05/08/2026
“АЛДАРЫН ЦОМ-2026” U16
7-р сарын 31-с 8-р сарын 4-ний хооронд Хөвгүүдийн шилдэг 32 багийн зохиогдсон тус тэмцээнд Багануур дүүргийн Насан Туршийн Суралцахуйн Төвийн дэргэдэх БАГАНУУР BALLERS клубын баг тамирчид амжилттай оролцож ТЭРГҮҮН байр ЦОМ-н эздээр шалгарлаа.
🏆🏆🏆🥇🥇🥇🎉🎉🎉
Бэлгэдлийн гарааны шилдэг тоглогчоор
Ж. Дэмүүл
Шилдэг тоглогч “MVP”-ээр
Б. Хангай шалгарлаа.
Амжилттай оролцсон баг тамирчдад аа баяр хүргэж дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье 🤗🤗🤗
Багануур Насан Туршийн Суралцахуй
22/06/2026
2025-2026 оны хүүхдийн лиг /JCL- Junior Club League/-т оролцож байгаа Багануур Насан Туршийн Суралцахуйн Төвийн дэргэдэх Ballers клубын 15,16,18 насны багууд амжилттай оролцож байна.
Дунд насны улирлын тоглолт тун удахгүй дуусаж хасагдах шат эхлэх бол ахлах насны хасагдах шат эхлэн хөвгүүд маань эхний шатаа амжилттай даваад байна. Клубын тамирчин хүүхдүүддээ амжилт хүсье 🤗🤗🤗
09/05/2026
U16 улсын аварга Багануур дүүргийн баг оролцож байна
MBA Монголын Сагсан Бөмбөгийн ХОЛБОО/Mongolian Basketball Association
30/04/2026
Монголын сагсан бөмбөгийн холбооны U18 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд
Багануур дүүргийн
RAIDS
BALLERS клубүүд оролцож байна
Хасагдах шатны тоглолтуудад нь амжилт хүсье 💪🏻💪🏻💪🏻🤗🏀
21/04/2026
Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026 оны U17 насны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-20-ны өдрүүдэд Дархан хотод амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Манай дүүргээс тус тэмцээнд
Охидын 1 баг
- Багануур Raids
Хөвгүүдийн 3 баг
- Т. Билгүүнбаатар дасгалжуулагчтай Багануур Raids
- Б. Үүрдсайхан, Д. Дэлгэрдалай дасгалжуулагчтай
Багануур Тулнууд
- Ц. Борхүү дасгалжуулагчтай
Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх 16 насны шигшээ баг амжилттай оролцож
Охидын баг нийт 17 багаас хасагдах шатанд орж өрсөлдсөн бол 16 насны хөвгүүдийн шигшээ баг болон Тулнууд багийн хөвгүүд нийт 45 багаас шигшээ 8-д шалгарсан амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүдсэн юм. Харин Raids клубын хөвгүүдийн баг Шилдэг 4-т шалгарсан амжилттайгаар энэ удаагийн улсын аваргаа дуусгасан бол тус клбын 17 насны багийн ахлагч М. Мөнх-Эрдэнэ 2026 оны улсын аваргын бэлгэдлийн гарааны шилдэг тоглогчоор нэрлэгдсэн юм. Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчин охид хөвгүүддээ болон дасгалжуулагч нарт баяр хүргэж дараа дараагийн тэмцээнд нь улам их амжилтыг хүсье 👍👍👍🎉🎉🎉
Тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн бүх хүмүүстээ аав ээж нартаа хамгийн том баярлалаа 🫶🏻🫶🏻🫶🏻✌🏻🤗
3>2>1 БАГАНУУР 🏀🏀🏀