жишээ 2:

Шилдэг мэргэжилтнээс чадварлаг Манлайлагч болж өөрчлөгдсөн нь

Өмнөх сорилт: Хувийн өндөр гүйцэтгэлээрээ шалгаран багийн удирдагч болсон ч багтайгаа хэрхэн үр дүнтэй ажиллахаа, цаашид яахаа мэдэхгүй мухардалд орсон байв. Үр дүн шаардахаас өөр манлайлах арга барилгүй байсан нь багтайгаа ойлголцоход бэрхшээл бий болгожээ.

Коучинг авснаар гарсан бодит өөрчлөлт:
- Удирдагч болсон ч гэсэн "сайн гүйцэтгэгч"-ийн сэтгэлгээтэйгээ үлдсэн байснаа ойлгосон. Үүнд юу нөлөөлөөд байгаагаа анзаарсан.
- Түүний үндсэн үүрэг бол өөрөө гоё тоглох биш, бусдыг сайн тоглуулах буюу "Хүнийг хөгжүүлэх" явдал гэдгийг ойлгосон.
- Өөрт ямар өөрчлөлт ирээд, түүнийг хэрхэн даван туулахаа мэдэж авсан.
- Сорилт, өөрчлөлтөнд гацахгүй байх арга ухаанаа олсон.
- Багийн гишүүдийг хөгжүүлж байж л байгууллагын болон хувийн амжилт урт хугацаанд тогтвортой хадгалагддагийг ойлгож авсан.

Эцсийн үр дүн: Тэрээр зөвхөн ганцаарчилсан тоглолт хийдэг мэргэжилтэн байхаа больж, бусдынхаа нөөц бололцоог нээж, хамтдаа өндөр амжилт гаргадаг бодит манлайлагч болон төлөвшсөн.

coaching mongolia









Хэн коучтэй ажилладаг вэ? Жишээ 1: Бүгдийг өөрөө хийх гэж цуцаж явсан менежер мэргэжлийн коучтэй ажилласны үр дүнд хэрхэ...
17/09/2026

Хэн коучтэй ажилладаг вэ?

Жишээ 1: Бүгдийг өөрөө хийх гэж цуцаж явсан менежер мэргэжлийн коучтэй ажилласны үр дүнд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өмнөх сорилт: Менежер Б багийнхаа асуудал бүрд оролцож, бүх шийдвэрийг өөр дээрээ авдаг байв. Ажилтнуудаа дараа нь буруутгах хандлагатай тул жижиг сажиг зүйл бүр дээр ажилтнууд менежерээс зааварчилгаа нэхдэг. Үүнээс болж Б өөрөө цаг завгүй болж, сэтгэцийн болон биеийн асар их ядаргаанд орсон байлаа.

Ганцаарчилсан коучингт хамрагдсанаар тэрээр дараах бодит үр дүнд хүрсэн:
- Өөрөө бүгдийг хийх гэж зүтгэдэг, микро-менежмент хийх хандлагатайгаа бодитоор харж чадсан, ойлгосон.
- Өдөр шөнөгүй гал унтраах төлөв дээр оршдог нь өөрийн сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаагаа олж харсан.
- Өөрийн үүрэг роль дээрээ юу юуг хийх шаардлагатай, бас юу шаардлагагүйг ойлгосон.
- Бэлэн хариулт өгөх нь багийнхаа бие даан сэтгэх боломжийг хааж байсныг ойлгосон.
- Асуудлыг өөрөө шүүрэн авахаас илүү "Чамд ямар шийдэл байна вэ?" гэх мэт асуултаар багийнхаа сэтгэлгээг нээх арга барилд суралцсан.
- Багтаа орон зай олгосноор ажилтнууд ажилдаа эзэн болж, удирдагч өөрийн үүрэг роль дээр хийх хэрэгтэй чухал ажлууддаа төвлөрөх цагтай болох боломжтойгоо ойлгож авсан.

