06/03/2024
📢МУИС-ийн харьяа Зуун буудалт даамын NUM Draughts клуб 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын шинэ гишүүний элсэлтээ зарлалаа! 🤩
😍 Аль ч сургуулийн оюутанд нээлттэй.
📌 Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
📌 Нэгдүгээр шат : Анкет 03-р сарын 6-нээс 03-р сарын 09-н хүртэл хүлээн авна. Манай клубт элссэнээр найрсаг хамт олон таныг хүлээж байна.🥰
📌 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/r9zAD3LiBmasU48w9
03/12/2023
100 буудалт даамын дэд мастер С. Даваанямын нэрэмжит түргэн тоглолтын “Улсын Аварга” шалгаруулах тэмцээн 12-р сарын 3-нд болж өндөрлөлөө.
🤍 Энэ тэмцээнд МУИС-ийн NUM Draughts клубээс 3-н тамирчин оролцсоноос:
🌸 2023 оны “Залуучуудын Дэлхийн Аварга” Олон Улсын Мастер Б.Мөнхжин энэ удаа
👉 Түргэн тоглолтын Улсын Аварга👈 боллоо.🤩🏆🔥
Баяр хүргэе.👏
Мөн оролцсон 2 тамирчиндаа ч бас баяр хүргэе.
27/09/2023
Өнөөдөр буюу 9-р сарын 27-ны өдөр 🌸
🇲🇳 МУИС-ийн Клубүүдийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ манай клуб нэгдэж үйл ажиллагаагаа танилцууллаа.🤗
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-т хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.🌸
24/09/2023
Зуун буудалт даамын 2023 оны Оюутны Улсын Аварга Шалгаруулах тэмцээнд 11 -н их дээд сургуулийн 40 гаруй оюутан "А", "В" гэсэн хоёр ангилалд өрсөлдлөө.
🌸Энэхүү тэмцээнд МУИС-ийн харьяа “NUM Draughts Club”-ээс 👉
🤍Эмэгтэй “A” ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин тэргүүн байр🏆🥇
🖤Эрэгтэй “B” ангилалд Б.Саруулдалай тэргүүн байр🥇 тус тус эзэллээ.
🌸 Мөн энэ тэмцээнд орж оюун ухаанаа уралдуулсан Б. Отгонхүү болон Есүлэндээ баяр хүргэе.👏
12/09/2023
📢МУИС-ийн харьяа Зуун буудалт даамын NUM Draughts клуб 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улирлын шинэ гишүүний элсэлтээ зарлалаа! 🤩
😍 МУИС-д суралцдаг бүх оюутанд нээлттэй.
📌 Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
📌 Нэгдүгээр шат : Анкет 9-р сарын 11-нээс 9-р сарын 15-н хүртэл хүлээн авна. Манай клубт элссэнээр найрсаг хамт олон таныг хүлээж байна.🥰
📌 Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScRmDj3at_-pWoFfu21xr_RgPiqMe9TxasjuyB565H2SRzEvQ/viewform
15/04/2023
"NUM DRAUGHTS CLUB"-ийн нэрэмжит 2023 оны МУИС-ийн зуун буудалт даамын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Оролцсон бүх оюутнууддаа баярлалаа.
Швейцар системээр 7 өрөг тоглож аваргуудаа тодрууллаа.
Эрэгтэй ангилалд:
I-р байр Дэд мастер Я. Энх-Амгалан /ХШУИС/
II-р байр 1-р зэрэг С. Самданжамц /ХШУИС/
III-р байр Э. Үйлстөгөлдөр /БС/
Эмэгтэй ангилалд:
I-р байр Дэлхийн даамын холбооны дэд мастер Л. Уранмөнх /ШУС-БУС/
II-р байр Дэд мастер Б. Халиунаа /ШУС/
III-р байр Дэд мастер Н. Мөнгөнсарнай/БС/
тус тус байр эзэллээ.
09/04/2023
МУИС-ИЙН ЗУУН БУУДАЛТ ДААМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
НЭГ. ЗОРИЛГО
Зуун буудалт даамын спортыг сурталчлан хөгжүүлэх, даамчдын ур чадварыг дээшлүүлэх, 2023 оны МУИС-ийн аварга тамирчдыг тодруулахад оршино.
ХОЁР. ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
• Тэмцээн швейцарь системээр явагдах бөгөөд тоглогч тус бүр 7 өрөг тоглоно.
• Нэг тойрог 30мин хугацаатай тоглох ба хугацаа хэтэрсэн тохиолдолд нэг талдаа 10мин цаг тавина.
ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ, АНГИЛАЛ
• МУИС-ийн бүх салбар сургуулийн бакалаврын түвшний оюутнууд
• Эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдана.
ДӨРӨВ. ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
Эрэгтэй, эмэгтэй тус бүр
1-р байр /медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
2-р байр /медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
3-р байр /медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал/
ТАВ. ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ГАЗАР, ХУГАЦАА
2023 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагаас МУИС-ийн хичээлийн 2-р байрны 219 тоот ангид явагдана.
ЗУРГАА. ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ
2023 оны 04.10-с 04.14-ны хооронд GoogleForms-оор бүртгэнэ.
https://forms.gle/SL8wghDm8RYdtV4E9
Бүртгэлийн хураамж: 5000төгрөг
Зохион байгуулагч: МУИС-ийн NUM Draughts Club
Холбоо барих утас: 80253025
10/03/2023
📢МУИС-ийн харьяа Зуун буудалт даамын NUM Draughts клуб 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын шинэ гишүүний элсэлтээ зарлалаа! 🤩
😍 МУИС-д суралцдаг бүх оюутанд нээлттэй.
📌 Шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
📌 Нэгдүгээр шат : Анкет 3-р сарын 11-нээс 3-р сарын 14-н хүртэл хүлээн авна.
📌 Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/TwQRgYJWZT2BTFWKA
14/11/2022
📌 Манай клубийн зүгээс МУИС-ийн салбар сургуулиудын хүсэлтийн дагуу
🔥10-р сарын 30нд МУИС-Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
🔥11-р сарын 5нд МУИС-ШУС-Байгалийн ухааны салбар
🔥11-р сарын 13нд МУИС-Хууль зүйн сургуулийн спортын бага наадмын даам болон шатрын тэмцээнийг тус тус амжилттай хамтран зохион байгууллаа.
29/09/2022
🇲🇳 МУИС-ийн Клубүүдийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ манай клуб нэгдэж байгаа тул ирж танилцаарай🤗
📌Ирж даам тоглоорой♟️
📌Мөн манай клубт элсэх боломжтой.
НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-т хүрэлцэн ирэхийг урьж байна.