Эцсийн үр дүн: Болд өдөр тутмын жижиг ажлуудаас чөлөөлөгдөн, стратегийн чухал ажилдаа төвлөрөх цагтай болсон бол багийн гишүүд нь бие даан асуудал шийдвэрлэх чадамжтай, идэвхтэй баг болж өөрчлөгдөв.

coaching mongolia





#коучингмонгол
#көүчинг

#коучинг

Манлайлагчдын хэвшүүлж буй зүйлийг ажилтнууд байнга анзаардагБайгууллага өсөн тэлж буй, бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа,...
17/09/2026

Манлайлагчдын хэвшүүлж буй зүйлийг ажилтнууд байнга анзаардаг

Байгууллага өсөн тэлж буй, бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа, тодорхойгүй байдал үүссэн эсвэл хүний нөөцийн дарамттай үед ажилтнууд манлайлагчдыг маш анхааралтай ажиглаж байдаг. Тэд асуулт асуухад нээлттэй хүлээж авч байна уу, эсвэл хурдхан шиг өнгөрөөж байна уу гэдгийг анзаардаг. Тэд ажилтнуудыг хөгжүүлэхийг нухацтай, ач холбогдолтой ажилд тооцож байна уу, эсвэл зөвхөн завтай үедээ л хийдэг "байвал сайн" зүйл гэж үзэж байна уу гэдгийг хардаг. Мөн тэд коучингийг өндөр гүйцэтгэлтэй ажилтнууд болон ирээдүйн өсөлтийг дэмжих хэрэгсэл гэж үзэж байна уу, эсвэл асуудалд орсон хүмүүст авдаг чимээгүй арга хэмжээ гэж харж байна уу гэдгийг байнга анзаардаг. Байгууллагын удирдлагатай хүнийхээ хувьд үүнийг байнга санаарай

Манлайлагчдад зориулсан коучингийн арга барилыг турших 5 практик зөвлөмжХэрэв та коучингийн манлайлалыг туршихыг хүсэж б...
16/09/2026

Манлайлагчдад зориулсан коучингийн арга барилыг турших 5 практик зөвлөмж

Хэрэв та коучингийн манлайлалыг туршихыг хүсэж байвал доорх жижиг алхмаас эхлээрэй:

1. Хариу хэлэхээсээ өмнө түр зогсоод "Энэ мөчид би зааварчилгаа өгөх ёстой юу, эсвэл энэ ажилтныг үүгээр дамжуулан хөгжүүлэх ёстой юу?" гэж өөрөөсөө асуу.
2. Ердийнхөөсөө дахин нэг асуулт илүү асуухыг бод. Та өөрөө шийдэл санал болгоод л байвал хүмүүс түүнийг чинь л хийнэ. Хариуцлага тань дээр явсаар л байна. Тиймээс юу юугүй шийдэл санал болгохоос өмнө нөгөө хүндээ бодох боломж олго.
3. Бүрэн анхааралтай сонсож, нөхцөл байдлыг ойлгохын тулд яриаг нь таслах эсвэл асуудлыг яаран шийдвэрлэх хүсэл, дадлаа барих гэж хичээх.
4. Эргэцүүлэн бодох мөчийг бий болгохыг тулд багийнхаа өдөр тутмын хэмнэлд богино хэмжээний дүгнэлт, хэлэлцүүлгийн цагийг оруулж хэвшүүл.
5. Амжилтын шалгуураа шалгаж үзээрэй. Зөвхөн "Үр дүнд хүрсэн үү?" гэхээс илүүтэй "Энэ явцад бид чадамжаа, боломжоо, ойлголтоо нэмэгдүүлж чадсан уу?" гэдгийг чухалчилж хэвш.


#коучинг #манлайлал #коучингмонгол #көүчинг

Ажилтантай хийх ганцаарчилсан (1:1) уулзалтыг зүгээр хийх, үр дүнтэй хийх хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаа гардагий...
10/09/2026

Ажилтантай хийх ганцаарчилсан (1:1) уулзалтыг зүгээр хийх, үр дүнтэй хийх хоёрын хооронд газар тэнгэр шиг ялгаа гардагийг HR-ууд өөрсдөө ойлгох хэрэгтэй.

Очсон компани бүр дээр л "ганцаарчилсан уулзалт хий" гэж үүрэг авсан удирдлагууд байна. Гэхдээ үр дүнтэй, амжилттай хийх арга аргачлалаа сураагүй, тэр талаар хөгжөөгүй, хүний тухай мэдлэг султай нийтлэг төрхтэй байна.. Бичиж өгсөн заавар, гарын авлагыг нь уншаал, уулзчингуут үр дүн гаргачихдаг бол бизнесийн ертөнц одоо гайхамшигтай болцон байхсан. Даанч бодит байдал өөр шүү өөр. Их өөр..

Дэлхийд энэ ганцаарчилсан уулзалтыг хэдэн арван жил хийгээд юу юуг сурчихсан мэдцэн, ямар сэтгэлгээтэй байжээж үр дүнтэй хийж чадахыг аль хэдийн судлаад гаргаж ирсэн. Хариулт нь зүгээр л " #КОУЧИНГ ур чадварт суралцаад, коучинг #манлайллын арга барилыг төлөвшүүлчихвэл хүнтэй холбоотой хамаг асуудлаа шийдэнгээ бүтээмж, гүйцэтгэлийг өсгөж чадах ГАНЦААРЧИЛСАН УУЛЗАЛТуудыг сайн хийж чаддаг" гэж байгаам. Тиймээс удирдах албан тушаалд горилож байгаа нэр дэвшигч коучингийн ур чадварыг эзэмших нь өөрөө зайлшгүй (mandatory) болчихсон.. Энэ чадварт суралцсаны араас ганцаарчилсан байна уу, бүлгийн байна уу бүхий л уулзалтаадаас үр дүн гардаг.

HR-уудаа, та нар компанийхаа удирдлагыг ганцаарчилсан уулзалт хий гэж шаардаж л байгаа бол ХҮНИЙ (коучингийн) УР ЧАДВАРт нь заавал сургаарай. Тэгээд үр дүнг нь өөрийн нүдээр харах хэрэгтэй..

Coaching Mongolia 🇲🇳

#ганцаарчилсануулзалт #360үнэлгээ #дотоодкоуч #Манлайлал #Байгууллагынсоёл #коучинг #коучингманлайлал #монголкоуч

Манлайлагчдад коучинг ур чадвар яагаад яг одоо нэн шаардлагатай байна вэ?Байгууллагуудад коучинг соёл эрчимтэй түрэн орж...
10/09/2026

Манлайлагчдад коучинг ур чадвар яагаад яг одоо нэн шаардлагатай байна вэ?

Байгууллагуудад коучинг соёл эрчимтэй түрэн орж ирж байгаа нь санамсаргүй зүйл биш бөгөөд орчин үеийн бизнесийн нарийн төвөгтэй орчинд байгууллагуудад өгч буй зүй ёсны хариулт нь өөрөө коучингийн арга барил болчихоод байна.

Өнөөгийн байгууллагууд дараах сорилтуудтай нүүр тулж байна:
- Тасралтгүй өөрчлөлт ба тодорхойгүй байдал
- Илүү бие даасан, өндөр ур чадвартай ажиллах хүч
- Шийдвэрийг хурдан бөгөөд төвлөрсөн бус байдлаар гаргах шаардлага
- Ажлын утга учир, зорилгод чиглэсэн ажилтнуудын өндөр хүлээлт гэх зэрэг..
Ийм нөхцөлд манлайлал нь зөвхөн "хянах, зааварлах" зарчимд дулдуйдах боломжгүй. Харин ажилтнуудын чадамжийг өргөн хүрээнд, системтэйгээр хөгжүүлэхийг шаардаж байна.

Harvard Business Review-ийн судалгаанаас үзэхэд коучинг хандлагыг нэвтрүүлсэн манлайлагчдын багийн гүйцэтгэл эрс дээшилж, түүний хүрээллийн ажилтнуудын оролцоо гүнзгийрэн, байгууллагын инноваци бодитоор нэмэгддэг болох нь батлагджээ.

Яагаад гэж үү? Учир нь коучинг нь уламжлалт манлайллын хийж чаддаггүй чухал зүйлсийг бүтээдэг. Энэ бол зөвхөн даалгавар "хийж гүйцэтгэх"-ийг бус, харин "тунгаах, сэтгэн бодох, ойлгох, зөв хариу үйлдийг үзүүлэх" ухамсарт ХҮНИЙ чадварыг хөгжүүлдэг түлхүүр юм.
Ийм учраас байгууллагын удирдлагууд, манлайлагчид энэ чадамжийг маргааш нөгөөдөр, жилийн дараа гэж хүлээлгүй төлөвшүүлэх шаардлагатайгаа нэн түрүүнд мэддэг болсон.

https://www.coachingmongolia.org

Дэлхий даяр олон сая, Монголд олон мянган коуч байна. Түүнээс Олон Улсын Коучингийн Холбоонд (ICF) албан ёсоор итгэмжлэг...
07/09/2026

Дэлхий даяр олон сая, Монголд олон мянган коуч байна.

Түүнээс Олон Улсын Коучингийн Холбоонд (ICF) албан ёсоор итгэмжлэгдсэн нийт 9 коуч (түүхэндээ) байдаг ба түүнээс одоо ч зэргээ хамгаалан идэвхитэй итгэмжлэлтэй 3 коуч байна. (~2025.12 сарын байдлаар)

Азийн орнуудын мэргэжлийн түвшиний итгэмжлэлтэй коуч нарын тоог 2026.08 сарын байдлаар авч үзвэл:
Энэтхэг - 2035,
Хятад - 1747,
Япон - 1532,
Сингапур - 1476,..
Монгол - 3 гэж мэдээллэсэн байна..

Олон улсад итгэмжлэгдсэн мэргэжлийн коуч нарыг энэ хуудаснаас шалгах боломжтой: https://apps.coachingfederation.org/eweb/CCFDynamicPage.aspx?webcode=ccfsearch&site=icfapp

Маш олон коуч олон улсын түвшиний коучингийн сургалтанд суралцаж, төгсдөг боловч мэргэжлийн түвшинд итгэмжлэгдэх гэдэг нь асар өөр түвшиний ойлголт юм.

Үүнийг бид CFA, PMI, CCNP зэрэг бусад мэргэжлийн зэрэгт ОУ түвшинд хүлээн зөвшөөрөгдөж, итгэмжлэгдсэн мэргэжлийн хүмүүстэй жишиж ойлгож болох юм.

Coaching Mongolia 🇲🇳

ICF’s Credentialed Coach Finder (CCF) is intended to be used as a tool for potential coaching clients to select a coach. CCF is not to be used to promote or market products and/or services to ICF Members. In order to protect our affiliates’ privacy, ICF will immediately refer these actions to ou...

Байгууллага өөрийн дотоод коучоо (гүйцэтгэлийн, хөгжлийн, карьерийн, залгамж халааны гэх мэт) чанартай бэлтгэж авах нь ө...
02/09/2026

Байгууллага өөрийн дотоод коучоо (гүйцэтгэлийн, хөгжлийн, карьерийн, залгамж халааны гэх мэт) чанартай бэлтгэж авах нь өдөр тутамдаа коучингийн үйлчилгээг ажилтны түвшинд үзүүлэх боломж үүснэ гэсэн үг юм.

Энэ нь зардлын хувьд үр ашигтай байгаад зогсохгүй цаг алдалгүй анхан шатандаа сайжруулах арга хэмжээг авч сурах, нөгөө талдаа ажилтандаа хурдтай өсөлт гаргахад нь дэмжиж өгөх маш том давуу тал юмаа..
#дотоодкоуч #коуч #коучинг #манлайлал #байгууллагынсоёл #манлайлал

Багийн коуч нарын дэлхийн хэмжээний уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Ганцаарчилсан коучингөөс шал өөр түвшиний яриа...
16/06/2026

Багийн коуч нарын дэлхийн хэмжээний уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Ганцаарчилсан коучингөөс шал өөр түвшиний ярианууд яригдах юм. Энэ жил миний хувьд 2 дахь жилдээ оролцож байна. Дэлхийдээ хамгийн өндөр түвшиний коуч нараас чухал чухал агуулгууд сонсоод чих, нүд онгойх юмаа 🔥 үнэхээр их талархалтай байна 😇

ТОП100 -даа болон хамтрагч байгууллагууддаа баяр хүргэеэ 👏  2025 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх о...
16/06/2026

ТОП100 -даа болон хамтрагч байгууллагууддаа баяр хүргэеэ 👏 2025 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр өсөж 65.7 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж, төлсөн татварын хэмжээ өмнөх оноос 5 хувиар өсөж 8 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 30 хувь болж байгаа бөгөөд эдгээрт ажиллагсдын тоо 85 мянга буюу нийт ажиллагсдын 6.1 хувьтай тэнцэж байна.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Coaching Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category